АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденг түүний өмнөх ерөнхийлөгч нартай харьцуулахад илүү сул лидер гэж америкчууд үзэж буй талаар Rasmussen Reports компанийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Санал асуулгаар америкчуудаас "Ерөнхийлөгч Байден түүний өмнөхөн байсан ерөнхийлөгч нартай харьцуулбал, хүчтэй юу эсвэл сулхан уу, хэр лидер вэ?" гэсэн асуултын хариуг авчээ. Америкчуудын 53 хувь нь "илүү сулхан", 24 хувь нь "илүү хүчтэй" гэсэн бол тэдний 20 хувь нь түүний "ер нь ойролцоо" гэж үнэлжээ.
Консерватив компанийн зохион явуулсан энэ судалгаа өнөөгийн Цагаан ордны эзнийг өмнөх ямар ерөнхийлөгчтэй харьцуулан үзсэнээ тодотгосонгүй.
Энэ асуулгыг утсаар 1114 хүнээс гуравдугаар сарын 18-20-ны хооронд авчээ. Алдааны эрсдэлийг нь 3 хувь гэж тооцолсон байна.
Үүний өмнө Байден өөрийнхөө ололтод Обамаг атаархаж байна гэж хэлж байсан юм.
М.ЦОГТ