x

Цахилгаан, дулааны төлбөрөөс чөлөөлсөн Засгийн газрын шийдвэрийн цаана

Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2020.12.13-ны ням гаригт/ иргэд, аж ахуйн нэгжийн хэрэглээний дулаан, цахилгааны үнийг 100 хувь чөлөөлж, төр хариуцлахаар болсон тухай мэдээлэв. Үүнийгээ коронавирусын халдварын тархалт, хөл хорионы улмаас үүссэн эдийн засгийн хямралыг даван туулахын тулд төрөөс иргэд, аж ахуй нэгжид үзүүлж буй төрийн дэмжлэг хэмээн нэрлэв. Суурь үнийг /эрчим хүч, дулаан/ чөлөөлөөд зогсохгүй хэрэглээний ус, хогны үнийг ч гэсэн төрөөс хариуцлах юм байна. Чөлөөлөлт ирэх оны долдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд төрийн “нуруун дээр” ирсэн энэ ачааг “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-т бүрэн хариуцуулахаар болжээ. Нийт төлбөрийн хэмжээ 650 тэрбум орчим төгрөг гэж тооцсон байна.

Энэ мэдээлэл цацагдсаны дараа буюу өнгөрсөн нэг хоногийн хугацаанд нэг талаас “төрийн хайр халамжинд” талархагсдын алга ташилт тасарсангүй. Нөгөө талаас “Ерөнхий сайд ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа эхэлчихлээ. Долоон сарын дараа бид яана” гэсэн санаа зоволт ч бас сонсогдож байна. Санаа зовохоос ч аргагүй юм.

Угаасаа өчигдрөөс эхлээд санаа зовоогоод эхэлчихлээ л дээ. Нэн ялангуяа манай эрчим хүчний салбар үүнд бэлэн байна уу, үгүй юу гэдэг асуудал. Хэрэглээний цахилгааны төлбөрийг чөлөөлснөөс үүдэлтэй гэж үзэж болохоор хэд хэдэн осол өчигдөр орой гарсныг нийгмийн сүлжээгээр мэдээлсэн байна. Цахилгааны под станцууд нь /манайхан трансформатор гэж ярьдаг/ ачааллаа даахгүй буудаад, хаа сайгүй хайлж урсаад эхэлсэн байна лээ.

Учир нь цахилгааны шугам сүлжээг хийхдээ нэг айл нь хэрэглэж байхад нөгөө айл нь хэрэглэхгүй /нэг өрхийн хэрэглээ 4квт гэж бодоход/, нэг нь асч байхад нөгөө нь унтарч байдаг хэмээн тооцоолж, үүний дунджаар төлөвлөж хийдэг байна. Тиймээс цахилгаан үнэгүй болсон гээд нийтээрээ тен залгаэд эхлэвэл гэр хорооллын гудамжнууд дахь цахилгааны шонгийн утас, трансформаторууд шатаж дэлбэрэх, хайлж урсах нь зүй тогтол. Дээр нь эрчим хүчний ид ачааллын үе хараахан эхлээгүй байна.

Гэвч энэ бол ил харагдаж байгаа үр дагавар. Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 650 тэрбум төгрөг дайчлан авах Засгийн газрын шийдвэрийн цаана юу байсан бэ?

Өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын хийсэн мэдээллээс үзвэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ирэх 2021 онд нэг их наяд төгрөгийн ашигтай ажиллах төлөвтэй байгаа юм байна. Үүнээс Засгийн газар 650 тэрбумыг нь дайчлан авч, иргэд, аж ахуйн нэгуийн цахилгаан дулааны үнийг төлүүлэхээр болжээ. Үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн “Эзэн нь юмаа мэддэг. Төр өмчөө мэдэж шийдвэр гаргалаа” гэснээс үзвэл тус үйлдвэрийн удирдлага буюу ТУЗ-ийн шийдвэр ч бас биш юм байна. Нэгэнт Засгийн газар шийдвэрээ гаргачихсан учраас ТУЗ нь үлдсэн хугацаанд хуралдаад, төсөв санхүүгээ шинэчлэх байх л даа. Төлөвлөж байсан ашгаас нь 650 тэрбум төгрөг /гуравны хоёр нь/ сох дутчихлаа шүү дээ. Дарга үүрэг өгсөн учраас “үйлдвэрийн хэвийн ажиллагаанд саад учрахгүй” гэдэг ганц л үг хэлж байна лээ.

Хуулийн дагуу бол Төрийн өмчит үйлдвэрийн газрын тухайн жилийн ашиг нь улсын төсвийн нэг хэсэг болдог. Ингэхдээ төр энэ ашгийг “ноогдол ашиг” хэлбэрээр авдаг. Хэдий хэмжээний ноогдол ашиг авах вэ гэдгийг хувь эзэмшигчид буюу ТУЗ-ийн хурлаас /хувьцаат компани бол хувьцаа эзэмшигчдийн хурлаар/ шийдвэрлэдэг. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн хурлаас ирэх оны төсөвт төвлөрүүлэх орлого буюу ноогдол ашгаа тооцоод гаргачихсан байгаа. Нийт ашгийн хэдэн хувийг үйлдвэрийн өргөтгөл, шинэтгэлийн ажил, ил уурхайн эрэл хайгуулд зарцуулах гэх төлөвлөгөөт ажлуудаа тооцоолоод үлдсэн ашгийнхаа хэдэн хувийг ноогдол ашиг хэлбэрээр улсад тушаах вэ гэдэг тооцоо. Тэр мөнгийг л Засгийн газар буюу төр захиран зарцуулах эрхтэй гэсэн үг.

Хэрвээ энэ хүрээнд Засгийн газрын шийдвэр гарсан бол нэг хэрэг. Үгүй бол Засгийн газар дахиад л хууль зөрчиж байна гэсэн үг. Өнгөрөгч дөрөвдүгээр УИХ-ын баталсан “Ковидын” хуулиар /Ковид-19 цар тахлаас сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай/ төсвийн ерөнхийлөн захирагч хоорондхөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт өгсөн боловч энэ нь төсвөөс гадуур захиран зарцуулах тухай биш юм. Өөрөөр хэлбэл, төсөвт орж ирсэн орлогын төсөвт зааснаас өөр зардал руу шилжүүлж болно л гэсэн үг.

Нэг үгээр “Цахилгаан, дулааны үнийг Эрдэнэт үйлдвэрийн төсөвт төвлөрүүлэх ноогдол ашгаас төлнө” гэсэн бол хуульд нийцнэ. Харин төсвийн орлого бүрдүүлэлт дээр өөрчлөлт гарсан бол /жишээ нь Эрдэнэт үйлдвэрээс авах ноогдол ашгийн хэмжээг нэмэгдүүлэх/ үүн дээр төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай болно.

Гэтэл Засгийн газар үүний аль алийг хийлгүйгээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашгийг шууд дайчилж аваад эрчим хүчний салбар луу хийж, иргэд, ААН-ийн цахилгаан дулааныг төлүүлнэ гэсэн нь өөрөө хууль зөрчиж буй хэрэг. Засгийн газар хууль бусаар мөнгө захиран зарцуулж байна аа гэсэн үг.

Өчигдөр Л.Оюун-Эрдэнэ сайд “Үйлдвэрийн удирдлагуудыг тансанлалын таслан зогсоосон, удирдлагуудад сахилгын арга хэмжээ авсан” гэх мэт том том дуугараад байна лээ. Тэгвэл үйлдвэрийн нийт ашгийн гуравны хоёрыг хуулиас гадуур хуу хамж аваад, сонгууль угтсан кампанит ажилдаа зарцуулж байгаа Засгийн газарт хэн хариуцлага тооцох вэ? Хэрвээ үүний улмаас үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, орлого тасалдахад хүрвэл бас яах вэ? Мөн тэр хугацаанд эрчим хүчний салбар үйл ажиллагаагаа хэвийн явуулах эдийн засгийн баталгаа хэр юм бэ?

Ер нь бол Ковидын үед иргэд, аж ахуйн нэгжээ дэмжье гэж байгаа Засгийн газрын зүтгэлийг сайн талаас нь харж болно л доо. Бодитой дэмжлэг ч байж болно. /Энд ч гэсэн алдаа гарсан, тэр тухай хожим өгүүлнэ/ Гэхдээ энэ мөнгөө яагаад Засгийн газрын нөөц хөрөнгө, төсвийн орлого гэх мэт хууль ёсны эх үүсвэрүүдээсээ гаргахгүй, яагаад заавал “Эрдэнэт” үйлдвэрийг дайчлахад хүрэв? Яагаад үйлдвэрийн захирлыг дуудаж авчираад үүрэг даалгавар өгөөд байгаа юм? Хариулт нь тодорхой, "Манай Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг төрд авсан учраас үр шимийг нь та нар хүртэж байгаа юм шүү" гэдэг л улс төрийн пиар явж байна. Тэр нь бас хуульч зөрчсөн ч юм байна. Ерөөсөө төрийн өмчит үйлдвэрүүдэд хууль, журмаас илүү эрх баригч намын дур зорго ноёлдогийн л нэг жишээ. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад "Монгол Улс хоёр төсөвтэй болчихсон байна" гэж загнаж байсан МАН-ын нөхөд өөрсдөө төсвөөс гадуур төсөвтэй болсон байна. 

Цахилгаан, дулааны төлбөрийг чөлөөлсөн Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа олон нийтийн сүлжээгээр "Ерөнхийлөгчийг 5:0-дчихлоо. У.Хүрэлсүх ирэх сонгуульд нэр дэвших нь тодорхой болов" гэсэн байр сууриуд яваад эхэлсэн байна лээ. Тэрэндээ тулбал цаадах нь ч гэсэн бас нэг хорлонтой юм бодож олж л таарна л даа.

Үргэлжлэл бий

Б.СЭМҮҮН 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2 цаг 37 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2 цаг 37 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 4 цаг 6 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 4 цаг 34 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 4 цаг 42 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 4 цаг 51 мин 1968 оны Чехословакийн хавар 5 цаг 19 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 5 цаг 33 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 7 цаг 7 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 7 цаг 16 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 7 цаг 37 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 8 цаг 27 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 8 цаг 37 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 9 цаг 16 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top