Оросын олон улсын алтны нөөц гуравдугаар сарын 15-нд $594,3 тэрбум болсон нь долоо хоногийн өмнөхөөс $3,1 тэрбумаар их болжээ.
Энэ тухай Оросын Төв банкны мэдээнд дурьдсан байна.
Долоо хоногийн өмнө нөөц $10,1 тэрбумаар сэлбэгдсэн нь 2024 оны эхнээс хамгийн өндөр төвшин байлаа. Хоёрдугаар сарын 22-ноос гуравдугаар сарын 1-ний хооронд нөөц $6 тэрбумаар дундарч $582 тэрбумаас $581,1 тэрбумд хүрсэн. Хоёрдугаар сарын 9-16-ны хооронд уналт нь $6,6 тэрбум болон $580,4 тэрбумаас $573,8 тэрбум болсон байна.
Нэгдүгээр сард нөөцийн хэмжээ нь бас долоо хоног бүр хэдэн тэрбум доллараар буурч байв.
Олон улсын нөөц нь Төв банк ба Оросын засгийн мэдлийн өндөр хүүтэй санхүүгийн хөрөнгө, монетарын алт, ОУВС-гийн зээлийн тусгай эрх (СДР) болон тэнд байгаа нөөцийн байрлал зэргийн бусад хөрөнгөний нийлбэрээс бүрэлдэнэ.
Үүнээс өмнө алтны зах зээлд шинэ дээд амжилт тогтоосон байв.
М.ЦОГТ