x

Уэльсийн гүнж Кэтрин химийн эмчилгээ хийлгэж байна

Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдараар өвчилж, курс химийн эмчилгээ хийлгэж байгаа тухайгаа мэдээллээ.

Тэрээр "Нэгдүгээр сард би хэвлийн хөндийн ноцтой мэс засалд орсон. Тэр үеэр надад хорт хавдар байхгүй гэсэн юм. Мэс засал амжилттай хийгдсэн. Харин түүний дараах шинжилгээ нь надад хорт хавдар байгааг харуулсан. Миний эмчилгээний баг урьдчилан сэргийлсэн химийн эмчилгээнд орохыг зөвлөсний дагуу би одоо энэ эмчилгээний эхний шатанд байгаа" хэмээн Британийн хаан ширээ залгамжлагч ханхүү Уильямын эхнэр хэлээд өөрт нь болон түүний гэр бүлд маш том цочрол боллоо гэжээ.

Мөн тэрээр "Би бүрэн эдгэрнэ гэж өөрийгөө дайчилж байна, биеийн байдал сайн байгаа" хэмээн хэлжээ.

Гүнж британичуудад дэмжлэг болон эдгэрэхийг хүссэнд нь талархаад, эмчилгээг амжилттай гүйцээхэд түүний дотны хүмүүст “цаг хугацаа ба хувийн орон зай хэрэгтэй” гэж онцолжээ.

Энэ бүгдийн дараа тэр албан ёсны үүрэгтээ эргэн орохоор тооцоолж байгаа хэмээн хэлсэн байна.

Гүнж Кейт мөн, мэс заслын дараа илүү их цагийг хүүхдүүддээ юу болж буйг тайлбарлаж, “бүх зүйл сайн болно” гэж ойлгуулахад зарцуулсан, өөрийн нөхрийн дэмжлэгийг өндөр үнэлэн цэгнэж байгаа гэжээ. Хосууд 10 настай ханхүү Жорж, 8 настай гүнж Шарлотта, 5 настай ханхүү Луи гэдэг гурван хүүхэдтэй.

"Одоо би амьдралыг нь хорт хавдар өөрчилсөн бүгдийн тухай бодож байна. Энэ өвчний бүхий л хэлбэртэй тэмцэж буй бүгдэд би найдлагаа хаяхгүй байхыг хүсье. Та бүгд ганцаараа биш” хэмээн хэлэв.

Британийн ерөнхий сайд Риши Сунак мэдэгдэхдээ, "Бүх иргэдийнхээ өмнөөс гүнжид хурдан эдгэрэхийг хүсэж байна" гэв. Мөн Британичуудад хандан өөрийн өвчний талаар мэдээлсэн гүнж “гайхамшигтай эр зоригийг гаргалаа” гэж үнэлжээ.

Олон орнуудын хэвлэл мэдээлэл, цахим сүлжээний хэрэглэгчид сүүлийн долоо хоногуудад “Гүнжид шударга бусаар хандсан" гэж Ерөнхий сайд хэлжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Өчигдөр 10 цаг 52 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй Өчигдөр 09 цаг 48 мин Монголын хөгжлийг гацаасан нь Өчигдөр 09 цаг 17 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 00 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүү...
Top