x

ЖДҮ-ийн ЭХ ОРОН 5: Хонины сүүл бол сүү

Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих чин хүсэлтэй залуус нэгдэн ЖДҮ корпораци байгуулан, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин, бараа бүтээгдэхүүнийг нь борлуулах сүлжээ үүсгэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Монголын уламжлалд суурилсан үндэсний тодотголтой олон бүтээгдэхүүнийг энд худалдаалах юм. Ингээд бид та бүхэнд Монголын үндэсний гайхамшигт бүтээгдэхүүнээс цувралаар танилцуулж байна. 

Эрт дээр үеэс манай ард түмний дунд хонины сүүлийг хүнсэнд хэрэглэхийн зэрэгцээ нялх хүүхдэд хөхүүлэх, арьсанд нь түрхлэг хийх, биеийн хүч тамир доройтсон, эцэж ядарсан хий ихэдсэн үед, булчингийн ядаргаа, толгой, гар,хөлийн үе өвдсөн үед сүүлний тосоор тэр хэсэгт нь тосолж анагаадаг заншилтай байжээ.

Мөн хонины сүүлийг хөхөж өссөн хүүхэд биеийн хөгжил, оюуны хөгжил, дархлаа сайтай байдаг. Мөн монгол хүн оюуны өндөр чадамжтай,хурдан сэтгэдэг нь сүүл хөхөж өссөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл хонины сүүлний уургийн агууламж нь өндөр, илчлэг нь 822.5 ккал байдгийн зэрэгцээ хайлах температур 38 градус байгаа нь ханаагүй тосны хүчил их хэмжээгээр агуулж буйн илрэл юм.

/Ханаагүй тос нь шингэн, бага хэмд хайлах тул шингэц сайтай байдаг. Үүнд: Тарвага, адууны махны тос, айрагны тос, эхийн сүүний тос, хонины сүүл, оливын тос, чацарганы тос, загас, далайн амьтны тос зэрэг орно. Ханаагүй тосны хүчил биед өөрөө бий болдоггүй зөвхөн хоол хүнсээр ордог тул орлогдошгүй тосны хүчил гэгдэж бие махбодид чухал үүрэг гүйцэтгэдэг/

Хонины өөх 50 хэмд, үхрийнх 47 хэмд, гахайнх 37 хэмд, адууных 28 хэмд тус тус хайлдагбайна. Иймд зарим хүмүүс хонины өөх их хүнд хоол гэж андуурах нь бий.

Энэ бүгд монгол хонины сүүлний химийн найрлага, чанарын онцлогтой нь холбоотой. Монгол хонь 80 гаруй төрлийн ургамлаар хооллодогоос 30 гаруй зүйл нь зөвхөн эмийн ургамал байдаг байна.

Хонины сүүлэнд Д, С,А,К гэхмэт амин дэмүүд агуулагдаж байдаг. Эдгээр нь харшил, хордлого, сульдааны эсрэг сайн нөлөөтэй бас өвчин эсэргүүцэх чадвар, ухаан санаа, бие бялдарт их тустай юм.

Өсөж торниход өөх тос чухал нөлөөтэй байдаг. Учир нь өөх тос хүний биед хэрэгтэй бодисыг зөөх, задлах үйлчилгээ үзүүлдэг байна. Тиймээс өөх тосыг хэт их хасч дан ногоо идэх нь зохимжгүй.

Ямар нэг зүйлийг хэтрүүлж эсвэл багадуулж хэрэглэснээс болж эрүүл мэндэд асуудал гардаг. Сүүлийн үед тэнцвэртэй хооллохыг эрүүл хооллох гэж ойлгодог болсон. Хонины сүүлийг өдөрт 20-30 граммыг хэрэглэхэд хангалттай, үүнээс илүү хэрэглэж болохгүй гэж зарим эрүүл хооллолт судлаачид үздэг. Монголчууд өвлийн цагт өөх тос ихтэй мах голлон хүнсэндээ хэрэглэдэг. Тэгвэл хонины сүүлтэй ижил төстэй эрүүл мэндэд тустай хүнсэнд адууны өөх, хонины өвчүүний өөх ордог байна. Учир нь адууны өөх үхэр, хонины дотор өөхийг бодвол ханаагүй тосны хүчил их агуулсан учраас хурдан задарч хүний биед сайн шингэдэг ажээ.

ХОНИНЫ СҮҮЛ ГОО САЙХАНД ЯМАР ТУСТАЙ ВЭ?

Ардын уламжлалт эмчилгээнд жирэмсэн эхийн хөхний толгой хагарах, гэдэс язрах зэрэгт хонины сүүлний тосыг хэрэглэж ирсэн. Энэ нь үр дүнгээ сайн өгдөг тухай ам дамжин яригддаг.

Сүүлийн үед монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хонины сүүлтэй биеийн тос, саван үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэх болсон. Эдгээр бүтээгдэхүүнүүдийн зарим нь олон улсад өндрөөр үнэлэгдэж “Шилдэг органик гоо сайхны бүтээгдэхүүн” гэх шагналыг авсан байгаа.

Хонины сүүлний тостой саван үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний шошгон дээрээ “Биенд тань хэрэгтэй тэжээлийг өгч, чийгшлийг хадгалж, тослог байдлыг хамгаална”  гэж бичсэн байдаг. Савангийн найрлагын тодорхой хувь нь хонины сүүлнийх шиг шингэн тос агуулсан байвал арьс зөөлөн, толигор болно. Мөн хүний арьсанд шингэх чадвар төдий чинээ сайн байдаг байна.

Хонины сүүлний тосыг шууд дангаар нь хэрэглэхэд таагүй үнэртэй байдаг учраас зарим бүсгүйчүүд шууд хэрэглэж чаддаггүй. Тэгвэл гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ямарч үнэргүй, эрүүл ахуй, гоо зүйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болсон. Эфирийн тосыг хонины сүүлний тостой хольсноор нян мөөгөнцөр үржихээс хамгаалж жинхэнэ гоо сайхны бүтээгдэхүүн болдог байна.

Мөн жирэмсэн болохоосоо өмнө эсвэл жирэмсэн болохоор төлөвлөж буй бүсгүйчүүд хэрэглэж байх нь үр дүнд илүү сайнаар нөлөөлнө. Учир нь хэт хуурай, хатуу арьстай бүсгүйчүүдийн гэдэс гэнэт томорч эхлэхэд язралтыг хурдан хугацаанд зогсоох боломжгүй байдаг. Иймээс урьдаас хэрэглэж арьсаа чийглэг, тослог болгох нь зүйтэй.

Монгол хүн танд зориулж үйлдвэрлэв

Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал О.ГЭРЭЛТ-ОД

Өмнөх нийтлэлүүд

ЖДҮ-ийн ЭХ ОРОН-1: Надад мөрөөдөл бий

ЖДҮ-гийн эх орон-2: Зээлийн мэдээллийг шилэн болгоё

ЖДҮ-гийн эх орон-3: Зээл жинхэнэ ЖДҮ-чдээ бус банкуудыг дэмжих вий

ЖДҮ-ийн эх орон 4 : Тулгамдаж буй асуудал – Борлуулалтын суваг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 9 цаг 28 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 14 цаг 43 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 14 цаг 59 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 15 цаг 42 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 15 цаг 52 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top