x

Сонгуульд 470 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооны (СЕХ) дарга, гишүүдтэй уулзаж, өмнөх уулзалтаас гарсан үр дүн, цар тахлын нөхцөлд сонгуульд хэрхэн бэлтгэж байгаа талаар мэдээлэл сонсов.

СЕХ-ны гишүүд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газар, Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай цар тахлын нөхцөлд сонгууль хэрхэн явуулах асуудлаар санал бодлоо солилцож, хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгууль явуулах бэлтгэлийг базааж байгаа гэв.

Гэсэн ч эрсдэлтэй, бодит аюул байгаа гэж СЕХ-ны гишүүд үзэж байна. Тухайлбал, СЕХ-ны гишүүн Р.Содхүү “…нэр дэвшигчдэд хуулиар олгогдсон сонгуулийн сурталчилгааг хийх, өрх бүрээр явж сонин, сэтгүүл тараах зэрэг эрхийг нь хязгаарлах боломжгүй…” байгааг эрсдэлтэй гэж үзжээ.

Мөн СЕХ-ны гишүүн О.Амгаланбаатар өнөөдрийг хүртэл сонгуулийг хэрхэн хийх зөвлөмж гаргаагүйгээс болж зардал хэрхэн нэмэгдэхийг ч тооцоолоогүй байгаа гэсэн юм. Мөн сонгуулийн сурталчилгаа хийх, нийтийн уулзалт хийх эрх нь хуулиар нээлттэй, нэр дэвшигчдийн тэгш өрсөлдөх эрхийг хангахын тулд эдгээр эрхийг хасаж болохгүй байгаа нь цар тахлын үед онцгой анхаарал хандуулах асуудал гэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед уламжлалт аргаараа сонгууль явуулах боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд СЕХ-ноос тулгарч байгаа асуудлаа нээлттэй ярилцаж, холбогдох байгууллагуудад нь хүргүүлэх ёстой гэсэн юм.

Мөн энэ удаагийн уулзалтаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд ойролцоогоор 470 гаруй орчим тэрбум төгрөг шаардахаар байгаа нь цар тахлын эсрэг одоогийн зарцуулсан төсвөөс хэдэн арав дахин их байгаа талаар ярилцав.

Тухайлбал, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд хамгийн олон буюу 800 орчим нэр дэвшигч өрсөлдөнө гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Холбогдох байгууллагаас хийсэн зардлын судалгаагаар улсын дунджаар нэг нэр дэвшигч сонгуульд 474.4 сая төгрөгийн зардал гаргана гэж үзвэл нэр дэвшигчид 379.5 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцсон байна.

Харин сонгуульд оролцох хүсэлтээ өгөөд буй 19 нам, эвсэл тус бүр хамгийн багадаа таван тэрбум төгрөг зарцуулна гэж үзвэл 95 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Ингээд нам, эвсэл, нэр, дэвшигчдийн зүгээс сонгуульд ойролцоогоор 474 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийг хамарсан цар тахлын улмаас иргэдийн халаас нимгэрч, үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал улам хүндэрсээр буй энэ үед дээр дурдсан хэмжээний мөнгийг зарцуулан сонгууль явуулах нь зохистой алхам эсэхийг бүх шатандаа бодож үзэх нь чухал байгааг тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд, УИХ-ын ээлжит сонгуулийг эрсдэл багатайгаар зохион явуулах, сонгуулийн үеэр халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх шийдлийг тодорхойлох, нөхцөл байдлыг бодитоор үнэлж, дүгнэлт хийх асуудлаар эрх бүхий холбогдох байгууллагуудын оролцоотой олон талт уулзалт хийхээр боллоо.

Сурталчилгааны зардлын төсөөллөөс Өвөрхангай аймаг, Баянзүрх дүүргийн жишээг дурдахад:

“Нэр дэвшигч сонин, сэтгүүл, ухуулах хуудсыг өрхийн тоогоор тараана. Үүнд: Сонин-2000 төгрөг, сэтгүүл-2500 төгрөг, ухуулах хуудас-1500 төгрөг гэж тооцов.

Өвөрхангай аймгийн өрхийн тоо 33060, сонгогчийн тоо 75,833

Гарах зардал:

Тараах материалын зардал-198 сая төгрөг

Ухуулагчийн цалин-190 сая төгрөг

Намын ажилтан-115 сая төгрөг

Нийт-503 сая төгрөг

Баянзүрх дүүргийн өрхийн тоо 104,689, сонгогчийн тоо 245,918

Гарах зардал:

Тараах материалын зардал-628 сая төгрөг

Ухуулагчийн цалин-614 сая төгрөг

Намын ажилтан-53 сая төгрөг

Нийт-1,295 сая төгрөг” гэж тооцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 4 цаг 16 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 4 цаг 16 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 5 цаг 46 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 6 цаг 14 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 6 цаг 21 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 6 цаг 31 мин 1968 оны Чехословакийн хавар 6 цаг 58 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 7 цаг 12 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 8 цаг 46 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 8 цаг 55 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 9 цаг 16 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 10 цаг 6 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 10 цаг 16 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 10 цаг 55 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top