x

Газын зурвас, Украинд эвлэрэл тогтоохыг Ромын Пап уриаллаа

Өчигдөр буюу ням гаригт дэлхий даяар христийн шашинтнуудын хамгийн гол баяруудын нэг болох Улаан өндөгний баярт зориулсан ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.

Хуанлийн зөрүүнээс үүдэн католик шашинтнууд ба үнэн алдартны шашинтнууд уг баярыг өөр өөр өдөр тэмдэглэдэг бөгөөд энэ онд үнэн алдарт шашинтнуудын хувьд 5 дугаар сарын 5-нд, католикуудын хувьд 3 дугаар сарын 31-ний өдөр тус тус тохиож байна.

Иисус Христ баасан гаригт /Good Friday/ загалмайд цовдлуулснаас хойш хэдэн өдрийн  дараа Easter Sunday буюу ням гаригт дахин амилсныг дурсан христийн шашинтнууд Улаан өндөгний баярыг тэмдэглэдэг.

Уг баярыг тохиолдуулан Ромын Пап Франциск Ватиканд сургаал номлол айлдах үеэрээ, Газын зурвас ба Украинд болж буй дайныг зогсоох, өнөөдрийг хүртэл ХАМАС-ын барьцаанд байгаа хүмүүсийг суллахыг уриаллаа.

Израиль,ХАМАС-ын хооронд гал зогсоох асуудлаар шинэ хэлэлцээ эхлэхийн өмнөхөн, Улаан өндөгний баярыг тохиолдуулан уламжлал ёсоор гаргадаг илгээлтдээ тэрбээр “зэвсгийн хүчээр энх тайвныг тогтоодоггүй” хэмээн онцлон тэмдэглэлээ. “Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх боломжийг хангах, 10 дугаар сарын 7-нд барьцаалагдсан хүмүүсийг аль болох ойрын үед суллах, Газад нэн даруй гал зогсоох”-ыг Ромын Пап уриалав.  

Мөн тэрбээр олон улсын эрхзүйн зарчмуудын дагуу Орос, Украины олзлогдсон цэргүүдийг нэн даруй харилцан солилцохыг уриалсан байна. Харин энэ удаад энхийн хэлэлцээ хийж эхлэхийг Киевт дахин уриалсангүй.  

Тэрбээр өмнө нь хэлэхдээ “нөхцөл байдлыг харж чаддаг, ард түмнээ боддог, хэлэлцээ хийхийн тулд цагаан туг барьж чадах зүрх зоригтой хүн илүү хүчтэй байдаг” гэсэн нь Украины эрх баригчдын ширүүн шүүмжлэлд өртсөн байна.

Ватиканы Ариун Петрийн талбайд 

Сахиусан тэнгэрийн хувцас өмссөн филиппин охид Манила хотод болсон оройн мөргөлийн үеэр 

Кени улсын нийслэл Найроби хотод ахмад настнууд, хүүхдүүд зул асаах ёслолд оролцов Залбирал үйлдсэний дараа загалмайг үнсэх ёслолд оролцож буй ирак хүүхдүүд 

Прага хотын сүмд 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өчигдөр 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Өчигдөр 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Өчигдөр 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top