x

УИХ-д улирааж болохгүй гишүүд: "Хутгалчихаад скочдох" Х.Нямбаатар

УИХ-д улираан сонгож болохгүй гишүүдийн нэгээр энэ удаа Х.Нямбаатарыг нэрлэж байна.

Дүүргийн ИТХ-ын даргаас УИХ-ын гишүүн болж суга дэвшсэн хуульч мэргэжилтэй энэ залуу сүүлийн гурван жил гаруйн дотор хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг утгаар нь самарч байна.  

“Ах хүү” Ц.Нямдоржтой хавсайдаж захиргааны шүүхийг үгүй хийсэн /Засгийн газрын байгууллагуудыг захиргааны шүүхийн хяналтаас гаргасан нь цаашдаа энэ шүүх байх үгүйн асуудал болж хувираад байна/ Х.Нямбаатар нар өнгөрсөн гурван жилийн хугацаанд Эрүүгийн хуульд долоон удаа өөрчлөлт оруулжээ. Үг үгээр, заалт заалтаар нь сэм засаад явсан байх юм.

Хамгийн сүүлд малын хулгайд оногдуулах ялыг чангатгаснаа “өнчин ишиг хулгайлсан ч ялтай боллоо” хэмээн ид хав болгон зарлаж байгаа. Уг нь бол мал ч гэсэн өмчийн нэг хэлбэр. Хувийн өмчид хууль бусаар халдах нь эрүүгийн гэмт хэрэг мөн бөгөөд түүнд оногдуулах ялын хэмжээ ч мөн ялгаварлалгүй байх ёстой. Гэтэл одоо мал хулгайлах нь “хүн хулгайлахаас” хүнд ялтай болж байгаа юм байх. "Мал сүрэг төрийн хамгаалалтад байна" гэж Үндсэн хуульдаа заасан учраас тэр гэнэ. Хүн нь тэр хамгаалалтад байдаггүй юм шиг...

Түүний анхны томоохон “хулгай” 2017 онд баталсан Эрүүгийн хуулиар хийгдсэн байдаг юм. 2015 онд УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийг сонгуулийн дараа татаж аваад 2017 оны тавдугаар сард эхний өөрчлөлтийг оруулсан. Энэ өөрчлөлтөөр хамгийн том хулгайнууд хийгдэж Х.Нямбаатар гэдэг хүн гол үүргийг гүйцэтгэсэн байдаг юм.

Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг чуулганаар хэлэлцэж байх үед Ц.Даваасүрэн гишүүн нэг удаа түүнд "Эрүү, Зөрчлийн хууль чамд ахадна. Ц.Нямдорж дуугарахгүй байхад чи битгий хүний гар хөл болоод бай" гэж билээ. Гэсэн ч мань хүн шантралгүй зүтгэсээр Цэцийн дарга Д.Одбаярын Монголоо дэлхийд гайхуулсан “бэлгийн дарамт учруулах”, ЖДҮ-чдийг хуулийн хариуцлагаас чөлөөлсөн “албаны эрх, нөлөөгөө урвуулан ашиглах” зэрэг гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хасч, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн. Шалтгаан нь өөр байсан юм билээ.

Сая намрын чуулганы хааж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга Г.Занданшатар “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял завших боломж олгож болохгүй. Хөөн хэлэлцэх хугацаа нэрээр гэмтнүүд гэсгээлийн гадна үлддэг явдлыг Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр хийж чадлаа” гэсэн байна лээ. Гэвч үнэн хэрэгтээ ял завших боломжийг олгосон эзэд нь МАН-ынхан өөрсдөө.

Тодруулбал 2015 оны Эрүүгийн хуульд “гэмт хэрэг илэрч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн цагаас хөөн хэлэлцэх хугацаа зогсохоор” хуульчилсныг 2016 оны сонгуулийн дараа МАН татаж аваад хөөн хэлэлцэх хугацааг “анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл тоолохоор” өөрчилсөн билээ. Ингэснээр авлига, албан тушаалын хэргүүд шүүхийн шатанд дахин дахин буцсаар хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгаж, ял завшдаг байдал бий болсон. Одоо гэтэл түүндээ хагас дутуу засвар оруулаад “шударга ёсыг тогтоочихлоо” гэж ярих нь манайхны нэг нийтлэлчийн хэлснээр “хутгалчихаад скочдох” гэдэг болж байна л даа.

Мөн Эрүүгийн хуулийн 22-р зүйлд байсан “албаны эрх нөлөөгөө урвуулан ашиглах” заалтыг хассанаар өөрөө шийдвэр гаргаагүй ч шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст нөлөөлөх замаар ашиг олдог, өөрт болон бусдад давуу байдал олгодог “ЖДҮ зээл хулгайлах” гэх мэт гэмт хэргүүд ял, хариуцлагагүй болсон билээ. ЖДҮХС-гаас зээл авсан хэргээр УЕП-оос таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д оруулж ирэхэд УИХ “түдгэлзүүлэх шаардлагагүй” гэсэн. УИХ-ын гишүүд өөрсдөө шийдвэр гаргадаггүй учраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж зүтгэсэн. Эцэст нь зээл олгосон сангийн ажилтнууд ял аваад өнгөрсөн билээ.

Үнэн хэрэгтээ “Шударга тав” гэж өөрсдийгөө рекламдаад яваа "индрийн" таван гишүүний нэг болох Х.Нямбаатар өөрөө ч ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой. ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан “Өгөөдэй Ази” компанийн зээлийн баталааг хангуулахын тулд Х.Нямбаатар ХУД-ийн “Оддын хотхон” дахь 4 өрөө 126м.кв байраа барьцаалуулсан байдаг юм. Х.Нямбаатар ганцаараа ч биш, “Хамаг Монгол групп” ХХК-ийг хамтран байгуулсан түүний төрсөн дүү Х.Нямаа, Х.Нямбаатарын эхнэр И.Баярмаагийн төрсөн дүү И.Баярбат нар зээлийн барьцааг гаргаж ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авчээ. Өөрөөр хэлбэл “Өгөөдэй Ази” компанийн авсан зээлийн ард Х.Нямбаатар гишүүн өөрөө бий гэсэн үг.

Гэтэл ЖДҮХС-гийн зээлийн асуудал босч ирээд, УИХ-ын гишүүд бөөн бөөнөөрөө АТГ-ын үүдэдд дугаарлаад эхлэнгүүт УИХ-ын гурван гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар индрийн өмнө гарч ирээд “ЖДҮХС-г шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцохын тулд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг” шаардсан. ЖДҮ-г шалгана гэсэн гурван гишүүний хоёр нь ашиг сонирхлын зөрчилтэй. "Чоно үүрэндээ өлзийтэй" гэдэг болсон.

Сангаас зээл авсан компани (иргэнээс) Ж.Батзандан гишүүний данс руу 200 сая төгрөг орсон баримт тухайн үед хэвлэлээр цацагдаж, “ЖДҮХС-г шалгахаасаа өмнө та эхнэрийнхээ дансанд орсон 200 сая төгрөгийн эх үүсвэрийг тайлбарлана уу” гэхэд мань эр “Шударга байхаар гүтгэж байна. Шантрахгүй, зогсохгүй” гэж бултсаар өдий хүрсэн дээ.

2015 оны Эрүүгийн хуулийн бас нэг давуу тал нь хуулийн этгээдэд оногдуулах ял, хариуцлагыг бий болгосон. Энэ хуульд заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс үйлдсэн бол хуулийн этгээдийг торгохоос өгсүүлээд үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасах хүртэл шийтгэлтэй. Гэтэл 2017 онд хуульд өөрчлөлт оруулахдаа маш олон гэмт хэрэг дээр хуулийн этгээдтэй холбоотой хариуцлагын хэсгийг хассан байдаг.

Тухайлбал, хар тамхи сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, худалдах, борлуулах, хилээр нэвтрүүлэх, түүнийг хэрэглэх орон байраар хангах гэх мэт гэмт хэрэг тус бүр дээр "хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, эсвэл хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс үйлдсэн бол" гэдэг хуулийн санкц байсныг бүгдийг хассан. Үүнээс болоод өнөөдрийг хүртэл энэ төрлийн гэмт хэрэгт зөвхөн хэрэглэгч нь ял шийтгүүлдэг, харин худалдан борлуулж ашиг олж байгаа хамгийн гол гэмт хэрэгтнүүд нь ялгүй хоцорч байгаа.

"Шударга тав" гэж өөрсдийгөө рекламддаг "Индрийн" таван гишүүний нэг Х.Нямбаатарын энэ бүрэн эрхийн хугацаанд хийсэн (хулгайлсан) зүйл нэг иймэрхүү. УИХ-д улирааж болохгүй гишүүн дахин нэгээр нэмэгдлээ...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Зочин (66.181.182.239)
    Муу новш зөрчлийн хууль гэж байлаа юм гаргаж иргэдийг жинхэнэ шулж байгаа хэзээ сонгож болохгүй
    2020 оны 02 сарын 27 | Хариулах
  • Элбэг (202.126.89.246)
    Энэ хүн хууль мэдэхгүй байж хууль засдаг овоо гар уу. Энэ хүнийг дахин дэвшүүлж болохгүй
    2020 оны 02 сарын 27 | Хариулах
  • Bayduud (66.181.178.210)
    Huuli zohiodog Hun ni ta nariin deer bhad Manai Uwschuud,yalanguya bayduud bid nar hulgaigaa hiiseer l baih Bolno Darhan,erdenet...iin mahnii chenjuud bas bayduud baidagiig Sanaj Olon yum hutsatsgaarai
    2020 оны 02 сарын 27 | Хариулах
  • D.Ichinchorloo (66.181.161.41)
    Nuambaatariigdemjij bna .Zeelgui hen baih ve dee Ajilaal zuv hiij baival zeelgui mongol bsihgui shuu
    2020 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (192.82.76.234)
    Нямбаатараас авахуулаад Хүрэлсүх хүртэл МАН-ын хэнийг ч сонгож болохгүй сонгууль дөхөөд хаяанд ирэхээр бүгд баатар болох гэж ядсан хулгайч нар,энэ хулгайч нар яах гэж улс төрд орж ирсэн юм идэж уух гэж л худлаа ярьж гарч ирсэн шүү дээ МАНАН сөнөтүгэй
    2020 оны 02 сарын 22 | Хариулах
  • DR. ADITYA (105.112.99.29)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
  • MGL (66.181.161.1)
    хэнэ нь үлдэх ёсгүй шүү манайхаан энэ гөлөгнүүдийг үндэсээр нь устгая тэгэхгүй бол диилдэхээ блаа энэ хулгайчууд болохоо блаа
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
  • DR. ADITYA (105.112.97.31)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์:
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
    • MGL
      хаана юу хуцаад бгаа сда вэ чи үхсэн ацны чинь бөөр өөрийнхөө бөөрийг зар
      2020 оны 02 сарын 18
  • Ganzo (64.119.26.132)
    Say ajliin shaardlagaar zurchliin huuliig ni yaaltchgui hereglej taarsan. Uneheeriin gutamshigtai bdald orson doo. Erguu mal iim ch huuli hiih gej dee....
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.35.225)
    Энэ Хувийн ямбийй болосрол мэдлэггүй чадвар юмыг бүү сонгож байдаг арай ч дээ Орхон төгссөн шдээ зайлуул ха ха улсын мөнгийг идээд 2 охин эхнэр нь бүдүүрээд бүгд гахай болсоон ха ха одоо болноо
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.26.159)
    Нямдоржийг бүү сонгоцгоо жаахан юм хийхээр залуусаа ингэж л хорлодог.
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.26.159)
    МАН хэзээд залуусын гараар хор найруулдаг.Манандаж С Баяр АН ий залуусаар Баярцогт Сайханбилэг нараар Оюу толгойн хэлцэлд турхирч Баяр гэмших нь бүү хэл ном бичсэн шиг найз Батхүүгээ яав Нямдорж хуульд хөөн хэлэлцэх хугацааг ЖДҮ 3% зээл завшсанаа хүнд нялзаахыг хуулийн мэдлэгтэй хулгайч ямар хор уршигтайг Нямбаатараар хийлгэсэнг хар хулгайчууд нь улсад хохироосоноо эргүүлж төлөхгүй завшиж зээл гаргасан нь хариуцлага үүрч,банкныханг хар өмнөөс нь хариуцлага тооцууллаа. БИД ИЙМ УЛСУУДЫГ СОНГОСООР БАЙХУУДАА.ЭНЭ БИДНИЙ БУРУУ БИШҮҮ. БИД ХЯНАЖ ШАРДАГГҮЙГЭЭС ХАРИУЦАХ ЭЗЭНГҮЙ УЛСЫН ХӨРӨНГӨ ҮРЭГДЭЖ УЯЛДААГҮЙ АЛБА ЯАМ БУЙ БОЛЖ ЗАВШИХ НУУВЧ МЭТ БОЛЖ БАЙНА.
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.161.51)
    Нямбаатарыг УИХ д дахин бүү сонго.Муу хүнд аяга бүү таниул Монгол үхэрт худаг бүү үзүүл гэдэг үг Нямбаатар мэтийн хүмүүст зориулагдсан үг
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.10.23.132)
    Нямбаатар бол заль ихтэй хаана нээлт арга хэмжээ болно тэнд нүүрээ харуулаад өөрөө хийлгэж байгаа юм шиг зөвхөн нэр төр хөөцөлдөж явдаг нөхөр шүү.Олон газар авч барилга орон сууц босгож,мөн СХД-ийн 2012 оноос хойших бүх худалдан авалтийг өөрийн гараар оруулж хээл хахууль авах зарим ажлуудыг өөрөө авч хийж хөлжсөн луйварчин байгаа юм.Болоогүйээ энэ хүний фактийг нэр дэвших үед нь тоо баритаар нь гаргаж тавина.Энэ луйварчинг төрд бүү хөл гишгүүл ард түмэн бид зөв сонголтоо одоо л хийх цаг шүү.
    2020 оны 02 сарын 11 | Хариулах
    • Иргэн
      Үнэн
      2020 оны 02 сарын 11
  • Зочин (103.50.206.40)
    ЖДҮГээс ах дүү хамаатан садан авсан эсэх дээрээ тайлбар хийх хэрэгтэй бусад нь ч яахав
    2020 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.88.33)
    Нямбаатар залуу хүн, үнэхээр сайн ажилласан. Түүнийг зайлуулах гэж оролдож байгаа хүмүүс бол үл бүтэх авилгачдын захиалгат дайсанууд.
    2020 оны 02 сарын 08 | Хариулах
  • Irgen bna. (202.126.89.4)
    Энэ хүн хийсэн ажилтай, хүний өөдөөс харуулах хангалттай зүйл зөндөө бий. залуу хүнийг дэмжинээ. заавал дахин гарч ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ихийг хийж бүтээгээрэй гэж ерөөе.
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
    • наад зах нь зөрчлийн хуулин дороо амьдраг. энэ далдгар
      2020 оны 02 сарын 06
  • nyambaa bandi (202.126.89.3)
    ene muu gulugiig hemh doosh n hiih heregtei
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • zochin (66.181.177.108)
    bitgii erguu ym bichij bai. medeh hun n naad hunig chin medne. mardehgui yariltsaj ch uzeegui bj hutsahin.
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • irgen (202.9.46.215)
    Ene 74 dotor ylirch suuh negch bhgui bugdiig soli nam bish hunee songotsgoo humuusee manmini gej sonogoson yamar humuus orj irev hulgaich bandaash hun alagch nar bn
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Иргэн (202.131.250.130)
    Энэ зайлуул залуу хүн ч гэсэн их хуралд жулдана. Нам гээд гай, дээр нь хэрээ мэдэхгүйн балаг, ийм л улс чөлөөтэй тоглох юм бна. За багаар хэлвэл зууны эмгэнэл юм даа
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 9 цаг 10 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 9 цаг 10 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 10 цаг 39 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 11 цаг 8 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 11 цаг 15 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 11 цаг 24 мин 1968 оны Чехословакийн хавар 11 цаг 52 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 12 цаг 6 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 13 цаг 40 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 13 цаг 49 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 14 цаг 10 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 15 цаг 0 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 15 цаг 10 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 15 цаг 49 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top