x

Л.Гантөмөр 2024 оны сонгуульд намаа удирдах нь гарцаагүй болов

Эрх баригчдын хэтийдсэн “пиар”, сөрөг хүчнийхээ намын удирдлагыг онилсон нүүр, нүдгүй сохор дайралтын эсрэг АН-ын гишүүд дахин нэгдэж, нягтарч эхэллээ. Боловсролын зээлийн сангийн асуудлаас болж намынхаа дотор, гаднаас багагүй шахалтанд ороод байсан АН-ын дарга Л.Гантөмөр ирэх 2024 оны сонгуульд намаа удирдаж орох нь тодорхой болов.

Тодруулбал, АН-ын “МонДе” фракци өнгөрөгч хагас сайнд “Гүн Галуутай”-д цуглаж, 2024 оны сонгуулийнхаа стратегийг ярилцжээ. Энд яригдсан бас нэг чухал зүйл нь сүүлийн үед намын зарим фракциас сэвж, дэвээд байсан “Л.Гантөмөрийг намын даргаас огцруулах” тухай яриаг нэг мөр хааж, намын даргатайгаа нэг баг болж, дэмжиж ажиллахаар болцгоосон байна. “МонДе” фракцид АН-ын энэ цаг үеийн нүүр царай болсон голлох лидерүүд буюу УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, хуульч Г.Эрдэнбат, эдийн засагч Р.Даваадорж, Нийслэлийн АЗХ-ны тэргүүн н.Өлзийбаяр нар багтдаг, ҮБХ дотроо нэлээд томд орох фракци юм байна.

“Гүн Галуутай”-д болсон энэ уулзалтын маргааш АН-ын “Нэг Монгол” хөдөлгөөнийнхөн бас “Асем Вилла”-д цуглаж хуралдсан бөгөөд намын даргаа дэмжиж, нэг баг болж ажиллахаар тогтжээ. Сонирхолтой нь, БЗС-гаар шалтаглан АН-ын шинэ дарга руу хийсэн эрх баригч намын зорилтот пиар  зорилгодоо хүрэлгүй унаж, эсрэгээрээ тус тусдаа үйл ажиллагаа явуулж ирсэн АН-ын фракциудыг эргүүлэн нэгтгэж эхэллээ. Тухайлбал, өмнө нэг удаа намын даргын сонгуульд ялалт байгуулсан ч С.Эрдэнээс тамгаа авч чадалгүй буцсан М.Тулгатын тэргүүлдэг “Од” фракци, Да.Ганболд, Б.Гарамгайбаатар нарын МҮДН, УИХ-ын гишүүн Д.Ганбатын “Хийморь” зэрэг АН дотор хүч, нөлөөтэй байгаа бүх фракциуд бүгд ирэх 2024 оны сонгуулийг кампанит ажлыг Л.Гантөмөр удирдах ёстой гэдэг дээр санал нэгдсэн байна.

Учир нь, 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш “ах” нарын зодоонд үрэгдэж, албан ёсны намын даргагүй болчихоод байсан АН-ын эргүүлж нэгтгэсэн, албан ёсны нам болгосон хүн нь Л.Гантөмөр. С.Эрдэнэ, Женко, Ц.Элбэгдоржийн хэн нь ч үүнийг чадаагүй, зөвхөн өөрсдийн эрх ашгийг өмнөө тавьж, намын гишүүдээ талцуулж хуваасаар өдийг хүрсэн билээ. Харин Л.Гантөмөрийн хувьд намынхаа бүх фракц, бүлгүүдийг цуглуулж байгаад сонгууль явуулсан, олонхийн саналаар намын дарга болсон, намаа Дээд шүүхэд бүртгүүлсэн ганц хүн нь. Үүнийг хэн гуай нь ч өөрчлөх гээд өөрчлөх боломжгүй юм.  

Хоёрдугаарт Л.Гантөмөр АН-ын дарга болоод хийсэн нэг том дэвшил бол сая УИХ-аар баталсан Үндсэн хуулийн өөрчлөлт буюу сонгуулийн холимог тогтолцоо. Сүүлийн хоёр сонгуулийн хугацаанд МАН-ын парламент дотор гарсан ЖДҮХС, Хөгжлийн банкийг тоносон хэрэг, Нүүрсний хулгайгаас болж “Үндсэн хуульд өөрчлөлт хийх ёс суртахууны эрхгүй парламент” хэмээн чичлүүлж, чичирч байсан эрх баригч намыг энэ галаас хөтөлж гаргасан хүн нь АН-ын дарга Л.Гантөмөр. Хэдийгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн автор нь МАН болж харагдаж байсан ч гэлээ “Энэ бол АН-ын арван жилийн өмнө гаргасан бодлого, тавьсан зорилго шүү. Хэн эрх барьж байгаагаас шалтгаалж АН өөрийн бодлогооосоо ухрах ёсгүй” хэмээн намынхаа гишүүдтэй хүртэл тулж байж батлуулсан. Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн холимог тогтолцоо АН-ыг парламентад дахин олонхи болох, олонхи болдоггүй юм гэхэд хүчтэй, бодитой сөрөг хүчин байх боломжийг авчирсан. Ямар ч байсан сүүлийн хоёр сонгууль шиг нийт сонгогчийн 40 хувийн саналыг авсан нам парламентын 80 хувийн суудлыг эзэлж, 100 хувь эрх барьдаг цаг эргэж ирэхгүй нь баталгаатай.

Өмнөх сонгуулиудын жишгээс харахад АН ардчиллын 30 жилийн түүхэнд ганцхан удаа парламентад хамгийн олон суудлыг авч, эрх барьсан нь 2012 оны сонгууль байсан. Эрх барьж байх хугацаандаа Үндсэн хуулийн хамгийн том өөрчлөлтийг эхлүүлсэн боловч тухайн үеийн сөрөг хүчин болох МАН “үхрийн сүүлэн дээр хутга” тавиад энэ шинэчлэл унасан, ухарч буцсан билээ. Тиймээс АН-ын даргын хувьд энэ өөрчлөлтийг МАН-аар өөрөөр нь хийлгэх нь бодитой бөгөөд боломжтой ганц гарц байсан нь ч ойлгомжтой. Иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад ирэхээр МАН-ын гишүүд, хууль санаачилсан Засгийн газар нь хүртэл “Сонгуулийн тогтолцоог өөрчлөх чинь АН-ын ч гэсэн бодлого байсан шүү” гээд Л.Гантөмөрийн араар нуугдахыг бүгд л харсан шүү дээ. Товчхондоо МАН дангаараа энэ өөрчлөлтийг хийх боломжгүй, ёс суртахууны хувьд тийм эрхгүй гэдгийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн хэрэг. Харин Л.Гантөмөрийн хувьд ойрын зорилго, богино зайны улс төрөөс илүү Монголд олон намын тогтолцоо жинхэнэ утгаараа ажиллах, парламентыг улс төрийн олон урьгалч үзэл санаа уралдаж байдаг эрүүл мэтгэлцээний талбар болгох холын бодлогоо хамгаалж үлдсэн. Энэ л улстөрч хүний зангараг, явах ёстой зам мөр юм л даа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 6 цаг 6 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 6 цаг 6 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 7 цаг 36 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 8 цаг 4 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 8 цаг 11 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 8 цаг 21 мин 1968 оны Чехословакийн хавар 8 цаг 48 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 9 цаг 2 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 10 цаг 36 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 10 цаг 45 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 11 цаг 6 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 11 цаг 56 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 12 цаг 6 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 12 цаг 45 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top