x

Ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар боллоо

Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.11) нэгдсэн хуралдаан гишүүдийн 77.3 хувийн ирцтэй эхэлж,  Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. 

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас улс орон даяар дагаж мөрдөхөөр найруулгын өөрчлөлт оруулахаар санал гаргасан болно.

Хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Д.Лхамжав,  Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, УИХ-ын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор доктор А.Бямбажаргал, Үндсэн хууль судлаач О.Машбат нарын Ажлын хэсгийн гишүүд оролцжээ.

Гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэмж тусган, ард нийтийн санал асуулгад оруулах төсөлд оруулах, найруулгын засвар хийсэн саналуудын  талаар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд төслийн зүйл, хэсэг, заалтад найруулгын засвар хийсэн есөн саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн. 

 

Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлжснээр чуулганы хуралдаан 15 минут түр завсарлав. 

Энэ үеэр тус Байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаан үргэлжиллээ. Төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.6.1.-т заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах нь зүйтэй гэж үзсэнийг танилцуулгадаа онцолсон. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй тул  “Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлая” гэсэн  саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 60 гишүүдийн  58 нь  дэмжив.  

Үргэлжлүүлэн “Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 

 Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа уг  тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр чуулганы хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. 

Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.8 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн УИХ-ын 2019 оны есдүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний 94.8 хувь нь буюу гуравны хоёроос доошгүй саналаар тогтсон тул ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар тогтоосугай хэмээн тогтоолын төсөлд тусгажээ.

Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг хавсралтаар батлахаар тусгасан байна.

Ингээд тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 98.3 хувь нь  дэмжлээ.  Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ард нийтийн санал асуулга зохион байгуулалт, зардлыг багасгах, хугацаатай холбоотой асуудлыг Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хороонд дахин хянуулахаар болсон  тул тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг гишүүдэд анхаарууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НЗДТГ, Потомакийн их сургуультай хамтран боловсрол, судалгаа, ухаалаг хотын технологийг хөгжүүлнэ 15 цаг 20 мин ОПЕК: Д.Трампын татварын нөлөөгөөр газрын тосны эрэлт буурах төлөвтэй байна 15 цаг 21 мин 1008 айлын орон сууцыг борлуулж, гэр хорооллын газрыг худалдан авах ажлыг эхлүүлнэ 15 цаг 22 мин Герман улс жил бүр 100 мянгаас хэтрэхгүй орогнол хүсэгчийг хүлээн авна 15 цаг 23 мин Унгарын парламент хүйсийн талаарх Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа 15 цаг 23 мин Монголын 19 жүдоч Ази тивийн аваргад хүч үзнэ 15 цаг 24 мин ШУТИС-д 395 мянган ам.долларын тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө 15 цаг 25 мин Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ 15 цаг 26 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг газар дээр нь үзэж танилцлаа 15 цаг 27 мин Сүмогийн алдарт багш Асахифүжи Сүгиномори Сэйяа Алтан гадас одон хүртлээ 15 цаг 28 мин “Милано Кортина 2026” наадмын бамбарыг танилцууллаа 15 цаг 29 мин “Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаан энэ сарын 25-нд болно 15 цаг 30 мин Гуравдугаар сарын худалдааны тэнцэл ашигтай гарлаа 20 цаг 52 мин Жендэр ба уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын хурал Улаанбаатарт болно 20 цаг 53 мин Х.Нямбаатар: 50 мянган айлыг хийн болон цахилгаан халаалтанд шилжүүлнэ 20 цаг 55 мин Монгол, Кубын уран бүтээлчид соёлын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 20 цаг 58 мин “Blue Origin” эмэгтэйчүүдийн багийг анх удаа сансарт илгээлээ 20 цаг 59 мин Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулахаар Засгийн газрын хуралдаанд танилцуулна 21 цаг 1 мин Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраалаа 21 цаг 6 мин “Охидын ариун цэврийн булан” нөлөөллийн ажил 21 аймагт хэрэгжиж эхэллээ 21 цаг 12 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Юун актуализаци вэ…эээ? Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... 2025 оны хаврын тариалалтын бэлтгэл ажил 655 мянга гаруй га ... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Трамп нүүрсний салбарыг сэргээх дөрвөн зарлиг гаргав БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ким Дун Ён нэр дэвшинэ Дэлхийн хамгийн чинээлэг хотуудын жагсаалтыг Нью-Йорк дахин ... Аваргуудын лиг: “Арсенал” “Реал Мадрид”-ыг 3:0-ээр бут ниргэ... Apple-ийн хувьцаа уналтад орж, Microsoft дахин дэлхийн хамги... Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийн... Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн ...
Top