Хятадын Аюулгүй байдлын албаны дарга асан Жон Ли Бээжингийн хяналтанд явагдсан өрсөлдөөнгүй сонгуульд ялж, Хонконгийн дараагийн удирдагчаар сонгогдов.
2019 онд болсон Хонконгийн Засгийн газрын эсрэг жагсаалыг дарах ажиллагааны шилдэг архитектор байсан Жон Ли эх орноосоо урвах, салан тусгаарлах, үймээн самуун дэгдээх, урвах зэрэг хуулиудыг шахаж, төрийн албанд шүүмжлэлтэй ханддаг хүмүүсийг дарахаар төлөвлөж байна.
Тэрээр номхорж, сүнс нь зайлсан хотыг ийнхүү өвлөн авлаа.
Хоёр жилийн өмнө баталсан үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжууд эсэргүүцэгчдийг дарж, чөлөөт хэвлэлийг устгаж, шүүмжлэгчдийг торны цаана суулгаж эсвэл цөллөгт явуулсан зэргээр энэ хотын амин сүнс үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хийчгэсэн юм.
Шинэ удирдагч мөн тахал өвчний хамгийн хатуу хязгаарлалттай тулгарсан хотыг хүлээн авч буй. Эдийн засаг хумигдаж, ажилгүйдэл нэмэгдэж, олон хүн хотыг орхин гарч байгаа нь Хонконгийн дэлхийн санхүүгийн төв гэсэн статусыг алдагдуулж байна.
Бээжин дээд албан тушаалд хэнийг хүсч байгаагаа үргэлж мэдэгддэг байсан юм. Тэдний хүсэл энэ удаад биелэж, ардчиллыг дэмжигч хотыг сонгуулийн шинэ дүрэм, үндэсний аюулгүй байдлын хуулиар үр дүнтэйгээр буулган авлаа.
Хонгконгт болсон улс төрийн сунгааныг харж дүгнэсэн Таймс сонины нэгэн шинжээч "Иранд ч гэсэн ийм Засгийн газрын тэргүүний төлөөх өрсөлдөөн их байдаг" гэсэн юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com