Венесуэл улсын иргэн Хуан Виченте Перец Мора 2022 онд 112 нас 253 хоногтойдоо "Дэлхийн хамгийн өндөр настай эр" гэх тодотголын эзэн болж, Гиннесийн номд бичигдэж байсан юм.
Тэрээр ирэх тавдугаар сард 115 нас хүрэх байсан ч өнгөрөгч долоо хоногт /24.04.04/ өөд болжээ. Түүнийг нас барсныг дэлхийн Гиннесийн холбоо баталсан байна.
Тус холбооны зүгээс дэлхийн хоёр том дайныг үзэж, хамгийн анхны зурагт бүтээгдэхийг харж, саран дээр анх хүн газардахыг гэрчилж, олон сая хүний аминд хүрсэн "ковид-19" цар тахлыг даван гарсан хүн таалал төгслөө гэж мэдэгдсэн байна.
Хуанаас урт насалсан нууцыг нь асуухад өмнө нь хичээнгүйлэн шаргуу ажиллаж, амралтын өдөр, баяруудаар амарч, эрт унтаж, өдөр бүр нэг хундага португал дарс ууж, бурханд талархаж амьдарч байсан гэж хэлж байжээ.
1909 оны тавдугаар сарын 27-нд төрсөн тэрээр 6 хүү, 5 охинтой, 42 ач зээ, 18 гуч, 12 гучинцартай, эхнэртэйгээ 60 жил хамт амьдарсан хүн байсан юм.