x

Франц, Герман хамтран хиймэл оюун ухаанаар тоноглосон танк бүтээнэ

Франц, Герман улсууд хиймэл оюун ухаан, лазерын технологиор тоноглогдсон шинэ үеийн танк хамтран үйлдвэрлэхээр болсон байна. Хуурай замын байлдааны үндсэн систем гэж нэрлэсэн шинэ үеийн танкийг 50:50 хувийн оролцоотой зохион бүтээхээр хоёр орны батлан хамгаалахын сайд нар харилцан ойлголцлын санамж бичигт Парис хотноо гарын үсэг зурсан байна.

Хоёр орны засгийн газрууд аль 2017 онд Францын Леклерк, Германы Леопард танкуудыг залгамжлах шинэ үеийн танкийг 2040 оноос эхлэн хамтран бүтээхээр анх тохиролцож байсан. Гэвч хоёр орны зэвсэг үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн, эрх баригчдын ашиг сонирхлын зөрүүнээс шалтгаалж, уг тохиролцоог хэрэгжүүлж чадахгүй байсаар өнөөг хүрчээ.

Сая байгуулсан санамж бичигт тусгаснаар шинэ үеийн танкийг хуурай замын байлдааны ажиллагаанд шинэ эрин үеийг эхлүүлэхүйц буюу хамгийн орчин үеийн технологиор бүрэн тоноглох юм байна. Тухайлбал Хуурай замын байлдааны үндсэн систем нь жолоочтой болон автомат жолоодлоготой горимд ажилладаг, өөрийгөө хамгаалах дронны системтэй байхаар төлөвлөж байгаа юм байна.

БНФУ-ын Батлан хамгаалахын сайд Себастьян Лекорну “Хоёр улсын арми нэг дайсны эсрэг байлдахгүй гэсэн баталгаа байхгүй учраас бид 2040 онд нэг ижил танктай болно. Бид өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэгчдэдээ хуваарилалт хийж, тэнцвэр барина. Энэ хамтарсан төсөл улс төр, эдийн засгийн хувьд үр ашигтай” хэмээн онцоллоо.

ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Борис Писториус “Европ тивийн зэвсгийн хөгжил, зэвсгийн үйлдвэрлэлд Европын нэгдсэн ойлголт хэрэгтэй. Дэлхий даяар болж байгаа өөрчлөлтүүдийг харгалзан үзэхэд бид Европын зэвсгийн салбарт хамгийн сайн шийдлүүдийг боловсруулах ёстой, энэ хамтарсан төсөл богино хугацаандаа амжилтад хүрэхгүй байж болох ч харин дунд болон урт хугацаандаа хамгийн сайн шийдэл байх болно” гэж ярилаа.

Шинэ үеийн байлдааны зэвсэг үйлдвэрлэх энэхүү хамтарсан төсөлд Франц, Герман улс тэнцүү санхүүжилт оруулна, харин Герман улс төслийг удирдах юм байна. Сүүлийн жилүүдэд Франц, Германы хооронд нарийн ширийн зүйлсээс шалтгаалан санал зөрөлдөөн бий болсон ч батлан хамгаалах бодлогод Европын хамтын ажиллагаа чухал гэдэг дохиог өглөө гэж ажиглагчид үзэж байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өчигдөр 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Өчигдөр 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Өчигдөр 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top