x

Байт харвааны заалны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг сонирхон үзэхийг урьж байна 

Монголын Байт харвааны Холбоо энэ сарын 12-ны өдөр Их хурлаа зохион байгуулж, Холбооны Ерөнхийлөгчөөр тус холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр найман ажилласан Сүхбаатарын Эрдэнэболд сонгогдсон юм. 

Тэрээр шинэ баг бүрдүүлэн ажиллаж эхэлж байгаа бөгөөд дөрвөн жилийн зорилтоо танилцуулаад буй. 

МБХХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд удахгүй болох гэж буй Заалны Улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Миний бие Хоёрдугаар сарын 12-нд Монголын Байт Харвааны Холбооны удирдлагаар сонгогдсон юм. Шинэ баг бүрэлдсэн. Одоо бодлого, стратеги дээрээ ажиллаж байна. Тун удахгүй үе шаттай ажлууд хийгдээд явна. Сүүлийн найман жил тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд цаашид багш, дасгалжуулагчид, тамирчид, энэ спортын төлөөх сэтгэлтэй хүмүүс, сонирхогчидтойгоо хамтран ажиллах болно.

Байт харваа бол Монгол хүн амжилт үзүүлэх бүрэн дүүрэн боломжтой их спорт. Шинжлэх ухаан, дэг сургууль, уламжлал, итгэл үнэмшил, хөдөлмөр зүтгэл гээд олон зүйлийн уулзвар дээр энэ спортыг шинэ түвшинд гаргахын төлөө явна.

"ТӨВ ЦЭГТ ТЭМҮҮЛ" энэ бол ирэх дөрвөн жилийн УРИА. Үүнийгээ хэрэгжүүлэх ажлууд ар араасаа хөвөрнө. Зорилго, стандарт, дэд бүтэц гэсэн гурван тулгуурт бодлого хэрэгжүүлнэ" хэмээлээ. 

Байт харвааны заалны Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд Хоёрдугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. 

Спорт сонирхогч та бүхнийг гэр бүл, хамт олноороо хүрэлцэн ирж Байт харваан тэмцээнийг үзэж сонирхоорой хэмээн урьж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НЗДТГ, Потомакийн их сургуультай хамтран боловсрол, судалгаа, ухаалаг хотын технологийг хөгжүүлнэ 32 мин ОПЕК: Д.Трампын татварын нөлөөгөөр газрын тосны эрэлт буурах төлөвтэй байна 32 мин 1008 айлын орон сууцыг борлуулж, гэр хорооллын газрыг худалдан авах ажлыг эхлүүлнэ 33 мин Герман улс жил бүр 100 мянгаас хэтрэхгүй орогнол хүсэгчийг хүлээн авна 34 мин Унгарын парламент хүйсийн талаарх Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа 35 мин Монголын 19 жүдоч Ази тивийн аваргад хүч үзнэ 36 мин ШУТИС-д 395 мянган ам.долларын тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө 37 мин Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ 38 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг газар дээр нь үзэж танилцлаа 39 мин Сүмогийн алдарт багш Асахифүжи Сүгиномори Сэйяа Алтан гадас одон хүртлээ 40 мин “Милано Кортина 2026” наадмын бамбарыг танилцууллаа 41 мин “Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаан энэ сарын 25-нд болно 42 мин Гуравдугаар сарын худалдааны тэнцэл ашигтай гарлаа 6 цаг 3 мин Жендэр ба уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын хурал Улаанбаатарт болно 6 цаг 5 мин Х.Нямбаатар: 50 мянган айлыг хийн болон цахилгаан халаалтанд шилжүүлнэ 6 цаг 7 мин Монгол, Кубын уран бүтээлчид соёлын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 6 цаг 9 мин “Blue Origin” эмэгтэйчүүдийн багийг анх удаа сансарт илгээлээ 6 цаг 10 мин Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулахаар Засгийн газрын хуралдаанд танилцуулна 6 цаг 13 мин Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраалаа 6 цаг 18 мин “Охидын ариун цэврийн булан” нөлөөллийн ажил 21 аймагт хэрэгжиж эхэллээ 6 цаг 24 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Юун актуализаци вэ…эээ? “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Трамп нүүрсний салбарыг сэргээх дөрвөн зарлиг гаргав БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ким Дун Ён нэр дэвшинэ Дэлхийн хамгийн чинээлэг хотуудын жагсаалтыг Нью-Йорк дахин ... Аваргуудын лиг: “Арсенал” “Реал Мадрид”-ыг 3:0-ээр бут ниргэ... Apple-ийн хувьцаа уналтад орж, Microsoft дахин дэлхийн хамги... 2025 оны хаврын тариалалтын бэлтгэл ажил 655 мянга гаруй га ... Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь ... Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийн... Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн ...
Top