x

Х.Нямбаатарын бариагүй цэцэрлэг ба Эрүүгийн хуулийг бантагнуулсан нь

ЖДҮХС-гаас зээл аваагүй гэх Эхний худал

Саяхан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын ярилцлага “Үндэсний шуудан” сонинд хэвлэгдсэнийг уншигчид санаж буй байх. Монголын нэртэй сэтгүүлчийг урьж, уригдсан уг ярилцлага дахиад л худал хуурмагийг дагуулав. Тэрээр өнгөрөгч 2018 онд “Өгөөдэй Ази” компаниар дамжуулан ЖДҮХС-гаас авсан 950 сая төгрөгийн зээлээ “хүүхдийн цэцэрлэг барихад зориулсан” мэтээр худал мэдээлжээ. Сануулахад худал мэдээлэл түгээх нь эрүүгийн ял шийтгэлтэй болсон ба энэ хууль Хууль зүйн сайдад ч мөн үйлчлэх ёстой.

Тодруулбал, өнгөрөгч 2018 онд нэр холбогдсон ЖДҮ зээлийнхээ тухай,

-“Өгөөдэй Ази” компанийн залуус Улаанчулуутын хогийн цэг дээр миний байгуулсан “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн барилгын ажилд ямар нэг ашиг харалгүй, ажлын хөлсөө аваад ажилласан. /Барилгын гүйцэтгэгч компани ажлын хөлсөө авахаас өөр ямар ашиг гаргах ёстой байсныг бодоод олохгүй юм/ Дараа нь ЖДҮХС-гаас зээл хүсээд барьцаа хөрөнгөгүй байна гэхээр нь би өөрийн хөрөнгөөр 200 сая төгрөгийн барьцаа гаргаж тусалсан. Өөр ямар хувийн харилцаа холбоогүй гэсэн байна. Гэсэтл Х.Нямбаатарын хэлснээр "ашиг харалгүй" зургаан сар ажилласан "Нарны хүүхдүүд-2" хүүхдүүд цэцэрлэг 2019 оны нэгдүгээр сард ашиглалтад орсон. Харин "Өгөдэй Ази" Х.Нямбаатараар барьцаа гаргуулан ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь 2018 оны тавдугаар сар. ХХАА-н сайд нь зээлийн журамдаа өөрчөлт оруулаад, УИХ-ын гишүүн тус бүрт 950 сая төгрөгийн зөөл олгосон байдаг юм. Дөрөвдүгээр сард журамдаа өөрчлөлт оруулаад долдугаар сард багтаагаад бүх зээлээ гаргачихсан. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар сайд "Өгөдэй Ази" компанид зээлийн баталгаа гаргаснаас хойш найман сарын дараа "Нарны хүүхдүүд" цэцэрлэгийг ашиглалтад өгсөн гэсэн үг. Х.Нямбаатар сайдын эхний худал энэ.

Хоёрдугаарт, тэр ганц өөрийн хөрөнгөөр ч биш, төрсөн дүү Х.Нямаа (Арилдий овогт Хишгээгийн Нямаа ЦА8501****), эхнэр И.Баярмаагийн төрсөн дүү И.Баярбат нар (Чонот овгийн Ишбалдангийн Баярбат РД:ЧА8210****) нар ч мөн барьцааг гаргасан байдаг. Тэд 2018 оны тавдугаар сард гурван жилийн хугацаатай итгэмжлэл үйлдэн, мөн хугацаанд гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүйгээр өөрсдийн үл хөдлөх хөрөнгө, барилга обектийг “Өгөөдэй Ази” компанийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Ор танихгүй, хувийн харилцаа холбоогүй хүмүүст хамаг өмч хөрөнгөө ямар ч болзолгүйгээр ингээд шилжүүлчихдэг “эрүүл ухаантай” хүн байх уу? Хууль зүйн сайдын хоёр дахь худал үг.

Сайдтан түүнчлэн “Нарны хүүхдүүд-1” төслийг бид 2013 онд амжилттай эхлүүлсэн... гэж ярьсан нь ч бас худлаа. Тус цэцэрлэгийг “Veloo сан” болон Канадын элчин сайдын дэргэдэх “Канадын сан”-гийн дэмжлэгтэйгээр байгуулж 2013 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан тухай эх сурвалжид бичсэн байна. Харин “Veloo” сан нь 2019 онд Х.Нямбаатарын байгуулсан “Нарны хүүхдүүд 2” цэцэрлэгийн хандивлагчдын дотор нэр хавчуулагдаад өнгөрсөн, гол гавьяаг Х.Нямбаатар өөртөө наасан байдаг юм. Тэгэхээр УИХ-ын гишшүүдийн санаачилсан гэх, нэр хаягаа зүүсэн хүмүүнлэгийн ажлууд дээр ч гэсэн санхүүгийн хяналт шалтгалт оруулж байхгүй бол сонирхлыг зөрчил шургаж байна аа гэсэн үг. Атал өнөөдөр нөгөө хүн маань “ЖДҮ-гээс нэг ч төгрөгийн зээл аваагүй, улс төр бизнесийн бүлэглэл намайг гүтгэсэн” гэчихсэн хөөрцөглөж явна. Х.Нямбаатарыг тоож онилдог бүлэглэл ч гэж хаа байсан юм. "Сармагчин нүүрээ будаад өөрийгөө хүнд тооцох" гэдэг бил үү. 

 "Хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөөгүй, би өөрчлөөгүй" гэх Хоёр дахь худал

Өнөөдөр Үндсэн хуулийн цэц дээр иргэд Эрүүгийн хэргийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн асуудлаар маргаж байна. Өнгөрөгч нэгдүгээр сард УИХ Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар 2017.07.01 /Эрүүгийн шинэ хууль үйлчилж эхэлсэн/-нээс 2020.01.10 хүртэл хугацаанд /Дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан/ “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон /Эрүүгийн хуулийн 22-р зүйлд заасан авилга, албан тушаалын хэргүүд/ гэмт хэргийг сэргээн шалгахаар болсон билээ. Товчхондоо, өмнө мөрдөн шалгагдаад хэрэгсэхгүй болсон хэргүүдийг дахин шалгана гэсэн үг.

Хуулийн энэ заалтыг иргэд /хуульчид/ “Шүүх, хуулийн байгууллагаар шалгаж эцэслэн шийдвэрлэсэн хэргийг архиваас ухаж гаргаад сэргээн шалгаж, ял шийтгэл оногдуулах нь хүний эрхийг зөрчсөн, Үндсэн хууль болон Эрүүгийн эрх зүйн зарчимд харш зүйл” хэмээн үзэж Цэцэд маргаан үүсгэсэн юм байна. Өнөөдөр энэ маргааныг ҮХЦ дунд суудлаараа хэлэлцлээ. Цэцийн дүгнэлт яаж гарсан бэ гэдэг дараачийн асуудал. Харин асуудал юунаас эхэлсэн бэ гэдэг өөр хэрэг.

2015-д онд УИХ-аар баталсан Эрүүгийн хуульд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг “Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасан. Харин 2016 оны сонгуулиар байгуулагдсан шинэ УИХ уг хуулийг татан авч, 2017 онд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Х.Нямбаатар хөөн хэлэлцэх хугацааг “гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл тоолно” хэмээн өөрчилсөн. Энэ өөрчлөлтийн үр дүнд нөгөө их мөнгөтэй, авилга албан тушаалтай холбоотой хэргүүд шүүх дээр ирээд гацдаг, шүүхээс прокурор луу буцдаг болж, гэмт хэрэгтэн ял завших боломжтой болсон юм. Хөөн хэлэлцэх хугацаа таван жил гэсэн бол мөрдөн шалгах хугацаа хоёр жил гэж тооцоход үлдсэн гурван жилд нь шүүх, прокурор хоёр хэргийг бие бие рүүгээ шидсээр хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хэргийг хэрэгсэхгүй болгодог.

Өмнө нь ч хуулийн ийм орчин байсан учраас 2015 онд Эрүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа “хөөн хэлэлэцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолно” хэмээн өөрчилсөн. Энгийнээр хэлбэл, хэргийг мөрдөн шалгаж эхэлснээр хөөн хэлэлцэх хугацаа зогсоно, “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохгүй гэсэн үг. Харин 2017 онд хуульд өөрчлөлт оруулаад “анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэл” гэж заачихаар шүүх, прокурорууд нь ажиллаад эхэлсэн.

Эцэст нь “хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшуулж байна” гэдэг шүүмжлэл, бухимдал гараад эхлэнгүүт 2020 оны нэгдүгээр сард Эрүүгийн хуулийг дахиж өөрчлөөд, хөөн хэлэлцэх хугацааг 2015 онд баталснаар нь дахиж оруулж ирсэн байдаг. Тэгээд “авилгачдыг ял завшуулсан” ял зэмээс мултрахын тулд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон авилга албан тушаалын хэргүүдийг дахин шалгуулахаар /яг үнэндээ бол нүд хуурсан л хэрэг л дээ/ “Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийг баталсан байдаг юм.

Х.Нямбаатарын Хууль зүйн сайдаар томилогдохоосоо ч өмнө Эрүүгийн хуулиар ингэж тоглосон хүн. Атал өнөөдөр нэг бол “Хөөн хэлэлцэх хугацааг би өөрчлөөгүй, С.Бямбацогт сайдын оруулж ирсэн хууль” гээд, үгүй бол “Ажлын хэсэг дээр Ш.Раднаасэд гишүүн санал оруулсан” гэж өөрөөсөө зайлуулаад, эсвэл бүр “2017 оны Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа 2015 онд баталсан хөөн хэлэлцэх хугацааг огт хөндөөгүй” гэж худлаа яриад сууж байна. Хэрвээ Х.Нямбаатарын хэлснээр “хөөн хэлэлэх хугацааг хөндөөгүй” бол сүүлд баталсан дагаж мөрдөх журмын тухай хууль юу болж таарах вэ?

Ш.Раднаасэд гишүүн 2019.10.04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр энэ тухай,

-“Хөөн хэлэлцэх хугацааг 2017.5.16-нд төрийн ордны 334 номерийн өрөөнд ажлын хэсгийнхэн буюу Х.Нямбаатар, Дээд шүүхийн Х.Батцэрэн, дэд сайд Б.Энхбаяр, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, УЕП-ын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай нар хуралдаад хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн. Дараа нь намайг хийсэн гэж гүтгэсэн. Өчигдөр үнэнээ хүлээсэн” гээд баримтаар ярьсан. Атал нөгөө “үнэнээ хүлээсэн” хүн нь одоо ч гэсэн “Хөөн хэлэлцэх хугацааг Ш.Раднаасэд гишүүн Х.Батцэрэнгээр бичүүлээд оруулж ирсэн. Надад хамаагүй” гэж яриад л сууж байна. Бүр нэг худрагагүй.

Өнөөдөр өөрийнх нь санаачилж батлуулсан “шударга ёсны төлөө хийсэн” гээд байгаа Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Цэц дээр маргаан үүсгэхэд ч гэсэн мань хүн Цэцийн хуралдаанд оролцсонгүй. Уг нь бол хууль санаачилж батлуулсан хүн нь буруу ч бай, зөв ч бай хуулиа хамгаалж УИХ-ыг төлөөлөн Цэцийн хуралдаанд оролцдог. Гэтэл хууль батлах үед УИХ-д байгаа ч үгүй Ц.Сандаг-Очир гэж хуульчийн мэргэжил ч байхгүй, нийгмийн ухааны багш мэргэжилтэй нөхрийг өөрийнхөө өмнөөс явуулсан байх жишээтэй. Өөрөө болохоор энд тэнд ярилцлага өгөөд “Материаллаг хуульд хөөн хэлэлцэх хугацаанд хуулийг буцаан хэрэглэхийг хориглодог. Процессын хуульд хориглодоггүй. Эрүүгийн процессдоо хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн учраас процессийн хуулиа дагуулаад Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулсан. Эрүүгийн хуулийг ойр ойрхон өөрчлөөд байх нь буруу жишиг учраас Дагаж мөрдөх журмын тухай хуулийг гаргасан” гэсэн солио, галзуу юм яриад сууж байна.  

Уг нь бол материаллаг буюу Эрүүгийн хуулиар хүнийг гэм буруутай эсэх, ял оноох эсэхийг шийддэг. Процессийн буюу Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго нь “гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулахад” чиглэдэг. Х.Нямбаатарын яриад байгаа шиг материаллаг эрх зүй нь нэг юм хэлээд, профессийн эрх зүй нь түүнийгээ үгүйсгээд явдаг юм биш. Бүр тодорхой хэлбэл, материаллыг эрх зүйгээр зохицуулсан харилцааг процессийн эрх зүйгээр эвдэж болдоггүй. Тийм ч юмаа мэдэхгүй Хууль зүйн сайд байна гэдэг зүгээр шившиг. Тэрийгээ ч мэдээд Цэцийн хуралдаанд оролцоогүй биз.

 

М.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • zochin (202.179.27.208)
    buur ymach naad zachiin uuniich medleggui Nymbaatar !!! , tsaguuraa boon schunaltan avilgach.Yg Churelsuch !!! chench er ajillaa chij chadadggui
    2021 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.55.188.82)
    Нямбаатрыг ямар шалгуураар сайд болгосон бэ? Ямарч мэдлэг боловсрол алга! Зүгээр л утсан хүүхэлдэй!!
    2021 оны 12 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 1 цаг 13 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 1 цаг 13 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2 цаг 42 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 3 цаг 10 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 3 цаг 18 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 3 цаг 27 мин 1968 оны Чехословакийн хавар 3 цаг 55 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 4 цаг 9 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 5 цаг 43 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 5 цаг 52 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 6 цаг 13 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 7 цаг 3 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 7 цаг 13 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7 цаг 52 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top