ОХУ-д 2023 онд 17 жилийн турш тогтвортой төвшинд байсан төрөлтийн доод үзүүлэлт шинэчлэгдэв. Одоо төрөх насны нэг эмэгтэйд 1,42 хүүхэд ноогдож байгааг Росстат статискийн алба мэдээлэв.
Төрөлт буурсан шалтгаан нь 1990-ээд онуудад төрсөн эмэгтэйчүүд төрөх насны гэсэн тодотголд бага хамрагдах болжээ. Гэтэл нэг эхэд ноогдох хоёр дахь ба гурав дахь хүүхдийн тоо нэмэгдсэн байна.
2023 онд төрөлт буурах нь удааширсан нь засгийн зүгээс олон хүүхэдтэй эхийг дэмжих үр дүнтэй арга болсон байна. Өнгөрсөн оны дүнгээр, нийт төрөлтийн тоо буурсан ч харин олон хүүхэдтэй гэр бүлийн тоо нэмэгдсэн байв.
М.ЦОГТ