x

Байт харвааны “360” төсөл “Бөртэ чоно-2018”-ын эзнээр тодорлоо

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд “Бөртэ чоно-2018” шилдгийн шилдгүүдээ тодруулах арга хэмжээ өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ны өдөр Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө.

“Бөртэ чоно” арга хэмжээнд энэ жил шинээр шилдэг биеийн тамирын багш, шилдэг олимпийн зөвлөл, шилдэг спортын холбоод, шилдэг ерөнхийлөгч зэрэг олон номинаци нэмэгдсэн. 

Энэ оны шилдэг бүтээн байгуулалтаар Байт харвааны "360" төсөл шалгарлаа. “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” уриатай Олимпизмийг хөгжүүлэх, байт харвааны спортын тамирчдыг бэлтгэлжүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн энэ төсөл маш олон хүний хандив, сэтгэлийн дэмжлэгээр бүтсэн билээ. Мөн уг төсөлд онцгойлон тодотгохоор нэг зүйл бол Монгол улсдаа бүтээсэн хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл Дэлхийн хамгийн том Олимпын таван цагираг юм.

Мөн уг бүтээн байгуулалтын ажлыг санаачилан, дэмжин ажилласан Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан 2018 оны Спортын холбоодын шилдэг ерөнхийлөгчөөр шалгарлаа.  

“360” төслийг Монголын байт харвааны холбооны УЗ-ийн гишүүн С.Эрдэнэболд удирдан гүйцэтгэсэн юм. Төслийг 2018 оны тавдугаар сарын 30-наас эхлэн 58 хоногт багтаан босгосон бөгөөд амжилттай хэрэгжихэд 1400 иргэд, тамирчидын хандив, дэмжлэг, оролцоотойгоор бүтээн байгуулжээ. 

Монголын байт харвааны холбооны УЗ-ийн гишүүн С.Эрдэнэболд
Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан

“Бөртэ чоно” 2018 оны оны шилдгүүдээр:

Олимпийн зөвлөл: Баянзүрх дүүрэг “Нагано” олимпийн зөвлөл

Арга зүйч: Ж.Даваасүрэн – ХХЕГ-ын харьяа “Хилчин” олимпийн зөвлөлийн арга зүйч

Сэтгүүлч: С.Шижирбат “ETV” телевизийн спортын сэтгүүлч

Клуб: Хөлбөмбөгийн “Эрчим” клуб

Шүүгч: Жүдо бөхийн шүүгч Т.Энхцэцэг

Менежменттэй холбоо: Уулчдын холбоо, Пауэрлифтингийн холбоо

Бүтээн байгуулалттай холбоо: Байт харвааны холбоо

Хөрөнгө оруулалттай холбоо: Хөнгөн атлетикийн холбоо

Олимпийн бус холбоо: Шатар болон самбо бөхийн холбоо

Олимпийн төрөл: Гимнастик болон жүдо бөхийн холбоо

Ерөнхийлөгч: Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан

Ерөнхий нарийн бичгийн дарга: Ц.Батнасан /бокс/

Залуу тамирчин: Л.Сосорбарам /жүдо бөх/

Дасгалжуулагч: Ж.Ганхуяг /буудлага/, С.Эрдэнэ-Очир /хөлбөмбөг/, А.Мэргэн /шайбтай хоккей/

Шилдгийн шилдэг дасгалжуулагч: Ц.Баярсайхан /чөлөөт бөх/

Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын хүрэл, “Мастерс”-ийн мөнгөн медальт Л.Отгонбаатар, эмэгтэй тамирчнаар боксын ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг нар тодорлоо.

Мөн шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт Ө.Дүүрэнбаяр, Азийн наадмын аварга Э.Цэндбаатар, шилдэг эмэгтэй тамирчнаар чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, Азийн наадмын алт, хүрэл медальт, буудлагын ОУХМ Г.Нандинзаяа нар гаргасан амжилтаараа тэргүүллээ.

“Бөртэ чоно” шагналын эрэгтэй, эмэгтэй тамирчид болон багийн шилдгүүдийг спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн санал асуулгад 100 гаруй спортын сэтгүүлчид оролцжээ. 

2017 оноос эхлэн шилдгийн шилдэг тамирчинд олгож эхэлсэн шилжин явах цомын эзнээр Дэлхийн аваргын хүрэл медальт М.Нандинцэцэг тодрон, цомын эзэн боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа 7 цаг 29 мин Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 30 мин “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно 7 цаг 31 мин Бичил бизнесийг дэмжих 579 төсөлд 13.8 тэрбум төгрөгийн зээл олгов 7 цаг 33 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын тухай мэдээлэл хийв 7 цаг 35 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэлийн тайланг танилцууллаа 7 цаг 39 мин Төрийн удирдлагын ирээдүйн чиг хандлагыг хэлэлцлээ 7 цаг 41 мин “Алтан бэрс” цомын төлөөх корпорацуудын шатрын анхдугаар тэмцээн эхэллээ 7 цаг 42 мин Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа 7 цаг 43 мин Улаанбаатар хотод тусгай замын автобусны /BRT/ шинэ шугам байгуулах төслийг эхлүүлнэ 7 цаг 45 мин Д.Үүрийнтуяа: Орлогын хэт их зөрүү үүсээд ирэхээр улс орны дотоод эдийн засагт уналт эхэлдэг 10 цаг 47 мин Улс төрийн тогтолцоо ба ялзрал 10 цаг 54 мин “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... 11 цаг 9 мин ОУОХ-ны шинэ ерөнхийлөгч Ковентрийн тухай 5 баримт 11 цаг 31 мин Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөхөөр Crossrail International ажиллаж байна 11 цаг 52 мин Монгол, БНСУ визийн асуудлаар хамтран ажиллаж, иргэдэд ээлтэй нөхцөл бүрдүүлнэ 11 цаг 53 мин Хөдөлмөрийн чадвар алдалтыг цахимаар шийдвэрлэх шинэ тогтолцоог хэрэгжүүлнэ 12 цаг 0 мин Парист болсон дээд хэмжээний уулзалтаар Украинтай холбоотой аюулгүй байдлын баталгаа, энхийн төлөвлөгөө хэлэлцлээ 12 цаг 3 мин Ази тивийн аваргад Монголын гурван эмэгтэй бөх хүрэл медаль хүртлээ 12 цаг 4 мин Австралид тавдугаар сарын 3-нд бүх нийтийн сонгууль болно 12 цаг 6 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... Хятад улсад дайсагнасан үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгт... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... С.Баяр: Улс төрд орох амархан, гарах хэцүү Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! 75 кг жинтэй гөлөг $5.7 саяар зарагдаж, дэлхийн хамгийн үнэт... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Талийгаачийн ар гэрийнхэн: "П.Батчулуун эмч зөвшөөрснөөс илү... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог...
Top