x

Богд Зонховын цогцолборыг зогсоохын тулд Ерөнхийлөгч Төсвийн хуульд хориг тавих ёстой

Өнгөрөгч долоо хоногт УИХ-аар баталсан 2022 оны төсөв дотор Соёлын сайдын багцад тусгасан Тасганы овоонд баригдаж буй Богд Зонховын хөшөө цогцолборт 32 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн нь өнгөрсөн амралтын өдүүдэд олон нийтийн сүлжээний гол дуулиан байлаа. Харамсалтай нь төсөв батласан УИХ-ын гишүүд маань энэ талаар “огт мэдээгүй” гэж мэлзээд зогсохгүй хэргийн эзнийг хайж эхлэв. Тухайлбал, Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Богд Зонховын барилгын төсвийн талаар би юу ч мэдээгүй. Гэхдээ Соёлын сайд бол мэдээгүй байна гэж байхгүй” хэмээн улаан цайм бултав. Хэрвээ хөшөө баригдаад ашиглалтанд орчихсон бол тойргийнхондоо юу гэж “лаах” байсан нь ойлгомжтой.

Эрэн сурвалжилсны эцэст хөшөө барих ажлыг санаачилсан хүн нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар гурав болж таарав. Хаа байсан Ховд, Завханаас сонгогдсон гишүүд яагаад гэнэт нийслэлчүүдэд буян үйлдэхээр шийдсэн нь бүрхэг. Санаачилсан нь энэ гурав боловч захиалагч нь өөр хүн байх магадлалтай. Тэд мөн 2021 оны төсөвт 5,5 тэрбумаар суусан хөшөөний төсөв ирэх оны төсөвт яагаад 32 тэрбум болоод орчихсон, хөшөөг цогцолбор болгож төсвийг өсгөсөн хүн хэн болохыг мэдэхгүй гэсэн. Иргэд, хэвлэл мэдээллийнхний эрэн сурвалжлагын дундуур УИХ-ын дарга Г.Занданшатарын нэр хальт гараад өнгөрснийг ч бас мартаж болохгүй.

Хөшөө, цогцолборын зураг, төсөлд магадлал хийсэн Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсайхан хэлэхдээ "2021 оны төсөвт суулгасан 5,5 тэрбумын төсөвт манайх магадлал хийгээгүй, зураг төслийг нь ч хараагүй. /Төсвийн тухай хуулиар зөвхөн зураг төсөл нь магадлалаар баталгаажсан төслийг Төсвийн тухай хуульд оруулдаг/ Барилгын хөгжлийн төв зөвхөн 2022 оны төсөвт суулгасан 32 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хөшөө, цогцолборын төсөлд магадлал хийсэн" гэж мэдэгдсэн.

Тэгэхээр Соёлын сайд Ч.Номин Тасганы овоонд одоо баригдчихаад байгаа цогцолборын суурийг төсвийн хууль зөрчин бариулсан гэсэн үг. Хэдийгээр хууль зөрчиж төсөвт суулгасан хүн нь өмнөх сайд мөн боловч, гардан гүйцэтгэсэн хүн нь эрхэм хатагтай Ч.Номин болж байна. Зураг төсөл нь батлагдаагүй юм чинь гээд өөрөө зураг, төсөл захиалаад төсөвт өртийг нь нэмээд /бүр зургаа дахин/ явчихсан.

Уг нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Соёлын сайдаар томилогдсон Ч.Номин сайдад өмнөх сайдынхаа хийсэн алдааг засч залруулах, “зураг төсөл нь батлагдаагүй барилгын ажлыг эхлүүлэхгүй” гэж хэлэх боломж нь байсан. Харамсалтай нь сайдтан “Хөшөөний ажлыг анх төсөвт суулгасан хүн нь би биш” гэж хариуцлагыг өөрөөсөө зайлуулаад сууж байгаа нь нэгдүгээрт хуулиа мэддэггүйнх. Хоёрдугаарт төрийн ажлыг хувийн компани шигээ үзэж эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хууль зөрчсөн үйлдэл.

Нэгэнт хөшөө, цогцолборын төсөв УИХ-аар батлагдсаны дараа, олон нийт шүүмжлээд эхлэхээр “Богд Зонховын цогцолборыг санхүүжүүлэхээ болилоо” гэж байгаа нь ч гэсэн хууль зөрчсөн үйлдэл мөн. Хэрвээ Засгийн газрын нэг гишүүн нь батлагдсан төсвийг хэрэгжүүлнэ, хэрэгжүүлэхгүй гэж өөрийн дураар ярьдаг бол УИХ Төсвийн хууль батлахын утга юун.

Ч.Номин сайдын энэ хууль зөрчсөн мэдэгдэлтэй зэрэгцээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бас нэг утгагүй мэдэгдэл хийсэн. “Богд Зонховын цогцолборыг санхүүжүүлэхгүй байх чиглэлийг Засгийн газарт өглөө” гэж. Сануулахад Ерөнхийлөгч УИХ-ын баталсан төсөв дээр ямар нэг “чиглэл өгөх” хууль байхгүй. Ерөнхийлөгч УИХ-ын баталсан төсөвт гар хүрэх ганц боломж нь төсөвт хориг тавих. Хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавих эрх нь Ерөнхийлөгчид бий. Гэтэл хуулиар олгогдсон энэ эрхээ хэрэгжүүлэхийн оронд "Төсвийн хуулийг хэрэгжүүлэхгүй байх чиглэл өглөө" гээд сууж байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн бас хууль бус үйлдэл мөн.

Хэрэвзээ Ерөнхийлөгч маань үнэхээр л “32 тэрбумаар бурхан багшийн хөшөө цогцолбор барих цаг нь бишээ” гэж үзэж байгаа бол Төсвийн хуульд яаралтай хориг тавих ёстой. Харамсалтай нь ингэвэл, УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нарын ирэх оны төсөвт суулгасан хулгай зэлгий энэ 32 тэрбумаар зогсохгүй гэдгийг гадарлаж байгаа учраас, баталсан төсвийг нэгэнт задалбал төсвийн хулгай тэр чигээрээ дэлгэгдэнэ гэдгийг мэдэж байгаа учраас хоригийн тухай ам нээх дургүй байна.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Соёлын сайд Ч.Номин нарын “Богд Зонховын цогцолборыг санхүүжүүлэхгүй” гэсэн мэдэгдлийн дараа маш олон хүн, манай хэвлэл мэдээллийнхэн хүртэл оролцоод “Олноороо шүүмжилсний хэрэг гарлаа. Бид чадлаа” маягийн зүйл  олон нийтийн сүлжээнд бичиж, түгээж байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй. Шулуухан хэлэхэд энэ бол чадсан биш, чадуулж байгаа хэрэг. Батлагдсан төсвийг хэрэгжүүлнэ, хэрэгжүүлэхгүй гэдэг нь хэн нэг эрх мэдэлтэй,  ар талтай /Соёлын сайдыг хэлж байна/ хүний дур зорго байж болохгүй. Хуулиар хийсэн алдааг хуулиар засч залруулах ёстой.

Үүний тулд нэгдүгээрт Соёлын сайд Ч.Номинг төсвийн хууль зөрчиж, зураг төсөл нь батлагдаагүй ажлыг тендергүй хийж гүйцэтгэснийх нь төлөө хариуцлага ярих ёстой. 5,5 тэрбумаар барих байсан ажлын төсвийг 32 тэрбум болгож өсгөсөн, тэрний оронд эмнэлэг барих хэрэгтэй байсан энэ тэр гэдэг бол дараачийн асуудал. Ер нь бол эмнэлэг баригдаагүй асуудлыг Соёлын сайдтай биш, Эрүүл мэндийн сайдтай ярих ёстой. УИХ өөрөө үүнийг ярих ёстой.

Харин Ерөнхийлөгчийн хувьд үнэхээр иргэдээ боддог, эрх ашгаа эрэмбэлж чаддаг, шашин соёл, мухар сүсгээс илүү эрүүл мэнд, боловсрол нэгдүгээр асуудал мөн гэж итгэж байгаа л бол УИХ-ын баталсан Төсвийн тухай хуульд яаралтай хориг тавих ёстой. Маш олон гишүүн “Энэ хөрөнгө оруулалтыг хараагүй, үзээгүй, мэдэхгүй” гэж хэлж байгаа. Энэ УИХ тангараг өргөсөн цагаасаа эхлээд маш олон алдаа хийсэн. Тэглээ гээд ядаж төсвөө баталж чаддаггүй УИХ байж болохгүй. Шаардлагатай бол тараах ч ёстой.  

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 3 цаг 47 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 3 цаг 47 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 5 цаг 16 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 5 цаг 44 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 5 цаг 52 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 6 цаг 1 мин 1968 оны Чехословакийн хавар 6 цаг 29 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 6 цаг 43 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 8 цаг 17 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 8 цаг 26 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 8 цаг 47 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 9 цаг 37 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 9 цаг 47 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 10 цаг 26 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top