© Владимир Гердо/ ТАСС
Москва мужийн Красногорск дахь "Крокус сити холл" цогцолборт аймшгийн террор үйлдэгдлээ. Тэр үеэр концертын танхимд "Пикник" хамтлагийн концерт эхлэж байлаа. Владимир Путин террорын мэдээллийг зохих албадын шугамаар байнга авч байна. Бямба гаригт Холбооны мөрдөх товчооны тэргүүн Александр Бортников уг хэрэгт холбоотой 11 хүнийг, тэдний тоонд террорт шууд оролцсон дөрвөн хүнийг Украины хилээс зуугаад км-ын зайтай Брянск мужид баривчилснаа Путинд мэдээлжээ.
Буудлага ба үр дагавар
- ОХУ-ын Мөрдөн байцаах товчоо эхлээд 60 хүн амь үрэгдсэн гэж мэдээлэв. ХМТ-ны мэдээгээр 100 гаруй хүн шархаджээ. Бямба гарагт амь үрэгдэгчдийн тоо 133 хүн болсон ба жараад хүний биеийн байдал маш хүнд байна.
- Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко 115 хүнийг эмнэлэгт хэвтүүлсний тав нь хүүхэд гэж мэдэгдлээ. Сүүлийн мэдээгээр эмнэлэгүүдэд 10 хүн байгаагийн гурав нь хүүхдүүд байна.
- Москва орчмын мужийн Эрүүл мэндийн яам 145 хэлмэгчдийн талаар жагсаалт нийтлэв.
- Гэрч нарын яриагаар террористууд холл буюу танхимд концерт эхлэхийн өмнө буудаж, шатаасан байв.
- Зохих албадын мэдээгээр, террористууд Калашниковын автоматаар зэвсэглэсэн сум хэрэгсэл ихтэй, мөн хурдан шатах бодистой байв.
Дэлбэрэл ба гал
- Эхлээд буудсаны дараа цогцолборт дэлбэрч шатах зүйл зүйлээс болон гал гарчээ. Концертын заал бүрэн шатаж дээвэр нь нуржээ.
- Багцаалбал, байшингийн гурав нэг галд өртөн өтгөн хар утаа гарч байжээ.
- Гал сөнөөгчид дээврээс зуугаад хүнийг буулган аварчээ.
- Нисдэг тэрэгнүүд 160 тонн ус асгажээ.
- Галыг бямба гарагийн өглөөний 0:55 цагт ерөнхийд нь дараж авав.
- Галын голомтуудыг байранд гал сөнөөгчид усаар даран унтрааж байна.
Эрх баригчдын хандлага
- Гуравдугаар 24-ний өдөр Орос даяар бүх нийтийн гашуудал зарлалаа.
- ОХУ-ын Мөрдөн байцаах товчоо террорын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэв.
- Хүчний байгууллагууд эрчимтэй ажиллагаанд орлоо.
- Оросын ГХЯ болсон үйлдлийг "цуст террор" гэж нэрлэв.
- Хэргийн газарт хүчнийхнээс гадна 30 мужийн, 20 нийслэлийн түргэн тусламжийн бригадыг "Крокус сити холл"-д илгээсэн байна.
- Энэ үеэр Улаан талбайг бүрэн бүслэн хаажээ.
- Аюулгүй байдлын арга хэмжээг Москвагийн аэропорт ба гэлт тэрэгний буудлуудад нэмэгдүүлэв.
- Москва ба Москва орчимд олон нийтийн арга хэмжээнүүдийг зогсоов.
- Аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээнүүдийг ОХУ-ын зарим районууд тэдний тоонд Москвагийн бүс, Луганск, Дагестан, Хойд Осети, Тула муж, Үндэсний автономын тойргуудыг оруулан авч эхлэв
- Нийгмийн санууд хэлмэгдэгчдэд туслах арга хэмжээ үзүүлэх туссгай ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байна.
- Холбооны мөрдөх товчооны тэргүүн Александр Бортников, бямба гаригт террорт шууд оролцсон дөрвөн хүн тэдэнтэй холбоотой 11 хүнийг барин саатуулснаа Путинд илтгэв. Террористууд бүгд тажик хүмүүс байжээ.
Олон улсын хандлага
- Цагаан ордон энэ буудлагатай холбоотойгоор эмгэнэл илэрхийлсэн ба энэ хэргийн талаар АНУ зохих мэдээлэл аваагүй байснаа хэлээд болсон хэрэг явдал Киевын үйлдэлтэй холбоогүй гэж яаран мэдэгдэв. АНУ-ын террорт гаргаж буй байдал нь асуудал босгож байна гэж Оросын ГХЯ мэдэгдлээ.
- АНУ гуравдугаар сард террорт бэлтгэж байгааг сануулсан гэж мэдээлэв.
- Киев болсон хэрэг явдалд хамаагүй гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын хариуцлагтан Михаил Подоляк мэдэгдлээ.
- НҮБ болсон хэрэг явдалд гашуудаж байна, нэмэлт мэдээлэл авахыг хүснэ гэлээ.
- Болсон хэрэг явдалтай холбоотойгоор Оросын нөхөрсөг ба нөхөрсөг бус гэх улс орнууд янз бүрийн төвшинд террорыг буруутгаж, өөрсдийн гашуудлыг илэрхийлжээ. Тэдний тоонд Египет, Казахстан, Азербайжан, Киргиз, Итали, Серби, Герман, Люксембург, Катар, Куба, Палестина, Боливи, Иран, Венесуэла, Узбекистан, Сербийн БНУ, Турк, Армен, Мальта, Абхаз, Хятад, Иордан, Саудын Араб, Франц, Тажикистан, Мексик, Колумби, Австри, АНЭ, Монгол, Сири, Словак, Молдав, Израиль, Бахрейн, Грек, Аргентина, Норвег, Бельги, Нидерланд, Чили, Черногор, Шотланд, Эквадор, Перу, Унгар, Уругвай, Панама, Марокко, Шинэ Зеланд, Гватемала, Ирланд, Мали, Тунис, Туркмен, Энэтхэг, Коста-Рика, Япон зэргийн олон орнууд оржээ.
Концертын танхимын тухай
- "Крокус сити холл" (Crocus City Hall) гэх концертын танхим Красногорск нийслэлийн дагуул хотын "Мякинино" метроны дэргэдэх "Крокус" гэдэг ажил хэргийн төвийн дэвсгэрт байдаг ба бизнесмен Араз Агаларовын Crocus Group-ынх юм байна. Түүнийг босгоход В.А.Кучеренкогийн нэрэмжит барилгын зохиомжийн шинжлэх ухаан судалгааны төв оролцжэ. Барилга долоон давхар, ашигтай нийт талбай нь 38 мянган кв.м. гаруй.
- Цогцолборт нийт 9,5 мянган суудалтай үзвэрийн танхимууд бий.
- Цогцолбор 2009 оны аравдугаар сарын 25-нд нээгджээ.