Палестиныг дэмжигч идэвхтнүүд Пентагоны шеф Ллойд Остины гэрийн ойролцоо өтгө бууц цацсан тухай Politico сонин нийтэлжээ.
Эсэргүүцэгчид "Остин, сэрээрэй, булаан эзлэх нь гэмт хэрэг! гээд дуулж үз" хэмээн батлан хамгаалахын сайдын гэрийн ойролцоо хашгирч буй видео цахим сүлжээгээр цацагдлаа.
Пентагоны төлөөлөгч Батлан хамгаалахын сайдын гэрийн ойролцоо "бага зэргийн" эсэргүүцэл явагдлаа хэмээн батлан хэлсэн байв.
Өмнө нь Ерөнхийлөгч Жо Байдены үндэсний аюулгүй байдлын зөвлөх Салливаны гэрийн зүг үл танигдах этгээдүүд бас л өтгө бууц цацсан байжээ.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)