Сүүлийн хэдэн жилд АНУ-ын дотоод зах зээлд нь газар доорх агуулахын нефть идэвхтэйгээр цутгагдаж ирэв. Ийм маягаар тус орны засаг захиргаа нь түүхий эдийн үний өсөлтийг барихаар оролдож ирсэн юм. Үр дүнд нь тэд стратегийн нефтийн үндэсний нөөцийнхөө 40 хувийг ашиглав.
Өнөөдөр АНУ-ын нефтийн стратегийн нөөц сүүлийн 30 жилд байгаагүй дор хэмжээнд оржээ.
Одоо Жо Байден өөрийн барагдуулсан нөөцөө нөхөхөөр сонгуулийн өрсөлдөөнөө явуулж байна.
АНУ-ын стратегийн нефтийн нөөц нь Луйзиана, Техас мужуудын агуулахуудад байдаг ба түүнийг онцгой тохиолдолд хэрэглэхээр бий болгожээ. Нефтийн нөөц нь 2021 онд 600 сая баррель болж байсан бол сүүлийн мэдээгээр тэр нь 362 сая баррель хүртэл буурчээ.
Стратегийн нөөц ингэж буурсан мэдээгээр Байдены чансаа улам доошилсон байна.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)