Өнгөрсөн бямба гаригаас эхлэн БНХАУ-ын Гуандун мужийн Шаогуан, Наньсионг хотуудад хар салхи дэгдэж, 10 хүн гэмтэж, бэртсэний хоёр нь маш хүнд байна.
Гуандунд хар салхины дараа хоёр см орчим диаметрийн хэмжээтэй мөндөр оржээ.
Том хэмжээтэй мөндөр орж, хүчтэй салхилсны улмаас хоёр хотын олон барилга байгууламж, оршин суугчдын эд хөрөнгө сүйджээ.
Зөвхөн Гуандун хотод л гэхэд энэ байгалийн гамшигт үзэгдлээс 150 сая юань буюу 18 сая ам.долларын эдийн засгийн шууд хохирол учирсан байна.
Харин Жэжян мужийн зарим хот, суурин газарт тог цахилгаан, усан хангамж тасарч, харилцаа холбооны үйлчилгээ зогсжээ.