Цэргийн тусгай ажиллагааны бүсэд алга болсон хүмүүсийн ихэнх нь амьд үлдэж, олзлогдсон байх магадлалтай гэж Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн (ОУУЗН) судлаач Жером Кассу мэдэгдлээ.
"Сөргөлдөөний эхнээс өөрийн хамаатан садны талаар мэдээлэл авсан 8200 гэр бүлийн ихэнх нь тэднийг олзлогдсон байгаа гэж мэдсэн байна. Тэр хүмүүс хамгаалалттай байгаа. Учир нь бид системээр бүртгэн авсан ба тэднийг хаяхгүй" хэмээн Кассу мэдэгджээ.
М.ЦОГТ