Талибанчууд эмэгтэйчүүдийг олон нийтийн газар толгойноосоо хөл хүртэл урттай битүү хувцас өмсөх тухай зарлиг гаргажээ. Энэхүү зарлигийг өнгөрсөн бямба гаригт гаргасан бөгөөд Талибуудын эмэгтэйчүүдийн эсрэг хэд хэдэн ноцтой хязгаарлалтуудыг өргөжүүлж байгаа хэлбэр юм. Одоо эмэгтэйчүүд ажил хийх, боловсрол эзэмших, аялал жуулчлал зэрэг олон нийтийн амьдралын бараг бүх талбарт хэрэгжих аж.
Өмнөх засгийн газрын Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн яамыг орлож байсан Буяныг дэмжих, муугаас урьдчилан сэргийлэх яам араб эмэгтэйчүүдийн үндэсний урт дээл буюу “бурка” өмсөхийг илүү үздэг байсан ч эмэгтэйчүүд онцгой тохиолдлоос бусад энгийн үед толгойн хижабаас шагайн ил хэсэг хүртэл нөмрөх бурка өмсөхийг үүрэгдээгүй байсан юм.
Одоогийн хязгаарлалтыг хэрэв дагаж мөрдөхгүй бол тэр эмэгтэйн гэр бүлийн тэргүүнийг шоронд хорих боломжтой аж. Мөн ажил хийх эрхтэй цөөхөн эмэгтэйчүүд тус тогтоолыг биелүүлэхгүй бол ажлаасаа халагдах юм.
Талибанчууд 1996-2001 онд Афганистаны ихэнх хэсгийг захирч байхдаа эмэгтэй хүний гар, хөлийг л харагдуулдаг, нүдний хараагаа далдалсан нүүрний тортой "бурка" өмсөхийг шаардаж байсан.
Энэхүү нөхцөл байдал нь дайны эзэрхийллийн бодит байдлыг харуулж буйг шинжээчид хэлж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com