x

Хог хаягдлаа хэрхэн ангилан хаях вэ?

Монгол улсад жилдээ 1,5 сая тонн хог хаягдал гардгаас 24 хувь буюу 344 тонн хогийг дахин боловсруулдаг. Гэтэл нийт хог хаягдлын 85 хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байдаг.

Иргэн бүр хог хаягдлаа эх үүсвэр дээр нь буюу гэртээ ангилснаар цугларах хогны хэмжээ багасах ба дахин боловсруулалтад орох давуу талтай юм.

Хог хаягдлаа ангилахдаа анхаарах зүйлс:

  1. Хог хаягдлаа эвхэж, дарж овор хэмжээг нь багасгах

  2. Шинээр худалдаж авсан цахилгаан бараа, бялууны гаднах кардон цаасыг эвхэж, хавтгай болгож хаях

  3. Цаас, хуванцар, шил болон хүнсний хог хаягдлаа тусдаа хогийн саванд хаях

  4. Гэр хорооллын айлууд үнсээ бусад хог хаягдалтайгаа холихгүй байх

  5. Хогоо ангилахдаа хоол хүнсний хогтой хольж бохирдуулахгүй байх

  6. Хүнсний хог хаягдлаа тусад нь ангилж бордоо хийх

  7. Цаасны хо груу чихрийн цаас хийж болохгүй

  8. Шилэн хог хаягдал руу шаазан болон гэрлийн шил хийж болохгүй

  9. Хогоо ангилах хаях хогийн савыг бэлдсэн байх хэрэгтэй.

Хог ангилах хогийн савны өнгүүд нь:

  • Ногоон- Хуванцар сав болон гялгар уутны хог хаягдал

  • Улбар шар- Хөнгөн цагаан лааз болон металлийн хог хаягдал

  • Цэнхэр- Цаас, цаасан бүтээгдэхүүний хог хаягдал

  • Цагаан- Шил, шилэн савлагааны хог хаягдал

  • Бор- Хүнсний органик хог хаягдал

  • Шар- Ахуйн аюултай хог хаягдал

  • Хар- Дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг илэрхийлнэ.

Албан байгууллагууд Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнтэй холбогдон хог хаягдлын менежмент, дахин боловсруулах, ангилан ялгах талаар үнэ төлбөргүй сургалт авах боломжтой байдаг юм байна.

Хэрэв танай байрны гадаа хог ангилан хаях хогийн цэг байхгүй тохиолдолд СӨХ болон бусад айл өрхүүдтэй хамтарч цаас, хуванцар, шил гэх мэт хогоо өөр цэгт цуглуулж хэвшээд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хандсанаар дахин боловсруулагдах хогоо тусад нь ачуулах боломжтой. Мөн та “Хогоо эх үүсвэр дээр нь ангилж хэвшье” фэйсбүүк группээс байнгын мэдээлэл авч, бусдын туршлагаас суралцах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өөрсдийн хуримтлалаа И Монгол системээс харах боломжтой 17 цаг 21 мин Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ 18 цаг 25 мин Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ 18 цаг 26 мин АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн хавдрын тохиолдол нэмэгдсээр байна 18 цаг 27 мин Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг нутаг буцааж, визийн хязгаарлалт тогтоов 18 цаг 28 мин Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа 18 цаг 29 мин Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал хэрэгтэй 18 цаг 31 мин “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ 18 цаг 34 мин “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэллээ 18 цаг 37 мин E-Mongolia системийн 2 сая дахь хэрэглэгчээр Ц.Эгшиглэн тодорлоо 18 цаг 52 мин Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ 19 цаг 15 мин НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг 100,033 иргэн дэмжжээ 19 цаг 21 мин Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад... 20 цаг 43 мин Монголын эмэгтэй шигшээ баг Азийн аваргад өрсөлдөнө 23 цаг 31 мин Нүхтийн амыг тойрсон төмөр хашаанууд зэрлэг амьтдыг хөнөөж байна 23 цаг 34 мин Завхан аймгийн төрийн албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдлаа 23 цаг 38 мин Леонардо да Винчигийн “Витрувианы хүн”-Хүний биеийн харьцааны шинжлэх ухаан, урлагийн гайхамшигт илэрхийлэл 23 цаг 40 мин Төгрөг нуурын ордыг зарсан асуудлаар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ 23 цаг 42 мин М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монголын эрх ашиг биш 23 цаг 44 мин Газар тариалангийн салбарт ажиллаж буй 11 мянган иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй байна 23 цаг 45 мин
iИх уншсан
Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөнд хүрэх гэж зүтгээд эзний хавханд орчихсон байхад.... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... “Хүннү Эйр” компани Е195/Е2 төрлийн шинэ онгоцоо хүлээн авла... Туркийн шинэ Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч У.... АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ихээхэн өөрчлөлт хийх төл... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б...
Top