x

“Хүүхдийн төлөө фонд” хэмээх хуульгүй дээрэм хэнийх вэ?

Он гарахын өмнө манайхан “Ерөнхийлөгч маань бидэнд ямар ч байсан нэг сюрприз барих нь тодорхой болов” гээд байсан ёсоор болов. Гэхдээ тэр нь өрх бүрт олгох сая төгрөгний ваучер лав биш. Харин социалист удирдагчийн орос эхнэрийн байгуулж, төрийн эрхэнд шургалсан “Хүүхдийн төлөө фонд” гэгчийг сэргээн байгуулсан явдал байлаа.

Он гарахаас ердөө хэдхэн хоногийн өмнө /2020.12.17-нд/ “Херо” Баатарын нэр дээр Улсын бүртгэлд бүртгүүлсэн энэ ТББ-ын нэрээр ганцхан оройн дотор 22 тэрбум гаруй төгрөгийг дайчлан цуглуулжээ. Төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, төрийн өмчит компаниуд хүртэл фондод хандив өргөсөн байна. Монголын бүх телевизүүдийн эфирийг эзэлж, урлаг соёлын бүх оддыг нэг дор цуглуулсан шууд нэвтрүүлгийг Соёлын яам ивээн тэтгэж, эфирийн зардалд хэдэн зуун саяыг төлжээ. Үүнээс нь болоод Соёлын сайд О.Чулууныг ажлаас нь чөлөөлөх зам ч ашгүй нээгдэв.

Учир нь Засгийн газрын тухай хуулиар хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын чиг үүрэгт хамааруулсан байдаг. Тиймээс одоо Ерөнхий сайд нь шийдвэрээ гаргаад Соёлын сайдыг албан тушаалаас нь чөлөөлөхөд болохгүй гэх газар алга. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь ч гэсэн зүгээр хараад суух эрхгүй л хүн. Хэрвээ ажил албан тушаалдаа эзэн болъё л гэвэл. Ер нь бол Соёлын сайдын энэ үйлдэл нь “Засгийн газар кабинетийн зарчмаар ажиллана” гэсэн Үндсэн хуулийн зарчим, заалтыг зөрчсөн хэрэг мөн.

Шууд нэвтрүүлэг эфирээр цацагдаж эхэлсэн цагаас эхлэн иргэдийн зүгээс олон нийтийн сүлжээ, твиттер, фэйсбүүкээр дамжуулан шүүмжлэл, бухимдлаа илэрхийлсний маргааш нь “хэргийн эзэн, хэнгэргийн дохиур”-аар тодорсон Б.Баатар найруулагч “Хуримтлалын мөнгөнд санаа зовох хэрэггүй. Хууль нь бэлэн болонгуут санд цугларсан хуримтлалыг сангийн хамт Засгийн газарт шилжүүлээд өгчихнө” гэж мэдэгдэв. Нэг үгээр Засгийн газрын тусгай сангуудаа тонож дуусаад, одоо бүр иргэдийн нэрээр сан байгуулж, төрд авдаг луйврын шинэ хэлбэрт шилжиж байгаа юм байна, манай төр.

Социализмын үед Филатова авгайн байгуулсан “Хүүхдийн төлөө фонд” гэж юу болох, ямар зорилготой байгуулагдсан, яаж ажилласан талаар Баабар нийтлэлч маш тодорхой зүйлийг түүхэн баримтуудад түшиглэн нийтэлсэн байна лээ. Фондыг “сэргээн тохинуулагч” болон тэдний дагалдагч нар өөрсдийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэхэд нь сайхан ч “гарын авлага” болох биз. Товчхондоо одоогийн Ерөнхийлөгч маань ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ үүгээр зарлаж байна гэж ойлголоо.

Гэтэл Соёлын сайд О.Чулуун “Өдрийн сонины өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа “Хүүхдийн төлөө фонд бол Соёлын яамнаас санаачилж урлаг соёлынхныхоо хүчийг дайчлан нийгэмд үйлчилж, санхүү босгон томоохон зүйл хийхээр эхлүүлсэн ажил. Ажлыг маань дэмжсэн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон Засгийн газрын гишүүддээ баярлалаа” гэж баг алав. Ингээд нэг хүний ч биш, бүлэг дээрэм болоод явчихлаа. Одоо Засгийн газрынхаа хуульд өөрчлөлт оруулаад санг шилжүүлж авах үлдэж байгаа юм байна.

Ингэхэд Засгийн газар хэрвээ ажил хиймээр, сан байгуулмаар, санхүү босгомоор байсан бол хүүхдийн нэр барьж хулгай хийхийн орнд ядаж Ковидын сангаа байгуулаад, гадна, дотноос хөрөнгө татаад нөгөө авч чаддаггүй вакцинаа авчихгүй дээ. Ажил, орлогогүй гацчихаад байгаа аж ахуй нэгжүүддээ дэмжлэг үзүүлээд хөнгөлөлттэй зээл ч болтугай олгож эхлэхгүй дээ.

Гэвч сан байгуулсан зорилго нь угаасаа нийтийн эрх ашгийн төлөө биш гэдгийг дээр хэлсэн. Засгийн газарт ч шууд хамааралгүй байх. Товчхондоо, У.Хүрэлсүхийн кабинетэд Х.Баттулгын "квотоор" орж ирсэн хоёр сайдын нэг нь О.Чулуун (нөгөөх нь Х.Нямбаатар) гэлцдэг.Х.Нямбаатар нь хэдийн үүргээ гүйцэтгээд, дэлхийд байхгүй хууль санаачлаад Х.Баттулгын бүх өрсөлдөгчдийг шоронд хийсэн /энэ тухай хожим өгүүлнэ/. Одоо нөгөө хууль нь Цэц дээр унаж тусаад явж байгаа. Харин О.Чулуун нь одоо өрөө төлж эхэллээ.

Б.СЭМҮҮН  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (139.5.217.222)
    Дэмжинэ ээ.
    2021 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (119.40.98.18)
    бүү үзэгд...
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт эхэллээ 1 цаг 59 мин Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон сууц барина 2 цаг 1 мин Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл өгчээ 2 цаг 2 мин Б.Мөнгөнтуул Хятадын Жу Жинерт хожигдож, тавдугаар байр руу ухрав 2 цаг 4 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ Хөвсгөлд үргэлжилж байна 2 цаг 29 мин Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? 2 цаг 45 мин Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? 2 цаг 47 мин Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү? 2 цаг 58 мин Соронзон шуурга хүний биед нөлөөлдөг үү? 3 цаг 2 мин Одыг нэрлэх эрхийг хэн эзэмшдэг вэ? 3 цаг 5 мин Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? 3 цаг 6 мин “Сарны харанхуй тал” үнэхээр харанхуй юу? 3 цаг 9 мин Хар нүх Дэлхийд аюул учруулах уу? 3 цаг 11 мин Америкийн генерал сансарт зэвсэг байрлуулахыг уриалав 3 цаг 12 мин НЗДТГ, Потомакийн их сургуультай хамтран боловсрол, судалгаа, ухаалаг хотын технологийг хөгжүүлнэ 20 цаг 43 мин ОПЕК: Д.Трампын татварын нөлөөгөөр газрын тосны эрэлт буурах төлөвтэй байна 20 цаг 44 мин 1008 айлын орон сууцыг борлуулж, гэр хорооллын газрыг худалдан авах ажлыг эхлүүлнэ 20 цаг 45 мин Герман улс жил бүр 100 мянгаас хэтрэхгүй орогнол хүсэгчийг хүлээн авна 20 цаг 46 мин Унгарын парламент хүйсийн талаарх Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа 20 цаг 47 мин Монголын 19 жүдоч Ази тивийн аваргад хүч үзнэ 20 цаг 47 мин
iИх уншсан
Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Юун актуализаци вэ…эээ? Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... 2025 оны хаврын тариалалтын бэлтгэл ажил 655 мянга гаруй га ... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь ... Трамп нүүрсний салбарыг сэргээх дөрвөн зарлиг гаргав БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ким Дун Ён нэр дэвшинэ Дэлхийн хамгийн чинээлэг хотуудын жагсаалтыг Нью-Йорк дахин ... Аваргуудын лиг: “Арсенал” “Реал Мадрид”-ыг 3:0-ээр бут ниргэ... Apple-ийн хувьцаа уналтад орж, Microsoft дахин дэлхийн хамги... Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийн... Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн ... Гуравдугаар сарын худалдааны тэнцэл ашигтай гарлаа “Blue Origin” эмэгтэйчүүдийн багийг анх удаа сансарт илгээлэ...
Top