x

Сайд нарыг чөлөөлж байгаа үндэслэлийг эргэж харъя

Ойрын өдрүүдэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “хүний эрхийн мэдрэмж” чухам таазандаа тулаад байна. Өчигдөрхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг “хүний эрхийн мэдрэмжгүй” гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлөв. Үүний өмнө Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирлыг мөн ийм үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Ер нь бол ийм үндэслэлээр, Үндсэн хуулийн заалт барьж ажлаас нь чөлөөлж байсан тохиолдол манай Засгийн газруудын түүхэнд өмнө байгаагүй юм. Мэдрэмж чухал л даа, Гэхдээ...

Өнгөрөгч нэгдүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг бас л нэн яаралтайгаар ажлаас нь чөлөөлсөн. Сайд бүсгүй утаатай тэмцэж байна гэж айлын хаалга өшиглөж ороод, гэрийн эздийг камерийн өмнө чичрүүлж байгаад зуухыг нэгжиж, бичлэг хийн хэвлэл мэдээллээр цацсан нь “хүний хувийн эзэмшилд зөвшөөрөлгүй халдсан, дуу дүрсний бичлэг хийсэн” хэмээн буруутаж, ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг юм. Саяны хоёр тохиолдлоос ялгаатай нь хуулийн заалттай.

Ингэж хэлж буй нь, Д.Сарангэрэлийг чөлөөлсөн явдал нь хуулийн үндэслэлгүй гэж хэлж буй хэрэг биш юм. Зүгээр сайд нарыг ажлаас чөлөөлж үндэслэл шалтгаан нь хэр бодитой байсан бэ? гэдэг асуудал. Тухайлбал, Д.Сарангэрэл сайдын даваа гаригт  Төрийн ордонд хийсэн мэдэгдэл нь үнэхээр хүний эрхийн зөрчил үү, эсвэл ажил, албан тушаалдаа хариуцлагагүй хандсан үйлдэл байв уу?

Ер нь бол салбар хариуцаж байгаа сайд хүн хариуцаж байгаа яамныхаа хэрэгжүүлж байгаа чиг үүрэг, үйл ажиллагааны талаар тодорхой хэмжээнд мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой. Тэгж байж хашиж байгаа албан тушаалдаа тэнцэж тохирно гэсэн үг. Тэгэхгүйгээр “яамныхан тэгж ярьдаг юм билээ. Би буруу ойлгоод, дутуу бодоод” гэх маягаар асуудалд хандаж болохгүй ээ л гэсэн үг. Тэр ул мул бол наад захын асуудал. Түүн дээр нь гаргаж байгаа бодлого гэж бас нэг юм байна даа.

Нэг хэсэг нь “ажлын байр алга, цалин хүрэхгүй байна” гэж гомдоллоод, нөгөө хэсэг нь “ажил хийх хүн олдохгүй байна” гээд хоёр талаас эрэл сурал болж, ангаж цангаж байгаа ийм үед яамны бодлого барьж байгаа сайд хүн ядаж энэ хоёрын хэрэгцээг нэг цэгт уулзуулах хэмжээний менежер байх ёстой биз дээ. Гэтэл гудамжаар нэг байдаг үсчин бэлтгэх, үсний сам, сэнс үнэгүй өгөх тухай л толгойд нь орж байдаг. Ядаж ажил аваад эхний сардаа салбарынхаа хүндрэл бэрхшээл дээр жаахан сууж ажиллаад, мэдлэг мэдээлэл хуримтлуулсны дараа тэр яриад байгаа том “бодлого, зорилт” эд нараа гаргаж ярих ёстой юм л даа. Саяны тохиолдолд бол “хоосон савны чимээ их” гэдэг л боллоо.

Ер нь бол зөвхөн улс төрийн шалгуураар томилогдож байгаа мэргэжлийн бус сайд нар үргэлж ийм алдаа гаргадаг. Салбарынхаа талаар юу ч мэдэхгүй байж дандаа нэг хоосон хонгио юм ярина. Том том бодлого дэвшүүлнэ. Тэгээд амьтны элэг доог болно. Тэр нь багадаад салбарынхаа ажлыг унагана, тусгана.

Тийм болохоор салбар хариуцаж байгаа сайд нар ядаж мэргэжлийн байх хэрэгтэй байна. Мэргэжлийн байж чаддаггүй юм гэхэд мэдлэгтэй, туршлагатай, ажлын арга барилтай хүмүүс баймаар байна. Тэгээд хамгийн гол нь салбарынхаа мэргэжилтнүүдийг сонсдог, судалдаг баймаар байна. Тэгээгүйгээс болоод ажлын ийм алдаа цаг үргэлж гарч байгаа юм.

Саяны тохиолдолд жишээ нь, Д.Сарангэлийн үйлдлийг “хүний эрхийн зөрчил” гэхээсээ мэргэжилгүй, мэдлэггүйн гай гэж хэлнэ. Мэдлэггүйн дээр судалдаггүй, ядаж сонсдоггүйн гай. Сайд нар нь ийм байхаар салбарынхан яаж “гэмгүй” байх вэ. Ул, шал яриад явж байхаас өөр замгүй. Ядуу хүмүүст үсний сам, хайч авч өг гэж зөвлөж байгаа мэргэжилтнүүдийг ямар мэргэжилтэн гэх вэ. Тийм болохоор Д.Сарангэрэл сайдыг “хүний эрхийн мэдрэмжгүй учраас” ажлаас нь чөлөөлж болохгүй. Хүний эрхийг мэдлэг, мэдрэмж гэдэг бол улс төрийн, төрийн албан тушаалтанд, тэр тусмаа улстөрч хүнд байх ёстой хамгийн наад захын боловсрол.

Тийм болохоор Д.Сарангэрэлд үнэхээр л хариуцлага тооцъё гэж байгаа бол “Ажил, албан тушаалдаа хайхрамжгүй, хариуцлагагүй хандсан” гэдэг үндэслэлээр нь улс төрийн хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх ёстой. Тэгэхгүй бол зарим нь “Өө, нөгөө ядууралтай зоримог тэмцэх гэсэн ганц сайдыгаа үгний өөн дээрээс ажлаас халчихлаа. Ингэвэл ажил яаж явах юм” гэх шиг юм яриад эхэлсэн байна.    

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлнэ 14 цаг 29 мин Донорын тухай хуулийн хэрэгжилт, эрхтэн шилжүүлэн суулгах нөхцөл байдалтай танилцав 14 цаг 31 мин АНУ Коста-Рикагийн Ерөнхийлөгч асан О.Ариасын визийг цуцалжээ 14 цаг 31 мин Булган аймгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ОБЕГ онцгойлон анхаарч байна 14 цаг 32 мин Транс-Азийн төмөр замын сүлжээний цахим шинэчлэлд Монгол Улс нэгдэнэ 14 цаг 33 мин Төрийн өмчит төмөр замын компаниудыг нэгтгэхтэй холбоотойгоор ажилтнуудыг чөлөөлж, сонгон шалгаруулалтаар дахин томилно 14 цаг 34 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян орон даяар эхэллээ 14 цаг 35 мин УРАН ба “УРАН” ХОРЛОЛ 19 цаг 31 мин Марин Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноож, 2027 оны сонгуульд оролцох эрхийг нь хаслаа 19 цаг 46 мин Малайзад хийн хоолой дэлбэрч, 100 гаруй хүн бэртжээ 19 цаг 48 мин Украин 3.5 тэрбум еврогийн гурав дахь багц тусламжийг хүлээн авлаа 19 цаг 50 мин БНСУ-д улс төрийн нөхцөл байдал хурцдаж, шүүх хурал болох өдөр 20 мянган цагдаа ажиллана 19 цаг 51 мин Овечкин NHL-ийн гоолын дээд амжилтад 4 шайбын зайтай боллоо 19 цаг 52 мин Сенатч Кори Букер 25 цаг 4 минутын турш үг хэлж, Сенатын түүхэнд хамгийн урт илтгэл тавьлаа 19 цаг 53 мин Германы Ерөнхийлөгчийн алба Уулын Карабахын далбаатай холбоотой асуудлаар Азербайжанаас уучлалт хүсжээ 19 цаг 54 мин “Реал Мадрид” Испанийн цомын финалд шалгарлаа 19 цаг 55 мин Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв 19 цаг 56 мин Шүүх: Усны онцгой хамгаалалтын бүстэй давхацсан газрыг захиргаа хэсэгчлэн шийдвэрлэх үүрэгтэй 19 цаг 58 мин Гэр хорооллын замын нөхцөлд хийсэн судалгаагаар 396 эмзэг байршил илэрчээ 20 цаг 0 мин “UB food” фестиваль Сүхбаатарын талбайд болно 20 цаг 1 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top