x

АНУ: Сургуулийн аллага үйлдсэн сурагчийн эцэг, эхэд 10-15 жилийн ял оноов

Эрх зүйн шинжлэх ухаанд "Эцэг, эхийнх нь үйлдсэн хэрэгт үр хүүхдийг нь яллаж болохгүй" гэсэн зарчим үйлчилдэг. Үр, хүүхдийн үйлдсэн хэргийн төлөө ч бас эцэг эхийг нь яллахгүй гэсэн үг.

Гэвч АНУ-ын шүүх өчигдөр үүний эсрэг нэгэн шинэ жишиг тогтоов. 2021 онд Мичиган мужийн Оксфорд хотын нэгэн сургуульд зэвсэгт халдлага үйлдэж, дөрвөн сурагчийн амийг хөнөөсөн өсвөр насны хүүхдийн эцэг, эхэд шүүхээс 10-15 жилийн хорих ял сонсгосныг CNN мэдээлсэн байна. 

Окланд дүүргийн шүүхийн шүүгч Шерил Мэттьюс эцэг Жэймс Крамблиг “гэртээ хадгалж байсан галт зэвсэг, буу, сум зэргийг чөлөөтэй ашиглах боломж олгосон”, эх Женнифер Крамблиг “эдгээр зэр зэвсгийг ашиглах, эзэмшихийг сайшаасан, хөхүүлэн дэмжсэн” гэж буруутгажээ. 

Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн аллагад хэнийг буруутгах талаар удаан үргэлжилсэн маргаан ийнхүү өндөрлөв. Прокурорууд энэ удаа хүүхдийнх нь үйлдсэн хүнд гэмт хэрэгт эцэг эхийг шийтгэх хууль эрх зүйн шинэ жишиг тогтоосон байна.

Хэрэг гарах үед 15 настай байсан Этан Крамбли гэрээсээ авчирсан 9 мм-ийн  Sig Sauer хийцийн галт зэвсгээр Оксфордын Ахлах сургуулийн байранд халдаж, дөрвөн сурагчийн амийг хөнөөж, зургаан сурагчийг нэг багшийн хамт шархдуулсан нь олон нийтийг цочирдуулсан билээ. Эцэг, эх Крамбли нарыг аллагын маргааш баривчилж, хоёр жил гаруй хугацаанд цагдан хорьжээ. Харин Этаныг өнгөрсөн онд хүн амины дөрөв, бусад 19 хэрэгт нь өршөөлд хамрагдах нөхцөлгүйгээр бүх насаар хорих ялаар шийтгэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өчигдөр 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Өчигдөр 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Өчигдөр 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top