x

Алибаба ба Хятадын Уйгурчуудад хандах хандлага

Дэлхийн хамгийн алдартай, үнэ цэнэ бүхий интернетийн компаниудын нэг болох Алибабагийнхан Хятадын мусульман шашинтай цөөнхөд хандаж буй хандлагаараа олон улсынхны зэмлэлд өртөж болзошгүй байна.

Алибабагийн үүлэн тооцооллын системд суурилсан вэбсайт нь үйлчлүүлэгчид тэдний аппликашныг ашиглах үед дүрс, видео бичлэгээс Уйгурчууд болон цөөнхийн бусад бүлгийн гишүүдийн нүүр царайг хэрхэн илрүүлж болохыг харуулсан байна.

Компанийн үйлчлүүлэгчид илрүүлэх хэрэгслийг хэрхэн яаж ашиглаж байсан нь тодорхойгүй байгаа ч ашиглахад бэрхшээлтэй байх магадлал өндөр байна. Таймс энэ долоо хоногт Alibaba-аас энэ хэрэгслийн талаар асуусны дараа компанийхан өөрийн вэб дээрээсээ уйгарууд болон бусад бүлгүүдийн талаарх лавлагааг арилгахын тулд вэбсайтдаа засвар оруулжээ.

Тодруулбал, Вашингтон Пост сонинд өнгөрсөн долоо хоногт Huawei компанийн утасны болон бусад камерууд Уйгур хүний царайг илрүүлэн цагдаа нарт сэрэмжлүүлэх програм хангамжийг туршиж үзсэн гэж мэдээлсэн. Хятадын өөр нэг үйлчилгээ үзүүлэгч Kingsoft Cloud компани нүүр царайны тусламжтайгаар "арьсны өнгө"-ийг урьдчилан таамаглаж, тухайн хүн "уйгур" эсвэл "уйгар биш" эсэхийг үнэлэх боломжтой вэбсайтаа устгасан тайлбарыг байрлуулжээ. 

Мөн энэ долоо хоногийн эхээр Хятадаас уйгаруудыг бөөнөөр нь саатуулсан хэргийг Олон улсын эрүүгийн шүүх (ICC) шалгахгүй гэж шийдсэн. Бээжин муслим шашинтай цөөнх бүлгийнхэнд хандахдаа олон жилийн турш дорд үзсээр ирсэн. Тэднийг дотоод лагерьт байрлуулан, бараг л хагас сая хүмүүсийг бага цалингаар хүнд хүчир ажил албадан хийлгэж, хүний ​​эрхийг зөрчсөн гэж буруутгаж байгаа юм. Цөллөгт байгаа идэвхтнүүд болон уйгурчууд шүүхэд хандахыг уриалсан.

Гэхдээ Хятад Олон улсын эрүүгийн шүүхийн нэг хэсэг биш тул ОУЭШ (одоогоор) татгалзах шийдвэр гаргажээ. 

Хятадын албан тушаалтнуудад гэмт хэрэг үйлдсэнийг харуулах хангалттай баримт нотолгоо байсангүй. Хятад улс хүний ​​эрхийг зөрчсөн гэх мэдээллийг няцааж, баазууд нь сургалтын төвүүд бөгөөд уйгурчууд бусадтай "Тайван, эв найртай зэрэгцэн оршиж байна" гэжээ. Олон уйгурчууд энэ шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн боловч Хятадыг шийтгэхийн тулд бусад засгийн газруудыг үргэлжлүүлэн лоббидохоо амлав.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 58 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 1 цаг 11 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 1 цаг 43 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 1 цаг 53 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 2 цаг 2 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 2 цаг 35 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 2 цаг 59 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 3 цаг 6 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 3 цаг 11 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 3 цаг 18 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 3 цаг 24 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 3 цаг 32 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 5 цаг 18 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 5 цаг 31 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 5 цаг 39 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 5 цаг 46 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 5 цаг 49 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 5 цаг 54 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 6 цаг 0 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 6 цаг 4 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Долгион бид хоёр Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул у... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ...
Top