Хятад улс өнгөрсөн онд коронавирусийн тархалтыг хяналтандаа авснаас хойш “үл тэвчих” хэмээх хандлагыг баримталж байгаа.
Бээжинд өвлийн олимп болоход ердөө зургаан сарын хугацаа үлдсэн энэ үед Токио хотод болсон зуны наадмын бэлтгэлээс хамаагүй илүү хүчтэй бэлтгэл ажил энэ хотын олон арван газарт болж байна.
Тамирчид шүүгч, үзэгч, сэтгүүлчдийн алинтай нь ч шууд холбоо тогтоохгүй байхын тулд зохион байгуулагчид болон эрх баригчид уйгагүй ажиллаж байна.
Хоёрдугаар сарын 4-нөөс 20-ны хооронд зохион байгуулагдах наадмын хувьд хорио цээр, нэвтрэх нь хатуу байх аж. Олон мянган хятад ажилтнууд наадмын турш үүсгэсэн бөмбөлөг дотор амьдарч, урт хугацааны хөл хорионы дэглэмийн дараа Хятадын бусад хэсэгт "дахин нэвтрэх" эрхтэй болно гэв.
Био аюулгүй костюмтай хамгаалагчид, ярилцлага хийх хуванцар хаалт, жижиг дамжуулагчтай өдрийн турш ажиллах халуун хэмжигч зэрэг байна. Одоогоор вакцинжуулалтын шаардлагын талаар шийдвэр гаргаагүй байна.
Энэ сацуу сүүлд Хятадад гарсан вирусын дэгдэлтийн эсрэг авсан бас нэгэн хариу арга хэмжээ нь Засгийн газар орон даяар олон арван орон нутгийн албан тушаалтнуудыг ажлаас нь халж, буруутгаж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com
Сэтгэгдэл (1)