x

Италийн Киевт зарцуулсан "нууц зарлага" 10 сарын дотор 114,5 сая евро болов

Итали 2023 оны зургаадугаар сараас хойш Европын энх тайвны санд 114,5 сая евро оруулсан  гэж FQ (IL Fatto Quotidiano) бичжээ.  Өгүүлэгийн зохиогчид энэ  мөнгө нь  Украинд тусламж болгон очиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Мөн тэд цаашид мөнгө улам нэмэгдэх болно гэж тэмдэглэжээ.

Өнөөдөр Итали даргалж байгаа “Их долоогийн” орнуудын лидерүүдийн уулзалт дээр Украиныг “хязгааргүйгээр дэмжиж” буйгаа Жоржо Мелони мэдэгдээд түүнд нэмэлт тусламж гаргахыг уриалсан юм. Ийнхүү сөргөлдөөн эхэлснээс хойш Киев зөвхөн зэр зэвсэг, сум хэрэгсэл аваад зогсолгүй  дэмжлэгийнх нь санд мөнгө орж байна. Жишээлбэл, Европын энх тайвны сангийн хүрээнд Украинд туслах сан байгаа. Итали түүнд хичнээн мөнгө оруулав? IL Fatto Quotidiano сонины мэдээгээр, 2023  оны зургаадугаар сараас хойш Ром санд 114,5 сая евро шилжүүлсэн байна. Энэ яригдаад байдаггүй нууц тоонд 2022 оны зургаан сараас 2023 оны зургаан сар хүртэл  шилжүүлсэн өөр 133 саяыг нэмэх хэрэгтэй. Бусад орнуудтай харьцуулахад энэ бага  л даа. Үнэн хэрэгтээ Итали бусад орнууд шиг  түүнд Европын шаардлагаас болон илүү их мөнгө  оруулах юм.

Европын энх тайвны сан нь төсвийн гадуурх хэрэгсэл бөгөөд даяарчлалын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд Европын үүргийг бэхжүүлэх зорилглтой. 2021 оны гуравдугаар сард байгуулсан сангаас өмнө нь тухайлбал, Гүрж, Молдав, Мали мөн түүнчлэн Украинд тусламж өгч иржээ. Москватай сөргөлдөөн эхэлснээс хойш Киевт  улам  их мөнгийг зориулах болжээ.  Үүнтэй зэрэгцээд ЕХ-ны гишүүн орнуудын татвараас бүрэлдэг Европын энх тайвны сангийн ерөнхий төсөв  өсөн нэмэгдэж байна. Түүний хэмжээ нь нь эхлээд 5,6 тэрбум байснаа одоо 17 тэрбум евро болжээ. Сангийн санхүүжилтийг долоон жилээр баталсан байгаа (2021-2027)  ба тэр нь ЕХ-ны төсөвөөс гардаггүй. Энэ хуримтлалаас 2023-2024 онуудад ЕХ 11,1 тэрбумыг Украинд    туслахаар дайчилсан.

Энэ бол ерөнхий тоо. Италийн хувь нэмэр ямар байна вэ? 2022 оны зургаан сараас 2023 оны зургаан сар хүртэл  133 саяыг Итали гаргасан гэж  хэдэн сарын өмнө Espressoсонин мэдээлсэн. 2023 зургаан сараас өнөөдөр хүртэл Ромоос Европын санд 114,5 саяыг өгсөн гэж IL Fatto Quotidiano сонин хэлж байгаа. Тусгай нэгэн орон нь ДНБ-ний  үндсэн дээр татвараа төлдөг. Герман  сангийн 25 хувийг,  Франц 17 хувийг, Ром 12 хувийг нь даадаг.  Энэ тооцоогоор Итали  найман жилд  хоёр тэрбумыг эсвэл жилд 250 саяын татвар өгөх ёстой. Энэ хэмжээ нь бидний тооцоолсноос бараг 100 саяар илүү болно. Засгийн газрын эх сурвалжууд  тэр 250 саяыг  жилийн дотор төлнө гэж байгаа юм.  Улсын төсвөөс  уг мөнгийг гаргах журмаар эхний саруудад багаар жилийн сүүлчээр  ихийг өгөх ёстой. Италид их мөнгө  гаргах тулгалт ирж байна. Түүнийг Германы санал болгон шаардаад байгаа механизм харуулна.

Европын энх тайвны сангаас  Киевын санхүүжилтийг нэмэгдүүлэх шийдвэрийг  өнгөрсөн сард  гаргасан. Одоо Ром дахиад 1,7 тэрбумыг олох хэрэгтэй болжээ. Европын Politico сонин мэдээлж байгаагаар,  дараагийн жилд Украинд туслах санг  дахин таван тэрбумаар нэмэгдүүлэхээр хэлэлцээр хийгдээд эхэлжээ. Ийнхүү ЕХ-ны гишүүн орнуудад  нэмэлт хурамтлал  олох шаардлага гарч байна.  Гэтэл  Берлин  саяын саммит дээр гарган дэвшүүлсэн шаардлагаас болон  тооцоололт өөрчлөгдөж байна.  Европын энх тайвны санд  өөрсдийн оролцооны хувийг буулгахын тулд  Германы канцлер Шольц  заавал өгөх мөнгөнөөсКиевт хоёр  талын гэрээгээр  тусламж үзүүлж байгаа орнуудын 50%-ийг хасах санал тавьсан байгаа. Берлин 17,7 тэрбумыг Украины  зэвсэглэлд гаргасан учраас эндээс Герман  бараг есөн тэрбумыг хасуулах юм. Ингэснээр  Европын энх тайвны санд германы сохор зоос ч орохгүй.  Санал болгосон “тооцоо” ыусад орнуудад  хэрэглэх боломжтой. Килийн дэлхийн эдийн засгийн хүрээлэн тогтоосноор  Украинд тусламж өгөхийг  санхүүгийн, хүмүүнлэгийн, цэргийн гэж гурав ангилж болох юм байна. Энэ тооцоогоор Ром  дүрвэгчдийн тэтгэмжийг оруулаад нийтдээ 5,4 тэрбум евроны тусламжийг гаргажээ.

Ukraine  Support  Tracker  гэх байгууллагын мэдээгээр Итали Киевт 670 сая евроны зэвсэг нийлүүлжээ. Тэгэхлээр, 335  саяын татвараасаа  тэр хөнгөлөлт авах ёстой. Гэтэл 2024 оны төсөвийн хуулиар  Итали 2027 он хүртэл дахин нэг тэрбум евро  шилжүүлэх ёстой. Хэрэв Европын энх тайвны санд  татварын хэмжээг нэмэх юм бол тэр нь хүрэлцээгүй болно.

Өгүүллэгийг: Козимо Кариди (CosimoCaridi), Валерия Пачелли (ValeriaPacelli)

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • бах (127.0.0.1)
    украйнд одоо юугаарч туслаад ялах нь өнгөрсөн үнэн ялна гэдэг үнэн л байдаг юм байна
    2024 оны 05 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өчигдөр 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Өчигдөр 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Өчигдөр 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top