x

Н.Энхбаярыг "ардын баатар" болгох нь

64 гишүүнтэй МАН-ын парламент дахиад л “гэмт хэрэг” үйлдлээ. Хэрэв Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг, түүнийгээ Үндсэн хуулиар баталгаажуулсан ардчилсан улс мөн бол тэр хуулиа зөрчиж байгаа нь гэсэн “гэмт хэрэг” мөн. 

Тодруулбал, өнгөрөгч баасан гаригт УИХ-аар баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Авилга, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн этгээдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэв. УИХ-ын ажлын хэсгээс боловсруулсан хуулийн анхны төсөлд ийм заалт байгаагүй /уг нь бол томсгосон мажоритари буюу том 26 тойрог ч бас байгаагүй/ боловч “Шударга тав” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн шийдчихсэн популистуудын нэг Т.Аюурсайхан хэлэлцүүлгийн дундуур хажуунаас оруулж ирээд батлуулчихлаа. Бүхэл бүтэн нам нэг хүний аманд багтана, эсвэл гэнэдэж төөрөгдөөд ийм хууль батлана гэж юу байх вэ, урьдаас төлөвлөж байгаад гэнэдүүлсэн хэрэг байх.

Эргэн сануулахад 2015 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа “ялтай байдал” гэдэг зүйлийг хуулиас авч хаясан. Ялтай байдал буюу ялтайд тооцох хугацаа гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээд ялаа эдлээд гарч ирсний дараа тодорхой хугацаагаанд /хэргийн хүнд хөнгөнөөс шалтгаалж 1-3, 5-8 жил гэх мэтчилэн/ түүнийг ялтайд тооцож, тодохой эрхүүдийг нь хасдаг байлаа. 2002 онд Ц.Нямдорж сайдын батлуулсан “шоронжсон” гэх энэ хуулийг 2015 онд өөрчлөхдөө “Нэгэнт хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээж ялаа эдлээд гарч ирсэн хүнийг “ялтай байдал” гэдгээр давхар яллаж болохгүй. Нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэнэ гэсэн эрүүгийн эрх зүйн зарчмыг баримтлах хэрэгтэй” гэж үзээд энэ өөрчлөлтийг хийсэн билээ. Сүүлд 2017 онд хуулийг дахин өөрчлөхдөө ч гэсэн энэ хэвээр нь үлдээсэн. Гэтэл МАН УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа Эрүүгийн хуулийн энэ зарчим болоод Үндсэн хуульд заасан “сонгох, сонгогдох” эрхийг ч гэсэн зөрчлөө.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн шашин шүтлэг, ял үндэс, нийгмийн гарал, эрхэлж буй ажил, албан тушаалаасаа үл хамааран дараах эрхүүдийг баталгаатай эдэлнэ” гээд үүнд нь сонгох, сонгогдох эрхийг заасан байгаа. Эрүүгийн гэмт хэрэг үйлдэн шүүхийн таслан шийтгэх тогтоолоор эрхээ хасуулснаас бусад бүх хүн сонгох болон сонгогдох эрхтэй гэж. Худлаа гэвэл одоогийн Ерөнхийлөгчөө хар. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үедээ мань хүн АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байв. Мөн л албан тушаалын гэмт хэргээр. Гэвч тухайн үед СЕХ “Шүүхийн таслан шийтгэх тогтоол гараагүй учраас нэр дэвших эрхтэй” гэж үзээд нэр дэвшигчдийн жагсаалтад бүртгэж байсан билээ.

Бас өөр нэг жишээ. Хэрвээ авилга, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгүүлсэн хүн нэр дэвших эрхгүй гэж байгаа бол хүн амины хэрэгт, эсвэл хар тамхи, мөрийтэй тоглоомд оролцсон, хүчингийн хэрэгт ял шийтгүүлсэн нөхөд бас яах вэ? Д.Гантулгыг ялаа эдлээд гараад ирэхээр нь бас хууль гаргах уу? Гэх мэтчилэн олон ээдрээтэй асуудлыг дагууллаа, МАН-ын баталсан УИХ-ын сонгуулийн тухай хууль.

Гэхдээ “Сонгох, сонгогдох эрхийг зөрчлөө” гэдэг нь гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлээд, сонгоод бай гэсэн үг биш. Хамгийн нэгдүгээрт улс төрийн намууд нэр дэвшигчээ гаргахдаа тэр хүний намтар түүх буюу сонгогчдод хүлээн зөвшөөрөгдөх байдлыг авч үзэж, шүүлтүүр тавих ёстой. Хоёрдугаарт сонгогчид өөрсдөө саналаа өгөхдөө бас уг хүн төрийн улс төрийн ажил хийх, албан тушаал хаших ёссуртахууны эрхтэй этгээд мөн үү гэдгийг өөрсдийн үнэлэмжээр шүүх ёстой. Түүнээс биш хууль батлаад эрхийг хасаад байж болохгүй гэсэн санаа.

Харин одоо МАН-ын баталсан Сонгуулийн тухай хуулиас болж Н.Энхбаяр гэдэг хүний нэр хүнд улам өсч, ардын баатар шахуу болоод байна. Э.Бат-Үүл хүртэл бачимдаж, “Ганц хүнд зориулж хууль баталлаа” хэмээн хашгирах болсон нь Н.Энхбаярыг хайрласандаа биш, харин Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчим, ардчилсан сонгуулиа хамгаалах гэсэндээ тэр юм. Хэрвээ одоо Үндсэн хуулийн Цэц УИХ-ын баталсан хуулийн заалтыг “Үндсэн хууль зөрчсөн байна” гэж үзээд түдгэлзүүлчихвэл Н.Энхбаяр гэдэг хүн жинхэнээсээ “баатар” болох нь. Цэц түдгэлзүүлэхгүй байлаа гэхэд Н.Энхбаяр гэдэг хүн намын даргын хувиар сонгуулийн бүх тойрогт ажиллаж нэр дэвшигчдээ дэмжиж таарна. Улс төрийн яллагдагч, жинхэнэ хохирогчийн дүрээр сонгогчдын өмнө очино. Тэр хэмжээгээр түүний “оймсонд хавчуулагсдын” цуваа үргэлжилнэ гэсэн үг. МАН ингэж л унах нүхээ өөртөө малтаж байна.

Зүй нь нэр дэвших эрхийг нь хангачихаад нэр дэвшсэн хойно нь “Чоно хэзээ ч махнаас гардаггүй юм аа” гэж ухуулаад явсан бол асуудал эсрэгээрээ байж болох байлаа. Эхлээд зарчмаа тавь, дараа нь хүнээ ярь гэдэг энэ. 

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Цэвэгмид (66.181.161.15)
    За ийм арай улайн цайм далангүй хуулийг байх ёсгүй Ард түмэн маань нэгдэж ОУ гаргана.Хүний эрхийг хамгаалах бүх газар илгээнэ .Би лав Аюурсайханыг дэмжих битгий хэл улаан фен нь байлаа.2 нүүртэйтэй байж.За яахав ард түмэн би биш дүнгээ тавина
    2019 оны 12 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.46.245)
    МАХН-аа тараагаад шинээр нам байгуулаад улсаа хөгжүүлж чадах юм бол магадгүй л юм түүнээс биш одоо бол горьдсоны гарз МАН-ын ихэнх гишүүн түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан биз дээ би цэвэр хүн гэж хэлээд цэвэрхэн болчихгүй хийсэн нүглээ наминчилж байж цэвэршдэг таны тавьсан улс төрийн суурь одоо үргэлжилсээр л байна тэрнийгээ бүр таслан зогсоо.
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.40.178)
    Монголын улс төрчдийн хадны мангаа бол Н.Энхбаяр.
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.121)
    Энхбаяр ганцаараа бус, өөрийн нь нөлөө халдвар даалгавар нь авилгыг дэндүү их хөгжүүлсэнд учир нь байгаа гэж боддог юм. Энэ хүний даалгавраар, нөлөөллөөр Шийлэгдамба яалаа, Баянгсэлэнгэ, Оюунбаатар гээд цаашаа хөврөнө. Энэ удаа хуулийн ийм заалтаар бусармаг үйлдлийг зогсоож чадахгүй бол авилагчд гаарна. Авилга аваад ял сонссон болоод цатгаатгагдаад УИХ -д орж шархаа нөхөх гээд тэмүүлэх болно. Олон нийт хуулийн энэ заалтыг илт дэмжиж байгаа болохоор хэрэгжүүлэх хэрэгтэ Энхбаяр орж ирэх эсэх нь ач холбогдолоор багадаа . Цаашдын үр дагавар нь муу тал руугаа хэлбийх байх.
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (108.51.34.202)
    энхбаяраас энэ 2 нам их айх юм яагаад тэгдэг юм бол гэсэн асуулт гарна тэгэхээр хариулт энхбаяр ард олны талд учир энэ 2 нам айдаг гэсэн логик хариулт гарч бна даа
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
    • Цэвэгмид
      Тийм гарцаагүй үнэн ерөөсөөл тэр
      2019 оны 12 сарын 27
  • Ж.Энхбаяр (64.119.21.225)
    УИХ-д ороод ирнэ л биздээ,юунаас нь айгаад байгаа юм бэ.МАХН олонхи болж чадахгүй.Мэтгэлцээд байж байхад харин сонин биш гэж үү
    2019 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (145.255.173.121)
    64 гишүүн Засгийн газрын үгэнд орохгүй бол хойтон жил МАН-аас нэр дэвшүүлэхгүй шүүдээ! Тиймээс ....
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
  • энэ бол үнэн (119.40.98.177)
    Э.Бат-Үүл хүртэл бачимдаж, “Ганц хүнд зориулж хууль баталлаа” хэмээн хашгирах болсон нь Н.Энхбаярыг хайрласандаа биш, харин Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчим, ардчилсан сонгуулиа хамгаалах гэсэндээ тэр юм.
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
    • Цэвэгмид
      Ок
      2019 оны 12 сарын 24
  • энэ бол зөв (119.40.98.177)
    “Сонгох, сонгогдох эрхийг зөрчлөө” гэдэг нь гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлээд, сонгоод бай гэсэн үг биш. Хамгийн нэгдүгээрт улс төрийн намууд нэр дэвшигчээ гаргахдаа тэр хүний намтар түүх буюу сонгогчдод хүлээн зөвшөөрөгдөх байдлыг авч үзэж, шүүлтүүр тавих ёстой. Хоёрдугаарт сонгогчид өөрсдөө саналаа өгөхдөө бас уг хүн төрийн улс төрийн ажил хийх, албан тушаал хаших ёссуртахууны эрхтэй этгээд мөн үү гэдгийг өөрсдийн үнэлэмжээр шүүх ёстой. Түүнээс биш хууль батлаад эрхийг хасаад байж болохгүй гэсэн санаа.
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Энхбаярыг элбэгдрхж бөөсөнд хутга гэгчжвээр л их л сүр дуулиантайгаар шоронд хийгээд ялсан баатар шиг л байсан гэтэл элбэгдоржийн дэргэд энхбаяр чухам ямар орлыг эзэмшээд ямарыг нь гадны хулгайчуудад найр тавьж өгсөн юм загалмайлсан эцэг энэ тэр нэр томъёо чинь зүгээр л манангийн хог шаарнуулын тодотгол биз дээ эрлийз дүрлийзүүдээр дүүрчихсэнмафжсан манан бүлэглэл энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж улайран зүтгэж байгааг ойлгохгүй байгаа хүмүүсүүдийг харин гайхах юм жихэнэ монгол эр хүн шүү н энхбаяр чинь монголчууд аа монгол хүмүүсээ сонгоё энэ эрлийз дүрлийзүүд бүүр давараад одоо монгол газар шороо маань захаасаа алга болж байгааг санаач сулинхээрийн заставыг хэн дотогш нь хунив тэр газар нь хужас нар олборолт хийж байна гэж уншлаа гэтэл бидний монголчууд өөр хоорондоо уралцаад цаад аюулыг нь олж харахгүй байгаад хамаг учир байна элбэгдорж гэгч хүн л энэ бүхний цаана манан бүлэглэл байна тэдний ихэнх нь аягүйдвэл эрлийзүүд л байгаа
      2019 оны 12 сарын 24
  • Зочин (202.9.40.8)
    Монгол улсад муухай авилгач ганцхан байдаг. Тэр нь Энхбаяр юм байна. ЖДҮ ийн дээрэмчид,Баяр Элбэгдорж нарын хэрэг юу юм бол оо.
    2019 оны 12 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Солиор гээд хэльчихэе баасны дохиур аа
      2019 оны 12 сарын 23
    • alivaa ajild ajild awxner devshixed 3 ueiin namtar tuuxiig zaawal bichuulj tuuniig n xardag baix n zuv shuu?!! ene ltusgaar togtnol bishuu!
      2019 оны 12 сарын 23
    • alivaa ajild ajild awxner devshixed 3 ueiin namtar tuuxiig zaawal bichuulj tuuniig n xardag baix n zuv shuu?!! ene ltusgaar togtnol bishuu!
      2019 оны 12 сарын 23
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлнэ 52 мин Донорын тухай хуулийн хэрэгжилт, эрхтэн шилжүүлэн суулгах нөхцөл байдалтай танилцав 54 мин АНУ Коста-Рикагийн Ерөнхийлөгч асан О.Ариасын визийг цуцалжээ 55 мин Булган аймгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ОБЕГ онцгойлон анхаарч байна 56 мин Транс-Азийн төмөр замын сүлжээний цахим шинэчлэлд Монгол Улс нэгдэнэ 57 мин Төрийн өмчит төмөр замын компаниудыг нэгтгэхтэй холбоотойгоор ажилтнуудыг чөлөөлж, сонгон шалгаруулалтаар дахин томилно 57 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян орон даяар эхэллээ 58 мин УРАН ба “УРАН” ХОРЛОЛ 5 цаг 54 мин Марин Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноож, 2027 оны сонгуульд оролцох эрхийг нь хаслаа 6 цаг 9 мин Малайзад хийн хоолой дэлбэрч, 100 гаруй хүн бэртжээ 6 цаг 11 мин Украин 3.5 тэрбум еврогийн гурав дахь багц тусламжийг хүлээн авлаа 6 цаг 13 мин БНСУ-д улс төрийн нөхцөл байдал хурцдаж, шүүх хурал болох өдөр 20 мянган цагдаа ажиллана 6 цаг 14 мин Овечкин NHL-ийн гоолын дээд амжилтад 4 шайбын зайтай боллоо 6 цаг 15 мин Сенатч Кори Букер 25 цаг 4 минутын турш үг хэлж, Сенатын түүхэнд хамгийн урт илтгэл тавьлаа 6 цаг 16 мин Германы Ерөнхийлөгчийн алба Уулын Карабахын далбаатай холбоотой асуудлаар Азербайжанаас уучлалт хүсжээ 6 цаг 17 мин “Реал Мадрид” Испанийн цомын финалд шалгарлаа 6 цаг 19 мин Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв 6 цаг 20 мин Шүүх: Усны онцгой хамгаалалтын бүстэй давхацсан газрыг захиргаа хэсэгчлэн шийдвэрлэх үүрэгтэй 6 цаг 21 мин Гэр хорооллын замын нөхцөлд хийсэн судалгаагаар 396 эмзэг байршил илэрчээ 6 цаг 24 мин “UB food” фестиваль Сүхбаатарын талбайд болно 6 цаг 25 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top