Германд төрөлт сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц буурч, 2009 оны хамгийн бага байсан төвшнөөс доош оржээ. Энэ талаар Хүн амын хөдөлгөөний холбооны хүрээлэнгийн судалгаанд тулгуурлан мэдээлсэн байна.
"Сүүлийн хоёр жилд төрөлтийн төвшин нэг эмэгтэйд 1,57 ноогдох хэмжээнээс ойролцоогоор 1,36 хүүхэд хүртэл унасан нь сүүлийн 10 жилийн хамгийн доод үзүүлэлт боллоо" гэж хүрээлэнгийн судалгаанд өгүүлжээ.
Үүний гол шалтгаан нь цар тахал, дайны хямрал, инфляцийн өсөлт болон цаг уурын өөрчлөлт зэрэг орчин цагийн хямралууд нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.
"Ийм олон тооны хямралтай үед цөөнгүй хүмүүс хүүхэдтэй болох хүсэлгүй байна" гэж судалгаанд онцолжээ.
Иймэрхүү үзүүлэлт Шведэд мөн байгаа ба нэг эмэгтэйд ноогдож байсан 1,67 хүүхдийн тоо одоо 1,45 хүртэл буурсан байна. Энэ нь мөн хамгийн доод хэмжээг үзүүлж байгаа гэнэ.
Үүний өмнө гуравдугаар сарын 7-нд Евростатын мэдээнд ЕХ-ны орнуудад төрсөн хүүхдүүдийн тоо 2022 онд анх удаагаа дөрвөн саяаас доош тооных байсан гэсэн юм.
М.ЦОГТ