x

Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ

Өнгөрөгч 2023 онд дэлхийн хэмжээнд цэрэг батлан хамгаалахын зардал бүх цаг үеийн дээд үзүүлэлт буюу 2.4 их наяд ам.долларт хүрч өсжээ.

Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 6.8 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Шведийн Стокхолмд төвтэй Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгээс ийм шинэ тайлан илтгэлийг нийтлүүлсэн байна.

Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгээс тэмдэглэж байгаагаар, дэлхийн улс орнуудын батлан хамгаалах төсөв зардлын хэмжээ ийнхүү сүүлийн 9 дэх жилээ дараалан өсөлттэй гарч байна.

Улмаар энэ өсөлт энэ талын харьцуулсан судалгаа явуулж эхэлсэн 1988 оноос хойших түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.

Энэ өсөлтөд нөлөөлж байгаа гол хүчин зүйлсэд Орос, Украины дайн, Ойрх Дорнодын хямрал, мөн Хятад улс цэрэг, батлан хамгаалахын хүчин чадлаа улам зузаатгах бодлого барьж байгаа зэргийг тус судалгааны хүрээлэнгийн шинжээчид авч үзсэн байна.

Цэрэг, батлан хамгаалах салбарт хамгийн өндөр төсөв зарцуулж байгаа топ 5 орныг АНУ, Хятад, Орос, Энэтхэг, Саудын Араб бүрдүүлсэн байна.

Эдгээр 5 улс хамтдаа энэ чиглэл дэх дэлхийн нийт төсвийн 61 хувийг бүрдүүлж байгаа дүн мөн гарчээ. Үүний зэрэгцээ сүүлийн нэг жилийн доторх хамгийн өндөр өсөлтийг Европ, Ази болон далайн орнууд, мөн Ойрх Дорнод үзүүлсэн байна.

Цэрэг зэвсгийн салбар дахь зарцуулалт ингэж өмнөхөөс эрчимтэй өсөж байгаа нь угтаа дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдлын орчин муудаж байгаагийн шууд илрэл гэдгийг Стокхолмын Энх тайвны судалгааны хүрээлэнгийн Цэрэг, зэвсэг үйлдвэрлэлийн салбарын шинжээч Нан Тиан тэмдэглэжээ.

АНУ-ын тухайд, өнгөрөгч онд өмнөх 2022 оныхоосоо 2.3 хувиар их буюу 916 тэрбум ам.долларыг батлан хамгаалах салбарт гаргасан бол Хятад улс энэ зардлаа 6 хувиар ихэсгэж 296 тэрбум ам.долларт хүргэсэн.

Хятадын энэ талын төсөв зардал 29 дэх жилээ дараалан өсөж байгаа гэдгийг мөн дурдсан байна.

Японы батлан хамгаалах зардал тэгвэл 11 хувиар буюу 1972 оноос хойших хамгийн өндөр өсөлт үзүүлж 50.2 тэрбум ам.доллар буюу дэлхийд 10-т эрэмбэлэгдэх дүнд хүрсэн байна.

Хятад улс АЧА-ынхаа байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэхэд улам бүр өндөр төсөв зарцуулж байгаа нь дагаад Япон, Тайвань зэрэг бусад улсыг цэрэг зэвсгийн хүчин чадлаа мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд түлхэц болж, энэ чиг хандлага ойрын жилүүдэд улам ч эрчимжих төлөвтэй байгааг шинжээчид мөн тэмдэглэсэн байна.

Энэ үзүүлэлтээрээ 3-т жагсаж байгаа ОХУ-ын тухайд 2022 оны хоёрдугаар сард Украинд цэрэг дайны ажиллагаа эхлүүлснээсээ хойш батлан хамгаалах зардлаа 24 хувиар өсгөж 109 тэрбумд хүргэжээ.

Бүс нутгаар нь авч үзвэл, Америк тивийн орнууд дэлхийн нийт цэргийн зардлын 41 хувийг дангаараа бүрдүүлж байгаа бол, араас нь Ази далайн орнууд 24 хувьтай удаалж, гуравдугаарт нь Европ орсон байна. 

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өчигдөр 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Өчигдөр 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Өчигдөр 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top