Украины арми Мариуполь дахь "Азовсталь" гангийн үйлдвэрийг бүрэн хяналтандаа байлгаж байгаа бөгөөд Оросын явган цэргийн тасралтгүй довтолгоог няцаасаар байгаа гэж Украины армийн командлагч мэдэгдэв.
Тэрээр "Хэрэв өөрсдөдөө болон олон зуун энгийн иргэдэд аюулгүй нэвтрэх баталгаа өгвөл түүний цэргүүд үйлдвэрийг орхиж, хотыг нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байна" гэлээ.
Хиймэл дагуулын зургуудаас харахад хотын захад булш олноор нэмэгдэж буйг харуулж байгаа бөгөөд Мариуполь хотын дарга "Дор хаяж 15,000 өндөр настан болон архаг өвчтэй хүмүүс үхэж болзошгүй" гэж хэлжээ.
Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нартай уулзахаар бэлтгэж байх үед Киевт дипломат салхи хүчтэй үлээж эхэллээ. Одоогоор тэдний аяллын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.
Украины зүүн хэсэгт тулаан үргэлжилсээр байна.
Бүс нутгийн гуч гаруй жижиг хотыг эзлэн авсан Орос улс Ортодокст Улаан өндөгний баярын үеэр гал зогсоох уриалгыг үл тоомсорлосон байна. Оросын пуужингууд энгийн иргэд рүү халдлага үйлдэж, Одесса боомт хотыг бууджээ. Энэхүү пцуужин наад зах нь найман хүний аминд хүрсэн байна. Харин Украины цэргүүд ширүүн тулалдсаар байна.
Барууны орнуудаас Украин руу зэвсэг ихээр илгээж байгаа бөгөөд цохилтод дэлбэрдэг нисгэгчгүй онгоц зэрэг цэргийн тусламжийг АНУ нэмж амлажээ.
Зеленский Украинд шаардлагатай хүнд зэвсгийг авч эхэлсэн гэдгээ мэдэгдэж, ялалт байгуулахаа амлалаа.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com