x

Хүүхдүүдээ алагчилсан Засгийн газрыг Цэцэд өгье!

Хуульчид Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг шинээр томилсон УИХ-ын шийдвэрийг Үндсэн хуулийн Цэцэд өгнө гэв. Харин би хувьдаа хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож байгаа Засгийн газрын шийдвэрийг Цэцэд өгөх саналтай байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн байна.

Ялгаварлан гадуурхаж үл болох шалтгаануудын дотор яс, үндэс, хэл соёл, шашин шүтлэгээс гадна “нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал”-аар ч гэсэн ялгаварлаж болохгүй гээд тодоос тод биччихсэн байгаа биз. Хуулиар хязгаарласнаас бусад (гэмт хэрэг үйлдэж эрхээ хасуулсан гэх мэт) ямар ч тохиолдолд хэний ч эрхийг төр өөрийн дур зоргоор хязгаарлаж, хасч болохгүй. Тиймээс Үндсэн хуульд заасан “хуулийн өмнө ижил тэгш байх” эрхээ эдлэх үүднээс хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож буй Засгийн газрын шийдвэр, УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн Цэцэд өгье.

2009 онд УИХ анх Хүний хөгжлийн санг байгуулахдаа “нэгдүгээрт, хүн амын өсөлтийг дэмжих, хоёрдугаарт уул уурхайн баялгаас олсон орлогоосоо иргэн бүртээ хувь хүртээнэ” гэж амлаад 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгохоор хууль баталсан билээ. Хүний хөгжил сангаас хувь хүртэхийн тулд “Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, хаягийн зөрчилгүй байх” ёстой. Өөр ямар ч болзол заагаагүй.

Гэтэл 2016 оны сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн МАН-ын Засгийн газар “Эдийн засгийн хямралтай” гэдгээр шалтагнлан хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 60 хувь хүртэл танасан. Нийт хүүхдийн 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгодог болсон гэсэн үг. Үүний тулд Хөдөлмөрийн яамнаас хэдэн арван тэрбумын зардал гаргаж, айл өрх бүрийн зурагт, хөргөгчийг тоолоод зогсохгүй хөргөгчин доторхийг нь хүртэл шагайж үзсэн билээ. Ингээд “Халамжийг хавтгайруулахгүй, зорилтот бүлэгт нь чиглүүлнэ” гэж хэлээд сая гаруй хүүхдээс 600 мянгад нь л хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн. Харин одоо үүнийгээ 80 хувьд хүргэх тухай ярьж, өглөгчийн дүрд тоглож байна.

Үнэндээ бол хүүхдийн мөнгө анхнаасаа л хүн амаа өсгөх, уул уурхайн баялгаас иргэн бүртээ хувь хүртээх бодлого байснаас биш, баян ядуугаар нь талцуулж, амьжиргааны түвшингээр нь дээр, доор үзсэн алагчлал байгаагүй. Тиймээс хүүхдийн мөнгийг өгвөл хүүхэд нэг бүрт өгөх ёстой. Өгч чадахгүй бол үүнийгээ хүлээн зөвшөөрөөд нэгэн зэрэг зогсоох ёстой. Хэрвээ “Төсөв хямралтай байгаа учраас” гэдэг шалтаг хэлэх гэж байгаа бол нэг хэсгийг нь хасаад нэгөө хэсэгт нь өгөхийн оронд нийтээр нь хэмжээг нь бууруулаад 10.000-ыг өгнө үү, 15.000-ыг өгнө үү, эрх баригчдын шийдэх хэрэг. Хамгийн гол нь хуваарилалт шударга байх ёстой.

Иргэд ч гэсэн “Би ч гэсэн энэ улсын иргэн учраас, миний хүүхэд энэ улсын бүрэн эрхэт иргэн учраас аль ч талаараа алагчлагдах ёсгүй” гэж толгой дээгүүр хэлж чаддаг байх ёстой. (Ядарсан зүдэрснээ яаж өргөх нь төрийн асуудал, түүний төлөө таны хүүхэд золиос болох ёсгүй л гэх гэсэн хэрэг) Авч байгаа нь ч, авахгүй үлдэж байгаа нь ч хэлэх ёстой. Ийм жижиг зүйл дээр ч гэсэн эрхээ хамгаалж чадахгүй бол илүү том зүйл дээр хэзээ, ямар шударга ёсны тухай ярих вэ? Тиймээс хүүхдийн мөнгөн дээр хүртэл ялгаварлал гаргаж байгаа Засгийн газрыг хамгийн түрүүнд Үндсэн хуулийн Цэцэд өгье.

Б.СЭМҮҮН   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 48 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 20 цаг 2 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 13 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 36 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top