Фото: Commons.wikimedia.org
Познань хотын Польшийн Адам Мицкевичийн их сургуулийн (AMU) номын сангаас ах дүү Якоб ба Вильгельм Гриммийн гар бичгийн тэмдэглэлтэй, тэдний хувийн номын сангийн 17 ботийг олжээ. Энэ тухай Daily Mail сонин бичжээ.
Дэлхийн II дайны үеэр гээгдсэн гэх Гриммын номын сангийн ботиудыг бараг хагас жил хайж байж олжээ. Эдгээр номнуудад ах дүү хоёрын гар тэмдэглэл хийгдсэн байгаа ба тэр нь «Гензель ба Гретель», «Румпельштильцхен» зэргийн зохиолуудынхаа сэдвийг хэрхэн сонгон түүн дээр ажиллаж байсныг нь олж тогтоох, хэрхэн бүтээлээ зохиодог зэргийн мэдэхэд хэрэг болох юм.