x

“Нисдэг бор мориных нь нүдийг сохлоод ир” гэсэн чинь...

УИХ өчигдөр буюу пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаараа “Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн” тухай Цэцийн дунд суудлын дүгнэлтийг хүлээж авсангүй. Уг асуудал Цэцийн их суудал руу явах нь тодорхой болов.

Хэрэв их суудлын дүгнэлт мөн энэ хэвээр гарвал УИХ түүнийг авч хэлэлцэхгүй, Цэцийн шийдвэр гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болох хуультай. Мөн нэгэнт уг хуулийг “Үндсэн хууль зөрчсөн” гэж үзсэн эхний байр сууринаасаа Цэц ухрах магадлал ч тун бага. Хэрвээ улс төрийн ямар нэг нөлөө орчихгүй бол гэсэн үг шүү дээ.

Тиймээс УИХ өчигдөр УИХ-ын гаргасан шийдвэр “нэг бүдэрвэл долоо бүдэрнэ” гэдэг болов. Ийм байдалд хүрэлгүйгээр эхний дүгнэлтийг хүлээгээд авчихсан бол илүү “цэвэрхэн” өнгөрөх байлаа л даа. Нэгэнт Цэцийн дунд суудлын дүгнэлтийг хүлээж авахаас УИХ татгалзсан учир нэг хэсэг хүмүүсийн хийсэн алдааг нийтээрээ үүрэхээр шийджээ гэж үзэхээс өөр аргагүй.

Өмнө нэг удаа бичиж байсан. Х.Нямбаатарын /УИХ-ын гишүүн байхдаа/ санаачилж, УИХ-ын баталсан /2020.01.10/ уг хуулиар 2017-2020 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авилга, албан тушаалын бүх хэргийг /ЭХ-ийн 22-р бүлэг/ архиваас татаж гаргаж ирээд сэргээн шалгах үүргийг хуулийн байгууллагуудад өгсөн билээ. Мөн энэ хугацаанд хууль шүүхийн байгууллагууд дээрх хуулийн шаардлагаар нэхэн шалгасан нэг ч хэрэг байхгүй гэдгийг өмнө хэлсэн. Цагаа тулахад хууль, шүүхийнхэн ч гэсэн ийм хууль бариад хэрэг нээгээд явж болохгүй гэдгээ ухамсарласан хэрэг биз.

Харин эсрэгээрээ 2020 оноос хойш шүүхийн тогтоол сонссон өөр хэргүүдэд хамаатай болсныг бид мэднэ. Тухайлбал, Оюутолгойн гэрээгээр ял сонссон Д.Ганболд, С.Баяр, С.Баярцогт, Б.Бямбасайхан, мөн Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтыг гэрээг боловсруулсаныхаа төлөө /УИХ гэрээг хэлэлцээгүй/ ял сонссон М.Энхсайхан, “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авчирсан хэргээр ял сонсоод байгаа Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр гэх мэт.

Д.Эрдэнэбатын хувьд бүр ч эмгэнэлтэй л дээ. Сонгуулийн сурталчилгаа хийгээд тойрогтоо явж байсан чинь Засгийн газар хуралдаад, тогтоол гаргачихсан. Танхимын гишүүн учраас туслах руугаа утасдаад тамганы дардсаа өгчихсөн чинь гэмт хэрэгтэн болчихсон. “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголд ирсэнийг өөрөө ч бараг мэдээгүй явсан шиг байгаа юм. Харин нөгөө гэрээ хийсэн, тогтоол баталсан нөхөд нь эрх чөлөөтэй, гадуур давхиад байдаг.

Д.Ганболд, Б.Бямбасайхан нарын хувьд Дубайн гэрээг байгуулсан нь 2015 он, хэрвээ гэрээ байгуулсан явдал гэмт хэрэг гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа нь энэ оны тавдугаар сард дуусчихсан. С.Баяр, С.Баярцогт нарын хувьд бүр 2009 оны гэрээг байгуулсан хүмүүс. 2015 онд баталсан Дубайн гэрээтэй огт холбоогүй /чухам ямар сэжмээр холбогдуулсан гэдгийг хожим өгүүлнэ/ М.Энхсайханы хувьд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д өргөн барьсан нь бас л 2015 он. Нэг үгээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэсэн үг. Гэсэн ч түүнд тохсон “Монгол Улсын эдийн засгийг хорлон сүйтгэсэн” гэх гэмт хэрэг буюу зүйл анги нь нотлогдоогүй. Харин үүнээс бүр өмнө албан хэрэгцээнд нь зориулж ЭХЯ-ны хөрөнгөөр худалдаж авсан “Лексус-570” маркийн автомашинаар ял сонсгосон гэх мэт.

Дагаж мөрдөх тухай хуулийг УИХ батлах үед Х.Нямбаатар нар Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хасаад гурван жил өнгөрчихсөн байсан. Үүний улмаас “хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон” авилга, албан тушаалын хэргийг сэргээн шалгах зорилгоор дээрх хуулийг баталсан. Харин тэр ажил нь огт яваагүй боловч хууль баталснаас хойш шүүхээр шийтгэгдсэн бүх гэмт хэргүүд дээр уг хуулийг барьж шүүх шийдвэрээ гаргасан байдаг юм.

Тиймээс Х.Нямбаатарын батлуулсан Дагаж мөрдөх журмын тухай хууль нь Х.Баттулгын өрсөлдөгчдөө зайлуулах зэвсэг болсон. Анхнаасаа түүний захиалгаар хууль санаачилсан байх ч магадлалтай. Нөгөө “нисдэг бор мориных нь нүдийг сохлоод ир гэсэн чинь нисдэггүй бор мориных нь нүдийг сохолчихлоо” гэдэг шиг.

Уг нь хуульчид Дагаж мөрдөх журмын тухай хуулийг УИХ баталснаас хойш сарын дараа /2020 оны 02-р сар/ уг хууль Үндсэн хууль зөрчиж байгаа талаар Цэцэд мэдээлэл гаргасан байдаг. Үүнээс хойш арван сар өнгөрсний дараа, “улс төрийн хоригдлууд” шүүхээс ялаа авч дууссаны дараа сая Цэц уг асуудлаар хуралдсан байдаг юм. Үр дүн нь энэ.

Энэ удаад зөвхөн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Цэцийн дүгнэлттэй холбож энэ сэдвийг хөндөв. Харин тэдгээр хүмүүст тохсон гэмт хэрэг гэдэг нь юу байсан талаар хожим дэлгэрэнгүй өгүүлнэ

Б.СЭМҮҮН

Өмнөх нийтлэл: Х.Нямбаатарын бариагүй цэцэрлэг ба Эрүүгийн хуулийг бантагнуулсан нь

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • tsk (202.9.46.119)
    Т1 үүдээ. наад 14+,,,,,,,,,,, бүгдийг шалгаж ялыг нь өгөх нь зөв. Хүзүүт хүзүүгүй ч ялгаагүй иргэдийн анхааралд та нар бүгд байгаа учир амархан тавьж явуулахгүй байх.
    2021 оны 01 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 1 цаг 26 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 1 цаг 26 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2 цаг 55 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 3 цаг 23 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 3 цаг 31 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 3 цаг 40 мин 1968 оны Чехословакийн хавар 4 цаг 8 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 4 цаг 22 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 5 цаг 56 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 6 цаг 5 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 6 цаг 26 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 7 цаг 16 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 7 цаг 26 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 8 цаг 5 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top