x

“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ

Америкийн шүүх дэлхийн хамгийн том крипто валютын биржийг үүсгэн байгуулагч Чанпэн Жаод "гэмт хэрэгтнүүдийг уг платформ дээр мөнгө угаах боломжийг олгосон" хэргээр дөрвөн сарын хорих ял оноожээ.

Ч.Жао өнгөрөгч арваннэгдүгээр сард “Binance”-ийн ерөнхий захирлын албан тушаалаасаа огцорч, АНУ-ын мөнгө угаахтай тэмцэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруугаа хүлээсэн юм. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэглэгчдэд хориг арга хэмжээг тойрч гарахад тусалсан нь тогтоогдсон тул “Binance”-д 4.3 тэрбум ам.долларын торгууль ногдуулсан байна.

Прокурорууд “Binance”-ийн захирал асанд гурван жилийн хорих ял оноохоор төлөвлөж байжээ. Сиэтл хотод мягмар гаригт болсон шүүх хурлын үеэр шүүгч Ричард Жонс хэлэхдээ, Ч.Жао нь "компанийнхаа хөгжил, ашгийг АНУ-ын хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөс дээгүүр тавьсан" гэжээ.

“Binance” болон Ч.Жао хууль тогтоомжийг “санаатайгаар зөрчсөн нь” АНУ-ын санхүүгийн систем болон үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн явдал гэж АНУ-ын албаны хүмүүс өнгөрөгч арваннэгдүгээр сард мэдэгдэж байв.

Эх сурвалж: BBC

“Binance” ашиг олохын тулд хуулиар хүлээсэн үүргээ умартсан бөгөөд түүний санаатай зөрчил нь платформоор дамжуулан террористууд, кибер гэмт хэрэгтнүүд, хүүхэд хүчирхийлэгчид рүү мөнгө урсгах боломжийг олгосон гэж Сангийн сайд Жанет Йеллен мөн мэдэгдэж байсан юм.

 

“Форбес” сэтгүүлийн мэдээллээр, “CZ” гэж нэрлэдэг Ч.Жао нь 33 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байна.

 

Үүний зэрэгцээ тус компанийн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг хариуцдаг Тигран Гамбараяныг мөрдөн шалгах ажиллагаа Нигерид үргэлжилж байна. Тэрбээр Нигерийн шоронд хоригдож байгаа бөгөөд түүнийг мөнгө угаасан хэрэгт буруутгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өчигдөр 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Өчигдөр 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Өчигдөр 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top