x

Өршөө багшийн аягыг аймгийн Музейд хадгалж байна

Арвайхээр, 2024 оны зургадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Халхын 13 тамгатай хутагтын нэг Эрдэнэ мэргэн ноён хутагт буюу олноо ”Өршөө багш’’ хэмээн нэрлэгдсэн Б.Содномцэрэнгийн аяга аймгийн Музейд хадгалагдаж байна.

Уг аяганы гэрийг төмрөөр битүү хээлж, хоёр талдаа сэнжтэй, нугас, түгжээтэй хийжээ. Тухайлбал, битүү цэцэг, эвэр угалз зэрэг хээгээр өвч чимэглэж, таган дээр норов чаадан хэмээх, их биен дээр найман тахил дүрсийг сийлсэн уран хийцтэй юм.

Өршөө багш 1832 онд Сайн ноён хан аймгийн Ноён хутагтын шавийн нутаг буюу одоогийн Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Солонго хэмээх газар ядуу ард Балигийн гэрт гэрэл цацруулан төрсөн хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээжээ.

Түүний аягыг Гучин-Ус сумын харъяат, өндөр настан Бадиахүү хадгалж байсныг аймгийн Музей зохих үнээр авч сан хөмрөгтөө архивлаад байна.

Дээхнэ үед монгол эрчүүд өөрийн хэрэглээний аягаа биедээ авч явдаг байв. Энэ нь хоол унд, аягаар дамжин ирэх элдэв халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой. Аягыг ихэнхдээ торгоор хийсэн, гоёмсог хээгээр чимсэн уутанд хийж бүсэндээ хавчуулан авч явдаг байжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийгмийн халамжийн тогтолцоог шинэчлэх хуулийн төсөл боловсруулж байна 12 цаг 22 мин Бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиож байна 12 цаг 25 мин Монгол Улс өөрийн онцлогтой хиймэл оюун хөгжүүлэх шаардлагатай 12 цаг 30 мин Зам засварт шаардлагатай санхүүжилтийг цаг тухайд нь шийдвэрлэх шаардлагатай 12 цаг 49 мин Монгол, Япон эмнэлгийн хамтарсан сургалт амжилттай хэрэгжиж байна 12 цаг 57 мин Монгол Улсын Ерөнхийлөгч Праг хотын амьтны хүрээлэнд зочиллоо 13 цаг 2 мин Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутерте ОУЭШ-д шилжигдэв 13 цаг 4 мин АНУ, Украин гал зогсоох тохиролцоонд хүрч, төлөөлөгчид Москвад хэлэлцээ хийж байна 13 цаг 5 мин Гренландын парламентын сонгуульд тусгаар тогтнолыг дэмжигч нам ялалт байгууллаа 13 цаг 6 мин Австралийн иргэн хиймэл титан зүрхээр 100 хоног амьдарсан анхны хүн боллоо 13 цаг 8 мин Орон сууцны үнэ жилийн дотор 12.7 хувиар өсжээ 13 цаг 10 мин Хөдөлмөр эрхлэлтийн хөлстэй, хөлсгүй хэлбэрийн ялгаа 13 цаг 12 мин “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнг хэлэлцэв 13 цаг 14 мин НҮБ-ын Хүний эрхийн хорооны 143 дугаар хуралдаан Женевт боллоо 13 цаг 16 мин Мэдээллийн технологийн салбарт 30 мянга орчим мэргэжилтэн дутагдаж байна 13 цаг 17 мин Жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт эхэллээ 13 цаг 18 мин УИХ-ын хаврын ээлжит чуулган энэ сарын 17-нд эхэлнэ 13 цаг 19 мин УОК түймэрт өртсөн иргэдэд тусламж үзүүлж байна 13 цаг 20 мин Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” 17 цаг 32 мин Оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн “Зууны шатар” клубт болно 17 цаг 37 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Энэ үнэн үү, Настя? Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т... Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ
Top