x

1072 хувьцааны ноогдол ашгаараа төмөр замаас хувь эзэмшье

"Эрдэнэт Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр хувьцааны ноогдол ашиг тараахгүй болсныг компанийн хэвлэлийн албанаас мэдэгджээ. Энэ жил тараагдах ёстой ноогдол ашгаар баяжуулах үйлдвэр, цахилгаан станц барихад хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн гэв. Ингэхдээ тус компани өнгөрсөн онд ямар ашигтай ажилласан, иргэдийн болон төрийн мэдлийг хувьцаанд хэдэн төгрөгийн ноогдол ашиг бодсон талаар мэдээлсэнгүй. Удахгүй мэдээлэх байх л гэж найдья.

Сануулахад, тус компани 2019 онд анх удаа хувьцааны ноогдол ашиг тараахаар зарласан. 2019 оны нэгдүгээр сард компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “2018 онд компани 2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 510 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн, 720 тэрбум төгрөгийн цэвэр ашиг хийж, төлөвлөгөөгөө 2,1 дахин давуулан биелүүлсэн” тухай мэдээлжээ.

Мөн 700-1072 ширхэг хувьцаатай хоёр сая 511 мянган иргэнд ногдол ашиг тараахаа зарласан байна. Гэвч Засгийн газар "Эндэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-өс гаргасан энэ шийдвэрийг хүчингүй болгож, ноогдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалт руу хөрөнгө оруулсан.

Өнгөрөгч 2020 он УИХ, орон нутгийн сонгуультай жил байсан болоод тэр үү, 1072 хувьцааны ноогдол ашгийг иргэдэд бүрнээр нь олгожээ. Ноогдол ашиг тараах ажил хоёр сонгууль дамжин үргэлжилсэн байдаг. Нэгж хувьцааны үнийг 90 төгрөгөөр тооцож, 1072 хувьцаатай иргэнд 96480 төгрөг, 964 ширхэг хувьцаатай бол 86760 төгрөгийн ноогдол ашиг хуваарилж байв. 2019 онд 26600 мянган төгрөг хүрч байсан хувьцааны ноогдол ашиг 2020 онд 96480 төгрөг болж өсчээ. Компани нэг удаа ч болов ноогдол ашиг тараасан байх нь тухайн компани олон улсын түвшинд хувьцаагаа арилжаалах, IPO хийхэд давуу тал болдог.

Харин энэ онд компани хэдэн төгрөгийн ашиг олсон, хэдийг нь ноогдол ашигт өгөх боломжтой талаар мэдээлсэнгүй. Зөвхөн "иргэдэд ноогдол ашиг өгөхгүй, үйлдвэрлэлд хөрөнгө оруулна, бүтээн байгуулалтад зарцуулна" гэлээ. Товчхондоо хувьцаа эзэмшигчдийн өмнөөс компанийн ТУЗ дур мэдэн шийдвэр гаргасан гэсэн үг. ТУЗ гэдэг маань төрийн өмчийн 85 хувийг төлөөлж суугаа төрийн түшмэлүүд. /Б.Ганхуяг гэрээгээр хийж ажил гүйцэтгэж байгаа менежер л хүн/ Нийт хувьцааны 15 хувийг эзэмшиж байгаа иргэдэд ямар ч эрх мэдэл алга.

Сануулахад, 2019 онд анх “Иргэдэд ноогдол ашиг өгөхгүй, төмөр замд хөрөнгө оруулна” гэхэд бас л “Хувьцаа эзэмшигчдээс хэн асуусан бэ? Яагаад Засгийн газар дангаараа шийдвэр гаргаж байгаа юм бэ?” гэж олон хүн асуусан. Өнөөдөр ч гэсэн тавих л ёстой асуулт. Өнгөрсөн удаагийнх шиг “төмөр замд зарцуулна” гээгүй нь, үйлдвэрлэлийг өргөтгөх, үр ашгийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулж байгаа нь сайн хэрэг боловч ядаж ямар хэмжээний мөнгийг тийш нь оруулж байна вэ? гэдгээ эрхбиш хувьцаа эзэмшигчиддээ тайлагнах ёстой. Тэгж байж хувьцаат компани гэж нэрлэгдэнэ. Энэ зэргийн компанийн соёл суух ёстой гэсэн үг. 

Өмнө 2019 онд төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан иргэдийн ноогдол ашгийн тухай ч гэсэн ярих ёстой. Яг хэдэн төгрөгийг төмөр зам руу оруулсан бэ? Хэд төрийн мэдлийн хувьцааны, хэд нь иргэдэд очих ёстой ноогдол ашиг байсан, энэ мөнгө төмөр замд оруулсан нийт хөрөнгийн хэдэн хувь байсан бэ? гээд.

Тэгээд төмөр замын бүтээн байгуулалтад оруулсан ноогдол ашгийнхаа хэмжээгээр иргэд ч гэсэн төмөр замаас хувь эзэмших ёстой. Ингэж байж компанийн засаглалын тухай ярих боломжтой болно. Нэгэнт ЭТТ компанид төрийн мэдлийн, иргэдийн гэсэн хоёр тусдаа хувьцаа байгаа бол тэр хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл ч гэсэн компанийн ТУЗ-д байх ёстой.

Дээр нь У.Хүрэлсүхийн Засгийн газар цахилгаан, дулааны үнэ тэглэж, "Эрдэнэт" үйлдвэр, "ЭТТ"-иуд төлбөрийг хариуцахаар болсон. Тэр мөнгөний хэдийг нь, хэн төлж байгаа вэ? Иргэдэд олгох ёстой ноогдол ашиг энэ зардал руу орсон уу, үгүй юу гэдэгт ч бас компани хариулт өгөх, тайлагнах ёстой. Хэрэв тэгэхгүй бол "ам ташсан хэрээ 13 эргэх" гэдэг болох нь...

Харамсалтай нь 1072 хувьцааны, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн талаар хамгийн их ярьсан, хамгийн олон жил тэмцсэн ганц хүн, 1072 хувьцаа эзэшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Л.Наранбаатар өнгөрөгч намар болсон орон нутгийн сонгуулийн өмнө гараа өргөөд бууж өгсөн, МАН-д гишүүнээр элссэнээс хойш энэ талаар дуугардаг нэг ч хүн алга.

“Төмөр замын бүтээн байгуулалтаар мөнгө угааж байна” гэж хамгийн их ярьж байгаа сөрөг хүчний намууд, АН-ын гишүүд 1072 хувьцааны ноогдол ашиг дээр ам нээхгүй байгаа нь ч гэсэн гайхалтай.     

Б.СЭМҮҮН

     

 

   

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (64.119.23.228)
    Хувьцааны ногдол ашигтай холбоотой Бодит мэдээллээр хангах шаардлагтай.
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (192.82.74.15)
    Хамгийн төгс галт тэрэг саадгүй явагч тэрэг
    2021 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.55.188.88)
    Ноогдолоо авна шүү авна
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Мөнх (192.82.73.39)
    2020 оны ноогдол ашигийг чоно идсээн , хоёр хөлтэй хохьмоон толгойтой , тз ын алергитай мангас дарга
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв саяхан Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 1 цаг 6 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 1 цаг 27 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 14 цаг 29 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 19 цаг 44 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 20 цаг 1 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 20 цаг 43 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 20 цаг 53 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top