Сүүлийн үед Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихдоо гадаад паспорт, бэлэн мөнгөө гээх, олон нийтийн тээврийн хэрэгсэлд мартах зэрэг тохиолдол олноор гарч байгааг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам мэдээллээ. Ийм нөхцөл байдал нь иргэдэд бодит хүндрэл үүсгэж байгаа бөгөөд, жишээлбэл, гадаад паспортаа алдсанаар:
-
Зочид буудалд байрлах боломжгүй болох
-
Нислэгээ хойшлуулах, цуцлуулах
-
Хятадын НАХЯ-наас хил гарах зөвшөөрөл авах гэж 5-7 хоног хүлээх
-
Санхүүгийн болон цаг хугацааны хохирол амсах зэрэг эрсдэлтэй тулгарч байна.
Иргэн гадаад паспортаа гээсэн тохиолдолд харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад хандан бичиг баримтаа алдсан тухай тодорхойлолт авч, хилээр гарах зөвшөөрөл хүсэх шаардлагатай. Элчин сайдын яамнаас буцах үнэмлэх гаргаж өгөх, хил гарах зөвшөөрөл авахад туслалцаа үзүүлэн ажиллаж буйг мөн мэдээлсэн юм.
Иймд БНХАУ-д зорчих иргэд дараах зөвлөмжийг анхаарахыг уриалж байна:
-
Гадаад паспорт, мөнгө, үнэт эд зүйлсээ үргэлж биеэсээ салгахгүй байх
-
Олон нийтийн унаанд мартах, гээхээс болгоомжлох
-
Бичиг баримтаа гээсэн тохиолдолд Элчин сайдын яамны дараах холбогдох мэдээллээр хандах:
-
Шуурхай утас: +86 176 0078 7323, +86(10) 6532 1203
-
Цахим шуудан: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn
-
Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ.