x

"Бандаажгүй" улс төр

Австралид болсон Ази номхон далайн орнуудын чуулга уулзалтад оролцсон таван гишүүний гурав нь казинод орсон гэнэ. УИХ дахь АН, МАН-ын бүлгийн дарга, дээр нь УИХ-д долоо дахь удаагаа сонгогдоод байгаа /УБХ-ыг оролцуулаад 30 жил энэ танхимд суусан/ Д.Лүндээжанцан гишүүн...

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр энэ асуудлаар мэдээлэл хийхдээ “Лүндээ гишүүнд ямар юмны мөнгө байх вэ дээ” гээд хэлчихэж. Хэл хальтарсан хэрэг биз. “Яалаа гэж казино тоглохов дээ” гэх гэсэн байх.

Ер нь бол чуулга уулзалт тарсны дараа чөлөөт цагаараа УИХ-ын гишүүд Сидней хоттой танилцсан, танилцах аяллын нэгэнд тус улсын аялал жуулчлалын гол төв болох Сидней хотын казино багтсан юм байна. Нээлттэй казино учраас гишүүд ямар нэг төлбөр төлөлгүйгээр орж сонирхсон, казинод тоглох зорилго байгаагүй, тоглоогүй гэж мэдэгдээд байгаа. Шаардлагатай бол казинод нь хүсэлт гаргаад бичлэгийг нь аваад, үнэхээр тоглосон эсэхийг шалгачихаж болох байх л даа.

Гэвч нөхдийн хувьд ганц гомдолтой зүйл нь хамт явсан нөхөд нэгнийхээ бичлэгийг хийж, бусдад дамжуулсан явдал. Казинод байсан гэх гурван гишүүний хувьд лав бие биенээ хардах боломжгүй нь тодорхой. Харин тэднийг дагуулж явсан ЭСЯ-ны нөхдөөс уг бичлэг гарсан байх магадлалтай гэдэг хардлага одоогоор байгаа юм байна. Ялангуяа Д.Тогтохсүрэн Өвөрхангайгаас сонгогдсон, Д.Лүндээжанцан нь ирэх сонгуулиар Өвөрхангайгаас дэвшиж магадгүй /өмнөх удаа Баянголоос дэвшсэн/ гэх мэдээ гарах болсон зэргээс “Өвөрхангайн тойргийг онилсон ажиллагаа” гэх хардлага, таамаг ч хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр яваад эхэлсэн байна лээ. Иймэрхүү “ажиллагаанд” гаршсан нэг хоёрхон л хүн улс төрийн хүрээнд бий л дээ.

Ер нь бол нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн байр суурийг ажиглавал яаж ийгээд “хариуцлага үүрүүлчих” сонирхол нь давамгайлж байх шиг. Хуулийн хариуцлага байдаггүй юм бол ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой л гэж байна. Гэвч тэр нь яг ямар хариуцлага вэ гэдэг нь нэгдүгээрт тодорхой бус. Өчигдрийн хувьд зарим нь “хариуцлага хүлээвэл ч хүлээе” гээд хэлчих шиг болно лээ. Гэхдээ яаж, эсвэл юуны төлөө?

Эрүүл ухаанаар бодоход тийм том хэмжээний айлчлал, хурал чуулганд явсан нөхөд, тэр тусмаа эсрэг намын нөхөд сонгууль дөхөж байхад хоёр талаасаа хөтлөлцөж очоод хэрэг тариагүй л байх. Нэгдүгээрт үүнийгээ нотлох хэрэгтэй. Хоёрдугаарт, хэрвээ тийм зүйл болоогүй бол манайхны хийдэг улс төр, өрсөлдөөн, сөргөлдөөн арай л утгаа алдаж, улам увайгүй болж байна. Одоо ер нь л бие биенийхээ бандаашийг тайлахад ойртож байна шүү.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (119.40.98.177)
    Энэ зураг дээр манай 3-аас 1 нь харагдахгүй байгаа юм. Их л хашир хүндээ
    2020 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (192.82.76.191)
    Эр азарган тахиа нүцгэн баых
    2020 оны 01 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 4 цаг 49 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 4 цаг 49 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 6 цаг 18 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 6 цаг 46 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 6 цаг 54 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 7 цаг 3 мин 1968 оны Чехословакийн хавар 7 цаг 31 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 7 цаг 45 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 9 цаг 19 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 9 цаг 28 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 9 цаг 49 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 10 цаг 39 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 10 цаг 49 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 11 цаг 28 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top