x

Улс төрийн намуудын ёс суртахууныг Сонгуулийн хуулиар засахгүй

Удтал маргаан дагуулсан УИХ-ын сонгуулийн хууль одоо нэг “цэгцрэх юмандаа” орж байгаа бололтой. УИХ-ын ажлын хэсгээс /УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан/ боловсруулсан том, жижиг мажоритари тойргийн тухай санал унаж байх шиг байна. Ингэхдээ тогтолцооноосоо болж биш, түүнийг гажуудуулснаасаа болж уналаа гэвэл хилсдэхгүй байх.

Учир нь том мажоритари тойрогт нэр дэвшсэн 26 хүнээс сонгогч зөвхөн нэг хүнийг дугуйлж, нийт нэр дэвшигчдийнх нь авсан саналын нийлбэр дүнгээр тухайн намд суудал онооно гэж хуулийн төсөлд тусгасан нь Үндсэн хуулийн “шууд сонгох” зарчмыг зөрчиж байна гэж үзэгдэх болсон билээ. Хэрвээ нэр дэвшигчдийн авсан саналыг шууд эрэмбэлж, хамгийн өндөр санал авсан 26 нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно гэсэн бол Үндсэн хуулийн ийм зөрчил гарахгүй байлаа. Гэвч МАН-ын зүгээс энэ хувилбарт өөрт нь ашиггүй гэж үзсэн бололтой юм.

Тиймээс өнгөрөгч даваа гаригт хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас томсгосон мажоритари буюу том 26 тойргоор сонгууль явуулахаар шийдвэрлэжээ. Үүнийг нь намын бүлэг, Байнгын хороо дэмжээд явж байна. Хөдөөд 20 тойрог /аймаг бүр нэг тойрог/, нийслэлд зургаан тойрог байгуулж, 2008 онд нэг удаа явуулсан хуучин жишгээр ирэх сонгуулийг явуулахаар болж байх шиг байна. Гэвч энэ хувилбар ч гэсэн гишүүдийн зүгээс болгоомжлол дагуулж эхэллээ.

Хамгийн түрүүнд “Нам дотроо өрсөлдөөд, өөр намынхантай наймаалцаад” гэсэн яриа гарч эхэлж байна. Өөрөөр хэлбэл том тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн /зарим тойрогт 4-6 хүртэл нэр дэвшигч нэг намаас гарч болзошгүй/ илүү хүчтэй, мөнгөтэй хэсэг нь нам харгалзахгүй хоорондоо тохироод хүч муутай, мөнгө багатай нэр дэвшигчдийнхээ эсрэг ажиллаад эхэлдэг. Үүнээс болгоомжилж байгаа болгоомжлол хамгийн их байх шиг байна.    

Харин мажоритари тойргийн хамгийн гол сул тал болох “сонгогчийн санал гээгдэх” дутагдлын талаар хэн ч ярихгүй байна. Ер нь бол одоо парламент дээр хууль батлаад сууж байгаа хүмүүсийн хувьд тэр тийм ч үнэ цэнэтэй зүйл биш л дээ. Хамгийн гол нь өөрсдөдөө ямар давуу тал бий болгох вэ гэдэг л гол асуудал байдаг хойно. Харин энэ талаар парламентын цөөнх болон парламентын гаднах намууд үгээ хэлж, дуугарч байх ёстой юм. Гадаадад байгаа монголчуудынхаа саналыг тэгвэл яаж юм гэх мэтчилэн.

Олон улсын байгууллагуудаас манай улсад байнга өгдөг санал, зөвлөмж нь “сонгогчийн саналыг гээгдүүлэхгүй байх, гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авах” гэдэг шаардлага байдаг. Ингэсэн тохиолдолд Монгол Улсын хувьд “иргэдийн улс төрийн эрх зохих түвшинд хангагдсан” гэж үзнэ гэдэг. Сонгох эрхийн тухайд шүү дээ.

Зөвхөн Өмнөд Солонгост гэхэд Монгол Улсын 100 мянга гаруй иргэн ажиллаж амьдарч байгаа нь сонгуулийн насны иргэдийн 7-оос илүү хувийг эзэлж байгаа. Европод суугаа, дэлхийгээр тарсан монголчуудаа оруулбар 10 хувиас хол даваад явчихна. Гэвч одоо яригдаж байгаа томсгосон мажоритари системийн хувьд тийм боломжгүй гэдэг нь тодорхой. Өмнө УИХ дээр орж ирээд унасан улс нэг тойрог болдог том мажоритари тойргийн хувьд харин боломж байсан ч хууль тогтоогчид үүнд огтхон ч ач холбогдол өгсөнгүй.

Нэгэнт эрх барьж байгаа намын удирдлага буюу Улс төрийн зөвлөл ингэж шийдсэн учраас ирэх сонгуулийг том 26 тойргоор явуулах нь бараг тодорхой болов. АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эрх баригчид сонгуулийн ямар ч тогтолцоог тулгасан АН сонгуульд ороход бэлэн” гэж хэлснээс үзвэл АН-ын зүгээс энэ тогтолцоог илт эсэргүүцэхгүй байгаа бололтой юм. Ядаж л одоо байгаа жижиг 76-гаасаа арай дээрдүүлсэн хэлбэр.

Харин “эмэгтэй квотоо өрсөлдөгчиддөө хаяж өгдөг тогтолцоо, нам дотроо өрсөлдөөд дуусдаг” гэх мэт бол улс төрийн намын өөрийнх нь этик, соёлтой холбоотой асуудал. Эмэгтэйчүүдийн хувьд одоо байгаа жижиг 76 ч гэсэн дээрдэх зүйлгүй хувилбар. Харин ч эмэгтэй квотыг 25 байсныг 30 болгож өсгөсөн нь илүү боломж олгосон хэлбэр гэж харагдаж байгаа. Харин түүнийгээ нэр дэвшүүлж байгаа нам нь “өгөөш” болгоно уу, "боломж" болгоно уу, тухайн намын ёс суртахуун юм даа. Үүнийг сонгуулийн хуулиар засах гэх нь утгагүй асуудал. Харин нам дотроо нэр дэвшүүлэлт шалгуураа зөв тавиад, түүнийхээ төлөө гишүүд нь явах ёстой болов уу.

Ядаж л АН шиг "Нэр дэвшихийг горилогчид эрэгтэйчүүд 100 сая, эмэгтэйчүүд 60 сая төгрөгийн дэнчин төлнө өө. Манайх аягүй жендерийн мэдрэмжтэй нам шүү" гэж яриад /санхүүгийн ийм шалгуур тавих нь иргэний сонгогдох эрхийг зөрчсөн хэлбэр гэж үзээд шүүхдэж болно/, түүнийг нь хүлээн зөвшөөрөөд сууж байгаа тохиолдолд нөгөө улс төрийн намын "гоо зүй" гэгч нь байхгүй болж байгаа юм. "МАН-ын 60 тэрбумаас бага байлаа" гэх үү?

Б.СЭМҮҮН  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 1 цаг 34 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 1 цаг 34 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 3 цаг 3 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 3 цаг 32 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 3 цаг 39 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 3 цаг 48 мин 1968 оны Чехословакийн хавар 4 цаг 16 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 4 цаг 30 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 6 цаг 4 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 6 цаг 13 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 6 цаг 34 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 7 цаг 24 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 7 цаг 34 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 8 цаг 13 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top