HBO телевизийн Чернобылийн тухай нэр хүндтэй цувралыг гаргаснаас хойш хоёр жилийн дараа Оросын "Чернобыль 1986" кино Netflix дээр цацагдлаа. HBO цуврал нь цөмийн станц дэлбэрэхэд хүргэсэн ЗХУ-ын системийн доголдол дээр төвлөрч байсан бол Netflix дээрх кино нь бусад реактор руу гал тархахаас сэргийлж, бүр том гамшгаас урьдчилан сэргийлэхэд тусалсан "татан буулгагчдын" амьдралыг харуулжээ.
Оросын төрөөс хэсэгчлэн санхүүжүүлсэн энэ кино нь засгийн газрын алдааг хангалттай онцлоогүй хэмээн шүүмжлэллийг хүлээж аваад буй. Залуу баримтат кино бүтээгчийн хувьд сүйрлийн дараах өдрүүдэд гамшгийн бүсийг авсан киноны продюсеруудын нэг Александр Роднянский "энэ бол миний зорилго байгаагүй" гэж хэлжээ.
Тэрээр "Олон жилийн турш хүмүүс тэнд болсон зүйлийн талаар ярьж байсан. Ихэнх хүмүүс гамшгийн үеийн Засгийн газрын үүргийг ойлгоно" гэжээ.
Оросын кино урлаг угаас аливаа томоохон үйл явдлыг энгийн нэгэн иргэний хүүхэн хараагаар харж байгаа юм шиг хийдгээрээ алдартай.
Өнөөдөр Чернобылийн цахилгаан станцын талбайд цөмийн хаягдал гаргахгүй байх асар том саркофагыг хянадаг 2000 орчим ажилчин байгаа аж.
А.Долгор