АНУ-ын гол дайснаар Орос, Хятад хоёрыг нэрлэж байсан Америкчуудын хувь 2023 онд буурсан үзүүлэлттэй байна. Харин өөрийн орныг өөрсдийн дайсан гэсэн хүмүүсийн хувь нэмэгдсэнийг Gallup компанийн гуравдугаар сарын 18-ны олон нийтийн санал асуулга харуулжээ.
Судалгааны дагуу асуугдсан америкчуудын 26 хувь нь Оросыг өөрсдийн гол дайснаа гэв. Өмнөх асуулгаар ийм хүмүүсийн хувь 32 байв. 2023 онд Хятадыг дайснаа гэж байсан 50 хувь одоо 41 хувь болон буурчээ.
АНУ-ыг өөрсдийнхөө гол дайсан гэсэн хүмүүс 1-ээс 5 хувь болтол өсчээ.
Энэ үзүүлэлт нь 2005 оноос хойших хамгийн их хувь болж байна. Гэхдээ Оросыг сөрөгөөрхүлээн авч буй хүмүүс 86 хувь гэсэн өндөр үзүүлэлттэй, Хятадын энэ талын хувь нь 77 хувь болж байна. Асуугдагчдын 20 хувь нь Хятадад эерэгээр хандсан байна.
М.ЦОГТ