x

Амьд явбал улсын наадам үзнэ

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын гамшгаас болж хоёр жил наадмаа хийгээгүй монголчуудын хувьд энэ жил ихээ хөл хөөртэй наадахаар зэхэж байна. Эрх баригч МАН, Засгийн газрын зүгээс өнгөрсөн жил хийж чадаагүй улс хувьсгалын 100 жилийн ойг 101 жилийн ойтойгоо хамтатган тэмдэглэхээр болсон нь баяр наадмыг улам өргөн дэлгэр болгож байгаа. Тэгш ойтой баяр учраас улсын наадамд уламжлал ёсоор 1024 бөх зодоглож, шинэ аварга, арслангууд төрнө гэсэн хүлээлттэй.

Монгол түмний баяр наадмын хамгийн том цэнгүүн нь үндэсний бөхийн барилдаан, шинээр төрж буй аварга, арслангуудаа шинжин хэлэлцэх явдал юм шүү дээ. Үндэснийхээ хувцас, гоёлоо өмсөж, баяр хөөр болсон түмэн Төв цэнгэлдэхийг тойрон багширч, наадмын хуушууранд дугаарлах, асрын дороос хүчит бөхчүүдийнхээ уран, хурц барилдааныг дурандан уухай хадааж суух нь баяр наадмын хамгийн тод томруун дүр. Соёолонгийн тоосонд орох гэсэн морьтон түмэн машиндаа суугаад Хүй долоон худаг руу уралданхан давхилдаж, зам зуурын тоосонд даруулах ч бас монгол наадмын содон өнгө, нэг төрлийн хүндлэл юм даа.

Энэ бүхэн өмнөх хоёр жил үргэлжилсэн хөл хорио, иргэдээ бүх нийтээр нь /12-оос дээш насны/ хамруулж чадсан  вакцинжуулалтын нөр их ажлын үр дүн юм. Харьцуулахад манайхаас урьтаж хил, гаалиа нээсэн, хорио цээрийн дэглэмээ сулласан Азийн бусад улс орнууд энэ жил коронавирусын гуравдахь том давалгаанд өртөж, эдийн засгийн томоохон сүйтгэл амсаад байгаа. Хятад, Өмнөд Солонгос зэрэг улсууд ердөө сарын өмнө хатуу хөл хорионоос гарч байх жишээтэй. Харин манай улсын хувьд өнгөрөгч намраас эхлэн хорио цээрийн дэглэмээ суллаж, сургууль соёлын байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг шат дараатай нээж эхлүүлсний үр дүнд эдийн засаг аажмаар сэргэж, иргэдийн сэтгэл санаа ч гэсэн айдас, түгшүүрээс ангижирсан нэг жилийг бид ардаа орхиж байна.

Хэдийгээр цар тахлын аюул бүрмөсөн арилаагүй ч халдварын тархалт өдрөөс өдөрт хумигдаж, бид ч гэсэн өдөр тутмын амьдралын хэмнэлдээ шилжээд, нийслэл хот маань түгжирдгээрээ түгжирч, нийслэлчүүд маань бухимддагаараа бухимдаж, шүүж тунгааж, шүүмжлэн хэлэлцэх олон асуудалтай суугаа нь цар тахлын дараах бас нэг “амьсгаа авалт” юм даа. Амьд явбал улсын наадам үзнэ гэдэг.

Өнгөрсөн тавдугаар сард Хонконгод гарсан халдварын дэгдэлт, хатуу хөл хорионоос болж өдөрт хэдэн арван мянгаараа гадагшаа дүрвэж эхэлсэн, Шанхайд тогтоосон урт хугацааны хөл хорионы улмаас хүнсний гачигдалд орсон иргэд гудамжиндаа гарч жагссаад эмч, цагдаа нартайгаа тулсантай харьцуулахад монголчууд гадаадад гацсан иргэдээ бүгдийг нь эх орондоо аваад ирчихсэн, агаарын болон автозам, төмөр замын хилээ нээчихсэн, бүр аялан жуулчлагчдыг эх орондоо урин дуудсан төрхтэйгээр энэ жилийн наадмыг угтаж байна. Манайд ирдэг жуулчдын хамгийн их үзэх дуртай зүйл нь монгол наадам юм шүү дээ. Үзэх, үзүүлэх юмс маань харин улам л өргөн дэлгэр, үзэмж төгөлдөр байгаасай.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 3 цаг 59 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 3 цаг 59 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 5 цаг 28 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 5 цаг 57 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 6 цаг 4 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 6 цаг 13 мин 1968 оны Чехословакийн хавар 6 цаг 41 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 6 цаг 55 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 8 цаг 29 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 8 цаг 38 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 8 цаг 59 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 9 цаг 49 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 9 цаг 59 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 10 цаг 38 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top