АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байден, төрийн тэргүүн асан Дональд Трамп өөрсдийн намын Нью-Йоркт явуулж байгаа дотоод сонгуульд ялж байна гэж NBC News дамжуулжээ.
Энд хоёр нэр дэвшигч 90 гаруй, 80 гаруй хувийн санал авсан байна. Үүний өмнө Трамп Дээд шүүхэд захидал бичжээ. Тэрээр 2020 оны сонгуулийн дүнг өөрчлөх гэсэн ял тулгалтаас бүрэн дархлаатайг хүлээн зөвшөөрөхийг шаардсан байв.
Байден Трамп хоёр гуравдугаар сарын 19-нд хэд хэдэн мужид явагдсан прамеризид ялсан байв. Хоёр намын праймериз ба кокусууд зургаадугаар сарын эхэн хүртэл үргэлжлэх ба тэд наймдугаар сард намынхаа их хурлаар ерөнхийлөгчид нэр дэвших эсэхээ шийдэх юм.
М.ЦОГТ