Энэ онд хаврын өдөр шөнийн тэнцэл бөмбөрцгийн хойд, урд хэсэгт бараг адилхан хугацаанд болж буй тохиолдол гуравдугаар сарын 20-нд эхэлжээ.
Хаврын өдөр шөнийн тэнцэлд яг тогтоогдсон өдөр байдаггүй. Харин одоо эрдэмтэд түүнийг минутын хугацаанд тооцоолж чаддаг болжээ. Өдөр шөнийн тэнцэл гэдэг нь нар дэлхийн экваторын дээр байрлахыг хэлж байгаа юм. Үүний улмаас бөмбөрцгийн хоёр хагаст гэрэл яг тэнцэн өдөр шөнө хоёрын хугацаа бараг адилхан болдог.
Энэ өдрийн дараа зуны нарны байрлал дээд цэгтээ очоод эргэж, зургаадугаар сарын 20-н хүртэл бөмбөрцгийн хойд хагаст гэрэлтэй өдрийн хугацаа нэмэгдэж, өмнөд хэсэгт нь богиносох болно.
Эрдэмтдийн хэлж буйгаар нар экватороор дайран өнгөрөх энэ цагаар холбооны хиймэл дагуулуудын ажиллагаанд тасалдал гардаг учраас тэднийг тойрог замд оруулдаг гэнэ.
М.ЦОГТ