Оросын аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников мэдэгдэхдээ, "Крокус Сити холл"-д хийгдсэн террорын ард АНУ, Их Британи, Украин зогсож байна гэж ярив.
"Тийм л гэж бид бодож байна" хэмээн тэр Лондон, Вашингтон, Киев гурав Москва мужид хийгдсэн террорт хамаатай юу гэсэн асуудалд ингэж хариулсан байв. Албаны дарга хэлснээр түүний толгойлсон албаныхан энэ асуудлаар ерөнхий мэдээлэлтэй, түүнийг тодруулан ажиллаж байгаа гэнэ.
Энэ хариултын өмнө, Бортников Украины Тагнуулын газрын дарга Кирилл Будановыг хэт даврагчид ба террористуудын жагсаалтад оруулсан учраас тус албаны бусад удирдлагын хамт Оросын Зэвсэгт хүчний хууль ёсны бай мөн гэжээ.
Байгаа яагаад устгахгүй байна вэ? гэсэн асуултад тэр "Хэрэг явдал өмнө байгаа" гэж хариулжээ.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (1)